x

Хотыг татвартай болгох нь зөв

Хэн ч хотод амьдрах эрхтэй. Хаана амьдрах нь хүний заяагдмал эрх учраас, Монгол Улс хүний заяагдмал эрхүүдийг Үндсэн хуулиндаа тусгаад өгчихсөн ардчилсан орон болохоор хэнийг хаана амьдрахыг захиргааны аргаар шийдэх эрх мэдэл хэнбугайд ч байхгүй. Товчхондоо ямар ч хүнийг төр засгийн эрх мэдлээр далайлгаж хотоос хөөж гаргах, шахаж хавчих засаглалтай улсад бид аж төрдөггүй. Харин хотод аж төрье гэвэл татвараа төлөөд амьдар гэсэн босго тавьчихмаар санагддаг. Дэлхийн аль улсын хотууд яг ийм зохицуулалтаар иргэдийнхээ хөдөлгөөнийг хазаарласаар ирсэн түүхтэй. Тэгж байж хот нь хүндээ түүртэж, хүний их урсгалаас үүдсэн элдэв асуудалд дарагдчихгүйхэн шиг хөгждөг жамтай.

Амьдрах газраа сонгох эрхэд чинь халдахгүй, татвараа төлчихвөл л хотод амьдарч болно гэчихээр хаа хаанаа эрүүл, шударга сонсогдож байгаа юм л даа. Цэнхэр гаригийн хаана байхаас үл хамаарсан ганц үнэн бий. Хаа газрын сайхан амьдрах мөрөөдөлтэй хүмүүс хот суурин бараадаж дажгүй орлоготой амьдрах чин хүсэл тээцгээдэг. Ганц Монгол ч биш, бүх л улсын буйд тосгодын иргэд ийм хүсэлтэйгээр хот нийслэлээ бараадсаар ирсэн, цаашдаа ч энэ цуваа тасрахгүй биз. Хот нь зүй жамаараа хөгжсөн ухаалаг улсын түүхийг ухаад харах нь ээ иргэдийнхээ энэ урсгалыг түрүүн хэлсэнчлэн татвараар л хазаарласан байдаг юм билээ. Бүр тодруулж хэлбэл, хотын татвараар. Гэхдээ хэн ч төлөхөөр хэмжээний биш, овоо өндөр татвар ногдуулж байж асуудлаа шийдсэн анзаарагддаг. Япон гэхэд л оршин суугчийн татварыг иргэний татварын дараах орлогоос 10 хувиар тооцож авдаг гэсэн мэдээллийг хэдэн жилийн өмнө уншсан санагдаж байна.

Манайд энэ мэт хотын татвараа ахиухан ногдуулдаг туршлагыг шууд хуулаад хэрэглэчихэд болохгүй юмгүй. 61-ийн гармаас цааш суурьшвал хотын татвар авахгүй гэдэг ч юм уу тодорхой зааг бүс тавиад өгчихвөл утаа, түгжрэлээ шийдэх тийм ч хэцүү биш. Ийм арга хэрэглэхгүй бол Улаанбаатарыг зорих иргэдийн цуваа лав л ойрын жилүүдэд татрахгүй нь ойлгомжтой байна.

Малаа зараад хот бараадсан хосууд яадаг билээ, хашаа гэр худалдаж аваад төвхнөдөг. Ингээд ч зогсохгүй, таксинд явж амьжиргаагаа залгуулахын тулд хоёулаа приус авчихаж байгаа юм. Ажил хийе гэх нь ээ мэргэжилгүй, туршлагагүй, нас зүс гээд өчнөөн саадтай тулдаг учраас ингэхээс ч аргагүйд хүрдэг. Нийслэлд 600 гаруй мянган машин хөлхөлддөгийн 100 гаруй мянга нь таксины үйлчилгээ үзүүлдэг гэсэн дам тооцоо бий. Үнэнд ойрхон тоо байх. Хотын замаар зорчих машины бараг гуравны нэг нь эерүүгээр хэлэхэд таксины үйлчилгээнд, хатуухан хэлэхэд, дэмий шахуу бөглөө үүсгэж яваа нь бодитой үнэн. Улаанбаатарын утаа, түгжрэл мөнхийн асуудал болсны цаана ийм л энгийн шалтгаан нуугддаг.

Дахиад онцлоход, хотын татварыг ахиухан хувиар тавьчихвал өдрөөс өдөрт утаа, түгжрэлийн зовлон нэмэгдэхгүй. Хотын төвөөр зорчих машинуудаас татвар аваад эхэлбэл түгжрээ тодорхой хэмжээнд шийдэгдэнэ гэсэн яриа хөөрөө албаны хүмүүсийн дунд өрнөдөг ч иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлээс болдог байх, тэгсхийгээд нам жим болчихож байгаа анзаарагддаг. Дэлхийн олон хот замын түгжрээгээ яг ийм аргаар шийдсэн байдаг, хүссэн ч, эс хүссэн ч алс ирээдүйдээ ашиглаж л таарах байх, энэ аргыг.

Хөдөө алс сумдад амьдрал хэцүү байхад амьжиргаагаа бодсон иргэд хот бараадалгүй яах вэ дээ, хотын татварыг өндөр тавьчихаар тэд яаж амьдрах юм гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Гэхдээ энэ асуудлыг шийдэх гарц бас бий. Нийслэлд түгжрээ, утаа нэмэхгүйгээр төв газар бараадагсдын асуудлыг шийдэх гарц нь дагуул хот, суурингуудыг нэг биш нэжгээдээр нь байгуулах. Дагуул хот гэхээр заавал нүсэр, томоор төсөөлж төсөв мөнгө ярьж толгойгоо гашилгах шаардлагагүй санагддаг. Улаанбаатарын ойр орчим хорь гаруй мянган хүн амтай жижиг хот суурингууд байгуулчихад л болоод явчихна л даа, уг нь. Зүүн тийшээ Налайх, Эрдэнэ сум, баруун тийшээ Баянчандмань, Батсүмбэр, урагшаа Зуунмод, Майдараа түшиглээд дагуул хот байгуулчихвал нэг талаас Улаанбаатарын түгжээ, утаагаа шийдчихнэ, нөгөө талаас суурин бараадсан хүмүүсийн асуудал ч шийдэгдчих сайн талтай. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага, фитнесс, үсчин гээд бүх үйлчилгээг нь төвлөрүүлсэн суурин байгуулчихвал хэн ч Улаанбаатарын их бужигнаанд амьдрах гэж тэмүүлэхгүй. Бүр цаашлуулж харвал хот тойрсон зам, эрчим хүч гэх мэт дэд бүтцийн асуудлуудаа ч шийдээд авчихна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 21 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 28 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 32 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 17 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 7 цаг 47 мин Мэдээж “Ар нь түүз!” 7 цаг 58 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 23 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 8 цаг 27 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 8 цаг 32 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 8 цаг 37 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 8 цаг 42 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 23 цаг 41 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 23 цаг 45 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top