x

У.Хүрэлсүхийн тэжээсэн бяруу тэргээ эвдэж, "МИАТ"-ыг шившиглэв

Коронавирусын улмаас гадаад нислэгүүд цуцлагдсанаас хойш сардаа нэг хоёрхон удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээс бусдаар хэл ам татлахгүй, нам жимхэн байсан МИАТ компанийг тус компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгч хэрцгий нөхөр дахин олны анхааралд орууллаа. Өнгөрсөн хоёр хоногт нийгмийн сүлжээгээр цацагдсан бейсболын цохиураар ажилтнаа зодож, хажууд байсан охид, бусгүйчүүдийн уйлалдаж буй бичлэгээс болж компанийн удирдлага С.Батсүхийг ажлаас чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлснээ мэдэгджээ. 

Гэвч С.Батсүх даргын ажилтандаа үзүүлсэн яргалал ганц удаагийнх биш болохыг гэрчүүд нотолж байна. Энэ хүчирхийлэл С.Батсүхийг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсоноос хойш буюу 2017 оны арванхоёрдугаар сараас эхэлжээ. Мөн түүнийг бэйсболын төмөр цохиур барьж авахад ямар ч шалтгаан хэрэггүй, шалтгаан гарахгүй бол нөхөр өөрөө шалтгааныг үүсгээд зоддог байсан тухай түүний гарт өртсөн МИАТ компанийн ажилчид ярьж байна.

Машин биш хүн юм болохоор хааяа нэг нь ажлаасаа ганц нэг минутаар хоцрох үе гарна. Эсвэл зорчигчдийн ачаа тээш солигдох, зөрөх тохиолдол гарна. Эсвэл бүр ямар ч асуудал гараагүй байхад орж ирээд ямар нэг аргаар өөнтөглөж зодно. Уг нь бол ажлын хариуцлага, сахилгын асуудлыг албан шугамаар, дүрэм журмын хүрээнд шийдэх ёстой байтал бейсболын цохиур үүрээд явж байдаг хаанаас ирсэн дээрэмчин бэ, тэр?

Түүний энэ дарамт, хүчирхийллээс болж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн хүмүүс ч цөөнгүй аж. С.Батсүхийг ажлаас нь чөлөөлөх удирдлагын шийдвэр гарч, хуулийн байгууллагад шилжүүлсний дараа хэлтсийнх нь ажилтнууд нэг нэгээрээ цагдаад дуудагдан мэдүүлэг өгч эхэлсэн. Гэвч үүнээсээ болоод давхар дарамтанд өртсөн тухай МИАТ-ын ажилчид ярьж байна. Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн ажилчдыг "Би зайлсан ч ганцаараа зайлахгүй шүү. Та нарыг чирээд зайлна" хэмээн дарамтлах болжээ.

Түүний зодуур нүдүүр, доромжлолыг тэвчилгүй халагдах өргөдлөө өгсөнхуучин ажилчид ч бас тухайн үед компанийн удирдлагуудад гаргасан өргөдлөө баримт болгоод хуулийн байгууллагад хандана гэлцэж байна. Учир нь тухайн үед ажлаас халагдах өргөдлөө өгсөн шалтгаан нь С.Батсүхийн дарамт шахалт, зодуур нүдүүрээс болсон гэдгийг өргөдөлдөө бичиж байсан боловч компанийн удирдлагууд өргөдөлд бичсэн үндэслэлийг огтхонч хайхарч үзээгүй байна. Тэгж үл тоосон шалтгаан нь С.Батсүхийг энэ ажилд томилуулсан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн холбоо сүлбээнээс айсантай холбоотой. 

2016 оны сонгуулийн дараа есдүгээр сард ИНЕГ-ын даргаар томилогдсон нь У.Хүрэлсүхийн шахаас байсан бөгөөд хамаатныхаа ахын /Л.Бямбасүрэн/ танил тал, нэр нөлөөнд дулдуйдаж ажилд орсон С.Батсүх ч гэсэн түүнээс дутуугүй эрх дархтай, эрээ цээргүй нэгэн болж МИАТ-ад дархлагджээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын ажилтай танилцахдаа Зам тээврийн хөгжлийн сайдад нь зориуд хаяглаж, Л.Бямбасүрэнгийн талаар "Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлдэггүй том толгойтой нөхрийг ажлаас чөлөөлөх хэрэгтэй. Урьд өмнийн олон асуудал сонсогдоод байгаа шүү" хэмээн анхааруулсан боловч салбарын сайд нь Ерөнхий сайдтайгаа нийлээд суудлаас нь буулгаж чадахгүй байна гэхээр түүнээс давсан том эрх мэдлийн хамгаалалтад байж таарна. Түүнийг ивээж байгаа том эрх мэдэл нь мэдээж МАН-ын дарга У.Хүрэлсүх. Одоо тэгээд тэжээсэн бяруу нь тэргээ эвдээд ах, дүүсээрээ нийлээд МИАТ-ыг самраад, шившиглээд байж байна. Ямар хар зах дээр мөрийтэй тоглодог дээрэмчин биш дээ.

Бичлэгт гарсан бейсболын төмөр цохиураар ууцан дундуураа татуулж буй залуу Зорчигч, үйлчилгээний хэлтэс ачигч хийдэг юм байна. Нисэх буудлын хоёрдугаарт давхарт бүртгэлийн ажилтнуудын амрах өрөө байдаг бөгөөд С.Батсүх дуртай цагтаа, уйдсан үедээ энэ өрөөнд орж ирж гарынхаа чилээг гаргадаг аж. МИАТ компанийн нислэгээр зорчиж буй иргэдийн бүртгэл, ачаа тээшийг хариуцдаг энэ хэлтэс 70 гаруй ажилтантай /нэг ээлжиндээ 20 орчим хүн ажилладаг/, тэд бүгд өдөр тутамдаа С.Батсүхийн гарын шүүсийг амсдаг гээд бодохоор С.Батсүхийн эсрэг гомдол гаргах хохирогчдын цуваа дуусахгүй бололтой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.57.95.230)
    Зэрлэг гахай вэ! Өөрийг нь ингэж цохиод өгөх юмсан. Гэхдээ энэ ажилчид нь ямар ч хүлцэнгүй юм бэ дээ.
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • зочин (202.126.88.155)
    нэг их биеээ тоосон махан толгой байдгийън ажилчиддаа онгироо дээрлхүү гэж яаваа .
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • Zochin (66.181.183.99)
    Яг үнэнийг хэлэе. Батсүх гэж нөхөр ажилтнаа бэйсболийн цохиураар цохисон үнэн. Гэвч бусад бичсэн зүйлийг шал худлаа зохиосон байна. Бас улс төржөөд ерөнхийлөгчид нэр дэвшиж багаа Хүрэлсүхийг оролцуулжээ.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Баяр (66.181.161.47)
    Муу пизда хүн цохидог хэн бэ ажилчин алдаа наргаж болно үүниин хөдөлмөрийн хуулайр зохицуулсн бга тэр хууоайр л явна зодно гсн хууль байхгүй
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 59 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 1 цаг 0 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 1 цаг 20 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 1 цаг 39 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 1 цаг 41 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 41 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 1 цаг 43 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 1 цаг 43 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 1 цаг 46 мин Фронтын генерал ба индрийн маршал 1 цаг 54 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 17 цаг 15 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 17 цаг 20 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 17 цаг 26 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 17 цаг 28 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 17 цаг 30 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 30 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 17 цаг 30 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 19 цаг 30 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 19 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 19 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top