x

Залуус аа! Сонгуульдаа оролц, Энхбатыг дэмж!

“Сайн цаг удаан тогтвол хүний муу тодорч, муу цаг удаан тогтвол хүний сайн тодордог” гэж япончууд ярьдаг. Нээрээ ч надад шинэ үеийн залуус муу цагийн үхэшрэлийг зөнгөөрөө мэдэрч, жигшиж, сөрөн түрэх байгалийн үзэгдэл шиг харагддаг юм...

Тийм ээ, миний үеийнхэн “ухаан орж ялаа алж” чаддаг болсон цагаас эхлээд өдийг хүртлэх энэ 30-aaд жил даанч ороо бусгаа, худал хуурмаг нь ихэдсэн гундуухан жилүүд байлаа.

Анх намайг сургуулийн босго давахтай зэрэгцээд л хонхны дуу, өлсгөлөн, ажил хаялт гэх мэт учир битүүлэг үгс сонсогддог байсан сан. Түүнээс хойших бага насны минь ой тойнд үлдсэн дурсамж гэвэл цирк, парк, бамбарууш кафе, картны бараа, талхны очер, шагийн архи, ягаан цэнхэр тасалбар, шатдаг Өнөрөө, Ромбо гариг, траншейны хүүхдүүд, гахай, ганзага, халтар царайт, өвгөнтийн хөндий, Зоригийн хэрэг (ядахад гэрийн ойролцоо болсон хэрэг) гэхчлэн хөвөрдөг юм. Социалист лагерын бурангуй моод болсон байр довны атмануудад бариулж, шоглуулж, гөөхийнийхөө мөнгийг булаалгасан сүүлчийн хүн нь би байх. Тэгээд та нарын үе ирсэн.

Та нарын үе, дэлхийн технологийн дэвшлийн хаялга Монголд нэвтрэхтэй зэрэгцэж эхэлсэн. Хүн бүр гар утас барьж, хаа сайгүй интернет байх нь мэдээжийн болсон тэр цагтай давхцан та нар ухаан орсон байх. Тиймдээ ч утас, интернетэд уягдан зүүгдэж, тэндээ хүмүүжиж хүн болцгоосон биз. Гэхдээ та нар азтай. Бараг тэгснийхээ ачаар өмнөх үеийнхнээсээ бага нөлөө авч, харьцангуй цэвэр, шулуун шударга, боловсон бас тууштай болон төлөвшжээ. Та нарыг өмнөх үеийн өөрсдийгөө ч таниагүй оркууд хүмүүжүүлээгүй. Та нарыг дэлхий хүмүүжүүлсэн. Америкт амьдарч буй чиний үеийн залуусаас дотор хүнээрээ чи юугаараа ч ялгарахгүй. Чи тэдэнтэй адил ёс зүйтэй, соёлтой, үнэт зүйлтэй, бас чадвартай.

Хар даа та нар, яаж очерлож байгаагаа!. Миний болоод надаас дээш үеийнхэн ингэж очерлох соёл байтугай энийг очер гэж хэлээд ч ойлгохгүй шүү. Хуучин цагийн үхэшрэлийг ямар ч дохио сануулгагүй зүгээр л тасар татан халж хаях хүч инерги та нарт бүрдсэн байна.

Даанч та нар дэндүү бие даасан, дэндүү тоомжиргүй. Дөнгөж л эхнээсээ 30 жаахан шүргэж яваа. Улс төр мэт нь Марс гаригаас ч хол яриа. Тиймдээ ч бохир улс төрчдийн хуйвалдааны тактик дотор та нарт оноосон дүр гэж байхгүй. Тэд та наргүйгээр асуудлыг шийдэж байна. Та нарыг огт байдаггүй юм шиг авирлаж байна. Тэгсэн хэрнээ та нарын ирээдүйг шийдэж байна. Бөөн бөөн өр та нарт тохоож орхиод өөрсдийн ганц насны ханашгүй хүслээ дарж ядан таамшаалж байна. Сүүлдээ бүр давраад дарангуйлал тогтоохоор зэхэж байна.

Тиймээс та нар сэр. Эрт гэлгүй анзаар. Энхбат гуайг дэмж.

Улс төр тоодоггүй царайлдаг ч ТОМё БОДё нь өмнөх сонгуулиар цагаан хуудас уншуулж, энэ удаад Энхбат гуайг дэмжиж гэхчлэн үргэлж өөрийнхөөрөө ажиглаж явдаг ухаантай. Тиймээс энэ удаад залуус та нарт ч бас уриалъя гэж бодлоо.

Энхбат гуайг танихгүй гэж үү? Зүгээр ээ, тэр нь ч дээр. Танигдсан улс төрчид ихэнх нь ашиглалтын хугацаа нь дуусаад одоо тийрэн болох шатандаа яваа. Тиймээс тэд л биш бол гэдэг логик тийм ч утгагүй биш юм. Хөнгөхөн танилцуулъя гэвэл Энхбат гуай ямар ч байсан улиг болсон улс төрчдөөс арай өөр хүн, өөр салхи, өөр аура. Магадгүй жаахан номын хүн. Аргагүй жаахан онолч хүн. Шүүмжлээд хэлбэл цагаан гартай, цэмцгэр, тэгээд бас зориггүй ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л бусдыгаа бодвол хамаагүй цагаан мөртэй, хийсэн юм, байгуулсан гавьяатай, худал хэлж хулгай хийж орон шоронгоор зүглээгүй, удам судартай, ёс зүйтэй, гэм хоргүй, нүүр бардам хүн.

Энхбат гуай гараад юу чадах юм бэ? Юу өөрчлөгдөх юм бэ? гэж хэн нэг нь хажуунаас шургавал бүү тоо. Надад бол харин ч бараг элдэв юм хийдэггүй хүн гарсандаа ч өлзийтэй санагдана. Сүүлийн үеийн дарга нарын юм хийнэ гэсэн мэдэгдэл болгоноос сэрдхийдэг болсныг ч хэлэх үү. Сав л хийвэл их наяд, их наядаар нь ярина. Угтаа бол та нараас л хумсалж буй мөнгө л дөө. Тэгээд ч Энхбат гуай гарвал харин ч олон юм өөрчлөгдөхийн цондон. Бохир улс төрийн бугларсан батга хагарах ч юм билүү. Эрүүл жаахан хэсэг нь зориг орох ч юм билүү. Ядаж л ганц удаа тэд сандралд орно, өөрсдийгөө цэгнэнэ. Нэг далайлтаар бүх асуудлыг шийдэх гэж яарах хэрэггүй. Эхний нэг алхамаа л баттай тавих нь чухал.

Энхбат гуай чинь гарах юмуу гэж эргэлзэх хэрэггүй. Гол нь та нар байдаг гэдгээ мэдүүлэх нь чухал шүү дээ. Сайн цагийн харангыг дэлдэж, лантуун жингээр дохио өгвөл ганц өдрөөр ч болов цаг наашилж, шинэ үеийнхний ачаа зүдгүүр сөөм ч болов нимгэрнэ.

Эцэст нь яагаад заавал Энхбат гуай юм, гэж үү? Яг үнэндээ асуудал Энхбат гуайдаа ч биш юм. Жинхэнэ асуудал нь улс төр арай дэндүү заваан болоод байна. Арай дэндүү олон түмнээс хөндийрөөд байна. Улс орон арай л цөөн хүний тоглоом болоод байна. Бид арай дэндүү муухайгаар доромжлуулаад байна. Миний бас надаас дээш үеийнхэн тэгэх тусам нь дээшээгээ долоож ой гутаахыг яана. Харин та нарт яг одоо сонгуулийн завшаанаар, бүрэн эрхийнхээ дагуу тэдэнд хандаж “Битгий давар” гэж чангахан сануулах боломж байна.

Би та нараас айдаг. 1 биш удаа хаясан тамхины ишээ түү гэж загнуулж байснаа санаж байна.

Би та нарыг хүндэлдэг. Дуулсан, мэдсэн, сонирхсон бүхнээ хамгийн түрүүнд та нартай хуваалцахыг зорьдог.

Би та нарт итгэдэг. Та нарын цаг ирэхэд өнөөдрийн энэ бараан үе хөөрхийлөлтэй марзан түүх болон дурсагдах биз.

Харин одоо би та нартаа хандаж байна. Өөрийнхөө ч төлөө, та нарын ч төлөө гэсэн итгэлээр үзэл бодлоо хуваалцаж байна.

Сайн цаг удаан тогтвол хүний муу тодорч, муу цаг удаан тогтвол хүний сайн тодорно. Тийнхүү хүний нийгэм өгсөх уруудахыг ээлжилдэг биз ээ…

Харин та нарын үе сайн цагийн үүрээр өдлөж, үдэд нь жаргах болтугай.

ТОМё БОДё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • batuaj (192.82.74.244)
    Сайн уу. Энхбатад амжилт Харин гишүүнээс буцдаг шиг буцахгүй шүү Ер нь туйлбартай байна Монгол аль болохоор бие дааж явах, хөгжих Монгол ядуу, гуйлга гуйх орон гэсэн сэтгэлгээг орхих. . . Цахим яам байгуулахыг зогсоох Ер нь цахим бол хүн бүр л чадах ажил. Төр хийх ажлаа цахимдаа л хэлнэ. Улс бол өөрөө өөрийгөө идэж байгааг зогсоох. ер нь яам хэт нүсэрдэж байна. Сайд гэнэ, сайд бүр хэвлэлийн төлөөлөгчтэй. Сайд чинь өөрөө ярьж чадна бизээ? Ярьж чаддаг хүн үг хэлэх төлөөлөгч хэрэггүй. Монгол ярьдагаас хийдэг хэрэгтэй. За уучлаарай. Эх орноо бодохоор тан руу л байх. Та чадалтай... итгэнэ. Ажил санаснаар болохгүй байна. Тэр үед л ухаан заана шүү. Энэ гарчиг болоо. Цагаан сонгууль гэснээс хамаагүй дээр. Харин цагаан сонгууль хэмээгч урвагч. Та чбас сайнорохыг залуууст хэлээрэй.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 1 цаг 0 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 1 цаг 1 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 1 цаг 21 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 1 цаг 40 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 1 цаг 42 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 42 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 1 цаг 44 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 1 цаг 44 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 1 цаг 47 мин Фронтын генерал ба индрийн маршал 1 цаг 55 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 17 цаг 15 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 17 цаг 21 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 17 цаг 27 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 17 цаг 29 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 17 цаг 31 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 31 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 17 цаг 31 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 19 цаг 31 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 19 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 19 цаг 35 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top