x

Хэлмэгдсэн хүн хэлээ хаздаггүй!

Захиалсан шүүхийн шийдвэрийнхээ ард нуугдсан Засгийн газар

Сонгуулийн жилүүдэд Оюу толгой төслийг шүүмжилж улс төрждөг ээлжит зуршил 2020, 2021 онд давтагдлаа. Оюу толгойн гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэх хийрхлийг түр орхиод гагцхүү энэ төсөл дээр ажилласан бүгдийг эрүүгийн гэмт хэрэгтэн гэж үзэх нь хэр эрүүл үзэгдэл вэ гэдгийг анхаарах цаг болжээ.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд хариуцсан ажил үүргийнхээ дагуу гарын үсэг зурсан Б.Бямбасайхан, Да.Ганболд нар үнэндээ ямар ч буруугүй. УИХ, Засгийн газраас өгөгдсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг биелүүлсэн төдий. Мань нөхдөд машин тэрэг, гадаад дотоодын байр сав, данс мөнгө, хаус оффшор гээд цоллуулчих юм түй ч байхгүй. Тухайн үеийн төр засгийн шийдвэрийг нэр төртэйгээр биелүүлж явсан тэд хожим засаг солигдохын цагт засан хүмүүжүүлэх газар хийгээгүй гэмт хэрэгтээ хилсээр яллагдаж суух юм чинээ санаагүй биз. Ичсэн хүн хүн алахын үлгэрээр тэднийг 11-13 сар хорьсоны эцэст шүүхээс хилсээр өгсөн ялыг нь эдлээд дуусч байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж хэмээн нүүрэнд нь хөө түрхчихсэн. Уул нь анхан шатны шүүх хурал эхлэхэд аль эрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсныг огт хэрэгсэхгүйгээр жил гаруй хугацаанд хорьчихсон нь харамсалтай. 

Үнэндээ хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн сонирхлоо гүйцэлдүүлж, хууль зөрчиж, хулгай хийгээгүй тэднийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж яллах нь манай хуулийнханд яггүй ажил байсан байх. 

Ингээд эцсийн бүлэгт улс төрийн ял захиалга өгсөн дарга нарынхаа тусламжтайгаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрүүдийг 4 жил 6 сарын хугацаа өнгөрсөний дараа Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгуулж, улмаар мань Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг “шүүхээр нөхөж хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг урьд өмнө хэрэгжүүлсэн” гэх зүүдэнд ч оромгүй марзан хэргээр ялласан юм шүү дээ.

Оюу толгойн гүний уурхайг ашиглалтад оруулах тухай Засгийн газрын шийдвэрийг заавал Захиргааны шүүхээр илт хууль бус гэж цоллуулан бусдыг буруутгах нь хэр зохимжтой, ёс зүйтэй үйлдэл вэ? Ингэхэд Дубайн төлөвлөгөөг гэмт хэрэг гэж яллах ажиллагааг хэн хэрэгжүүлэв? 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 27, 94, 99, 103 дугаар захирамжуудыг хожим 4 жил гаруйн дараа 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 808 дугаар Захиргааны шүүхийн шийдвэрээр илт хууль бус гэж тогтоолгосон. Үүнээс ердөө 3 хоногийн дараа УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор УИХ-ын 2014, 2015 оны Оюу толгойн далд уурхайг ашиглалтанд оруулах 34, 41 дүгээр тогтоолуудыг хүчингүй болголоо. Ингээд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой УИХ, Засгийн газрын бүх шийдвэрийг хүчингүй болгох зохион байгуулалттай ажиллагаа дууслаа. Ийнхүү нөхөж хүчингүй болгосон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн хэрэгт ажлаа мөрөөрөө хийж явсан хэдэн иргэнээ нэхэн буруутгах “дарь нухагдав”. 

Хэзээ байтлаа захиргааны шүүхийн шийдвэрээр шалтаглан эрүүгийн хэрэгт хэн нэгнийг буруутгаж байлаа. Өдөр бүр л захиргааны шүүх дээр захиргааны акт хуульд нийцсэн, нийцээгүй гэсэн шийдвэрүүд хэдэн арваараа гарч байгаа. Захиргааны акт хууль бус гэсэн зоргоор тухайн актыг биелүүлсэн ажилтныг шоронд хориод байвал энэ хэдэн хорих анги чинь хэдхэн хоногт хилс хэрэгтнүүдээр дүүрнэ биз дээ. Гэтэл Дубайн төлөвлөгөөтэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг хожим 4 жил гаруйн дараа хүчингүй болгож, 5 жилийн дараа хууль бус шийдвэр хэрэгжүүлсэн хэргээр иргэнээ онцгойлон яллаж болдог юм байна. Онцгойлон гэхийн учир прокурор Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон захиргааны шүүхийн шийдвэрийг үг, үсэггүй уншиж ялласныг эрүүгийн шүүх өлгөж аваад ичих нүүргүй буруутгах үндэслэл болгосон нь маргаангүй үнэн. 

Засгийн газар шүүх дээр яаж унаж өгсөн бэ?

Төрийн залгамж чанарын дагуу Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн Засгийн газар хожим Дубайн төлөвлөгөөг батлахтай холбоотой Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүхэд хамгаалах үүрэгтэй байсан атал хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Дубайн төлөвлөгөөг батлах тухай Засгийн газрын шийдвэрүүд 4 жил гаруйн хойно шүүхэд илт хууль бус хэмээн дуудагдахад У.Хүрэлсүхийн Засгийн газрын төлөөлөгч хэлбэрийн төдий маргаж, хий дүр үзүүлэн барилдсаар тахимаа өглөө. Тэр ч бүү хэл Засгийн газрын хуралдаанаар гаргасан тогтоол, нотлох баримтууд, Хэрэг эрхлэх газар болон хуулийн албаараа хянагдсан баримт, ер нь ямар ч нотлох баримт өгөхгүй, хариу тайлбар гаргахгүй гүрийсээр шүүхэд “ялагдсан дүр”-тэй үлдсэн. Дараа нь захиргааны шүүхийн шийдвэрт дээд шатны хоёр шүүхэд гомдол ч гаргасангүй. Хожим нэхэмжлэгч төрийн бус байгууллагатай Засгийн газрын харьяа Цагдаагийн ерөнхий газар нь Хамтран ажиллах гэрээ байгуулсанаар Засгийн газар маань өөрийн “сүүл”-ээ гэрэлд цохиулсан. 

Өмнөх Ч.Сайханбилэгийн Засгийн шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчингүй болгох бүрэн эрхтэй атал шүүхийн гараар могой бариулах нь өөдгүй хэрэг л дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илт хууль бус шийдвэр гаргасан гэсэн улс төрийн буруутгал бүхий шүүхийн шийдвэр гаргуулж, түүнийгээ эрүүгийн шүүхэд ашиглуулсан нь онцгүй харагдана лээ. Тэр дундаа Дубайн төлөвлөгөөг илэрхий дэмжиж байсан Шадар сайд У.Хүрэлсүхэд бүр илүү хамаатай. Итгэхгүй бол цаадхаасаа асуугаад үзээрэй, 6 жилийн өмнө Дубайн төлөвлөгөөг магтаж явсанаа мартах загасны ой санамжтай туйлбаргүй нэгэн биш бол үнэнээ хэлэх байх. 

Засгийн газрыг өөрийнх нь захиалгаар шүүхэд өгсөн үү?

Төрийн бус байгууллага бол иргэний нийгмийн төлөөлөл гэх утгаараа Засгийн газрын эсрэг дүр. Гэтэл зарим нэг нь засагт үйлчилж, тэр ч бүү хэл үндсэн зорилгоо умартан хүн яллахад хүч нэмэрлээд явах нь бий. Нийтийн ашиг сонирхлын төлөө Засгийн газрыг шүүхэд өгөхийг ойлгож болноо, гэвч төд удалгүй Засгийн газрын харьяа цагдаагийн байгууллагатай хаанаас олгосон нь мэдэгдэхгүй давуу эрхээр хамтран ажиллах гэрээ байгуулаад явах нь зохисгүй л дээ. Засгаа шүүхдэж “ялсан” гэх нэр бүхий төрийн бус байгууллага маань мянга мянган иргэний нийгмийн байгууллагуудаас ялгаран хүчний байгууллагатай хамтран ажиллаж иргэдийн сошиал орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг онцгойлон хянах гэрээ байгуулсанаа зарлаад давхиж явсан. Засгийн газрын улс төрийн шинжтэй үйлсэд иргэний нийгмийн нэрийг барьж дүр бүтээгээд ил, далд засгаа дэмждэг нь өнөөдөр ердийн жишиг болжээ. Энэ бол Засгийн газрын өөрөө хийж чаддаггүй асуудлыг түүний өмнөөс нь олон нийтийн нэрийг барин гүйлдэж өгч байгаа илэрхий хэрэг юм. 

Шүүхийн эргэлзээтэй шийдвэр

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг буруутгах ажиллагаа явагдаж байсан 2019 оны 11 сар бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс шүүх эрх мэдэлд халдсан орчин цагийн Онцгой бүрэн эрхт комиссын үүргийг гүйцэтгэж байсан ид сэргэн мандлын үе байсныг сануулья. Шүүхийн бие даасан хараат бус байдал алдагдсан үе. 

Хуульд зааснаар хэн, хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй илэрхий алдаатай шийдвэрийг шүүх илт хууль бус гэж үздэг. Гэтэл шүүхийн зүгээс Ерөнхий сайдын захирамжийг илт хууль бус гэж тогтоохдоо хуульд заасан мөрдөн шалгах буюу нотлох баримт цуглуулах бүрэн эрхээ огт хэрэгжүүлээгүй. Тэр ч бүү хэл хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх Оюу толгойг гуравдагч этгээдээр оролцуулахгүй араар нь нууцаар хурлаа хийчихсэн. Шүүхээс Дубайн төлөвлөгөө нь хүчинтэй юм, гэхдээ уг төлөвлөгөө батлахтай холбоотой Засгийн газрын шийдвэрүүд илт хууль бус гэх хүн үнэмшмээргүй дүгнэлт хийжээ. Тун удахгүй энэ хэргийг дангаар шийдвэрлэсэн шүүгч албан тушаал дэвшсэн нь шүүхэд улс төрийн нөлөө орсон гэх хардлагыг улам ихэсгэв. 

Хэлмэгдсэн иргэд гомдох нь зүйн хэрэг биз дээ?

УИХ, Засгийн газар зэрэг төр засгийн дээд байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэх нь иргэн бүрийн үүрэг юм. Өнөөдөр хүчинтэй шийдвэр хожим хүчингүй болохын цагт шийдвэрийг дагаж мөрдсөн иргэнээ нөхөн буруутгаж болох уу? Өнөөдрийн хууль хожим хүчингүй боллоо гээд хуулийн үйлчлэлийг хүчингүй болгодоггүй юм. Хэрэв тэгвэл хууль дээдлэх зарчмыг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал.

Оюу толгойн гүний уурхайг ашиглалтанд оруулах УИХ, Засгийн газрын бүх шийдвэрийг өнөөгийн эрх баригчид хүчингүй болгож, харин хэрэгжүүлсэн иргэдээ хилсээр яллуулсан. Тэгсэн мөртлөө ирэх жилээс гүний уурхайн үр шимийг хүртэх гээд өөрсдөө гараа үрчээд сууж байгаа нь ариун явдал мөн үү?

Ажлаа мөрөөрөө хийж явсан Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт нэг тийм араараа тавиулсан юм шиг мэдрэмж төрж, төр засагтаа гомдох нь зүйн хэрэг. Захиргааны болон эрүүгийн шүүхүүд нийлж байгаад хүчээр яллачихсан учраас тэр. Тэд ирээдүйг тааж мэддэг Ванга нар биш болохоор Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дэмжиж явсан Шадар сайд У.Хүрэлсүхийг хожим зангаа хувирган Дубайн төлөвлөгөөг цуцална гээд манаргаж явах юм чинээ санаагүй учраас гомдож байгаа. 

Тийм учраас Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэ хүсэлтийг 8 сар гаруй хэлэлцэхгүй сунжруулж байгаа нь мөнөөх шүүхэд ялагдсан гэх Засгийн газар, ялсан гэх төрийн бус байгууллага хамтран улдан чангааж байгаагаас үүдэлтэй. 

Бодоод үз дээ, Засгийн газрын ялагдсан шүүхийн шийдвэрийг нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулья гэхэд Засгийн газар нь өөрөө үгүй гээд унасан шийдвэрээ улайран хамгаалаад байгаа ичгүүргүй үйлдлийг эрүүл ухаанаар ойлгох арга алга. Гэтэл энэ захиргааны шүүхийн шийдвэрийг үндэслээд эрүүгийн шүүх нь ажлаа хийж явсан гэмгүй иргэдээ яллачихсан байх жишээтэй.

Ийм тав алхахгүй баригдах явуургүй ичгүүр сонжуургүй богино зайн явган улс төрөө одоо больчихгүй юмуу? Цар тахлын үеийн энэ олон шийдвэрийг чинь тэгээд биелүүлээд явах юмуу? Хожим засаг солигдохын цагт өмнөх шийдвэрээ хүчингүй болгочихоод хууль бус шийдвэр хэрэгжүүлсэн хэргээр гэмгүй иргэдээ хилсээр яллахгүй гэх баталгаа байгаа юмуу ер нь?!

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 6 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 20 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 22 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 25 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 27 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 31 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 6 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 8 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 9 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 11 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 15 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 19 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 22 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 26 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 27 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 15 мин Завсрын сюртүктэй гахай 4 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top