x

Лидерүүдийн гоншигонол ба шударга ёсны мухардал

АН-ын голлох лидерүүд болох Э.Бат-Үүл, Баабар, Ц.Элбэгдорж нар өнгөрөгч даваа гаригийн орой клаб хауст зочилж, С.Зоригийн хэргийн талаар хэлэлцсэн тухай бид өмнө мэдээлсэн. Хэлэлцүүлгийн сэдэв С.Зоригийн хэрэг боловч бай нь Ц.Нямдорж болов. Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүн аминий хэргийн сэжигтэнг батлан даалтаар сулладаг шүүхийн практик байхгүй. Хорьж шалгадаг юм шүү” гэдгийг хэлсэн нь энэ оройн ганц тод мессеж байлаа. Шүүхийн шийдвэр зөв үү, буруу юу?

Харин манай лидерүүд энэ хэргийг ухраасан, буцаасан Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж гэж хэн бэ? гэдэг дээр л гол ач холбогдол өгчээ. Хятадын тусгай албанд ашиглагдсан, гаднын гар хөл болсон гэх мэтээр. Ц.Элбэгдорж гэдэг хүн бүр “Ц.Нямдорж бол ЗГХЭГ-ын дарга биш, С.Зоригийн хэргийн хэрэг эрхлэх газрын дарга юм” гэж ирээд цэцэрхсэн байдаг. Харамсалтай...

Ц.Нямдорж гэдэг хүн 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа эргүүлж авсанаас хойш бүтэн гурван жил энэ хэргийг эргүүлж задлахын, захиалагчийн хэргийг зогсоохын төлөө гүйсэн байхад, “дуусгаагүй ганц ажлаа дуусгана” гэж шүд зуугаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орсон, хэргийн гүйцэтгэгч нарыг суллуулахын тулд бүтэн гурван сар хэвлэл мэдээлэл, телевиз, соошлаар манипуляци хийж байхад юу ч дуугараагүй манай нөхөд Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа гэнэт ухаан орж гэнэ.

Тэр тусмаа хэргийг мөрдөн шалгасан, ажил үүргээ гүйцэтгэсэн хуулийн байгууллагын ажилтнууд эрүүгийн гэмт хэрэгтэн болоод шүүхээс ял аваад шорон луу ачигдахад нэг ч үг дуугараагүй хүмүүс өнөөдөр гэнэт сэрсэн мэт “Ц.Нямдорж гэж хэн бэ” хэмээн ярих нь нэгд, орсон борооны араас цув нөмөрсөн гоншигонол. Хоёрт, огтхон ч шударга ёсны эрэл хайгуул шиг харагдахгүй байна.

Ядаж л телевизийн камерийн өмнө эртхэн суугаад "Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг тэдэн удаа тараасан. Тэдэн хүнийг нь оон нутаг руу цөлсөн. Хуулийн байгууллагын хорин жилийн ажлын үр дүнг энэ хүн ганцаараа нурааж гэж байна" гээд ярьсан бол үйл явцыг өөрчилж чаддаггүй юм гэхэд өөрчлөх гэж оролдсон мэтээр харагдах байлаа. Одоо ирж нийгмийн сүлжээний нэг платформ дотор суугаад өөр хоорондоо хөөрөлдөх нь хэнд, ямар ашигтай юм. Зүгээр л “Ц.Нямдорж гэж ийм хүн юм шүү“ гэдгийг цаг хугацааны шалгуурт үлдээх гэсэн хэрэг үү? Улс төрийн лидер гэгддэг хүмүүс үүний төлөө амьдардаг уу? Одоо С.Зоригийн хэргийг бүхэлд нь буцаагаад “Энэ гурван хүн С.Зоригийг алаагүй юм байна аа” гээд шүүхээр цагаатгасан ч гэсэн “Өө тийм байна уу” гээд сууж байх уу?

Хэрэв тэгвэл энэ хэргийг бүтэн гурван жил шалгасан, энэ хэрэг дээр ажилласан хуулийн байгууллагын бүх хүмүүс, хэргийн шүүн тасалсан гурван шатны шүүгч нар бүгд гэмт хэрэгтэн болно. Монголын төр /Ц.Нямдорж биш/ жинхэнээсээ алуурчдаас уучлал гуйж, эд материалын болон сэтгэл санааны нөхөн төлбөр өгөх хэрэгтэй болно. Үүнийг ч гэсэн хүлээн зөвшөөрөх үү?

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлыг Дээд шүүх хэлэлцэхийн өмнө Ц.Нямдорж “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Хонгил үүссэн түүх буюу Яргын хэрэг” нийтлэлдээ “Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ хэргийг зохиосон. Зохиолоо хэрэг болгохын тулд Б.Хурцыг Германаас авчирсан” гэж бичсэн. Ядаж тэрэнд нь няцаалт болох ганц ч болтугай баримт гаргаж ярих эрх Ерөнхийлөгч асанд бий дээ. Тэрийгээ Ц.Нямдоржтой телевизийн камерийн өмнө шууд мэтгэлцэх хэрэгтэй биз дээ. Тэгэхгүй хаалттай хаалганы цаана сууучихаад “Аа, Нямдоржийн зохиол л байна лээ” гээд хов базаад суух нь улстөрч хүний мөн чанар биш. Ийм нэг ялархал ч шиг, гомдол ч шиг юмыг нь хуваалцахын тулд ард түмэн энэ хүнийг найман жил орой дээрээ залаагүй.

Эцсийн эцэст Б.Хурц гэж юу юм, Г.Эрдэнэбат гэж хэн юм. Тэдний удирдлаганд ажиллаж байсан тагнуулын гүйцэтгэх ажилтнууд хэний, юуны төлөө ажилласан юм. Хэрэгтэй үедээ ашиглаад хэрэггүй болохоор нь хаядаг хугацаа нь дууссан бараа, хог новш юм уу? Хийгээгүй хэргийнх нь төлөө ял өгч болдог байлаа гэхэд хийсэн ажлыг яагаад үгүйсгэж, баллуурдаж, юу ч биш болгох ёстой юм.

Чин үнэнийг хэлэхэд Ц.Нямдоржийн, МАН-ын энэ галзуурал ганц энэ хүнээс, ганц энэ намаас ч болсон юм биш. Ардчилал, шударга ёс, хуулийн засаглалын тухай хамгийн их ярьдаг АН-ын лидерүүд өөрсдөө түүнийхээ талд зогсож чадаагүйн гай.

Яг үнэндээ жирийн иргэдэд Э.Бат-Үүл С.Зориг агсны гэрт малгайгаа мартсан эсэх, түүнийг нь тухайн үеийн цагдаагийн дарга баталсан эсэх түй ч хамаагүй. Ганцхан энэ улсад хууль, шүүхийн систем нь үнэний талд зогсч чадаж байна уу, үгүй юу? Эсвэл хэн нэг эрх мэдэлтэн, улстөрийн нам хүчинд ашиглагдаад байна уу? гэдгийг л мэдэхийг хүсч байна. Хариулт нь гэвч хаана вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (197.210.64.101)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.189.68)
    бзд-ын 13 хороололд 5 настай охиныг хадам аав нь 16 цагын алдад өмдийн нь тайлаад дээр нь бэлэг эрхтнээ хүргээд хэвтэж байсан хэргийг эргэн харахад хадам аав нь охиныг унтуулах гэж хэвтээд зүүдэндээ тийм үйлдэл хийхвүү. Эсвэл охин нь 5 сартай охин юум болвуу
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.88.225)
    Sain bicheed bkh yum, tand amjilt!
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 57 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 58 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 1 цаг 18 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 1 цаг 38 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 1 цаг 39 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 39 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 1 цаг 41 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 1 цаг 41 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 1 цаг 44 мин Фронтын генерал ба индрийн маршал 1 цаг 52 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 17 цаг 13 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 17 цаг 18 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 17 цаг 24 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 17 цаг 26 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 17 цаг 28 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 28 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 17 цаг 29 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 19 цаг 28 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 19 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 19 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top