x

Х.Баттулгад энэ намд эргэж ирэх нүүр хэрэгтэй

Ямартай ч АН-ын дотоодод өрнөсөн тамганы дажин хуулийн хувьд өндөрлөж, шүүхийн шийдвэрээр намын тамга М.Тулгатад үлдлээ. Өчигдөр хуралдсан Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэд олгосон АН-ын тамгыг хууль ёсны хэвээр үлдэв.

Нөгөө талаас “Шүүхийн маргаан дуусаагүй, маргааныг анхан шат руу буцааснаас өөр зүйлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх дээр ч гэсэн хэлэлцэх асуудал үлдсэнгүй. Учир нь Ц.Тувааны зүгээс С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүй болгуулахаар шүүхдэх үед Ц.Тувааны нэр УДШ-ийн цахим бүртгэлд байсан. Энэ үндэслэлээр тэр АН-ын тамгыг өөрийн болгохыг зорьсон бол өнөөдөр Ц.Тувааны нэр цахим бүртгэлд байхгүй. Харин хууль ёсны тамга нь М.Тулгатад байгаа гэдэг утгаараа Дээд шүүх АН-ын даргаар М.Тулгатын нэрийг цахим бүртгэлд оруулах үүрэгтэй. Товчхондоо, 2024 оны УИХ, орон нутгийн сонгуулийг дуустал М.Тулгат АН-ын тамгыг атгахаар болов.

Үүгээр АН-ын дотоодод өрнөсөн тамга тэмдэгний маргаан хуулийн хувьд дуусч, С.Эрдэнэ албан ёсны нэр дэвшигч хэвээр үлдлээ. Харин нөгөө тал үлдсэн хугацаанд яаж ажиллах вэ гэдгээс ирэх сонгуулийн дүн, С.Эрдэнийн ялалт, ялагдал хамаарна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа өчигдөр үдээс хойш АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийхдээ, намынхаа үе үеийн дарга нар, УИХ-д сонгогдсон гишүүд, орон нутгийн намуудад хандаж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуулийн ялалтын төлөө хамтарч, нэгдэж ажиллахыг уриалав. Тус намын хувьд дотоодын “дайнаа” дуусгаад гадагшаа өрсөлдөх өрсөлдөөндөө хүчээ хуримтлуулах, нэгдэж нягтрах цаг ирэв. Яг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль шиг.

2017 оны сонгуулийн өмнө Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нартай нам дотроо өрсөлдөхөд хэн ч Х.Баттулгыг нөгөө хоёроо хол орхиод гараад ирнэ чинээ санаагүй. Гэвч нэгэнт намын олонхи гишүүд нь Х.Баттулгыг дэмжсэн учраас бусад өрсөлдөгчид нь ч гэсэн Х.Баттулгынхаа ард гарч зогсоод нэгэн дуугаар нэр дэвшигчээ дэмжсэн. Улс төрийн соёлтой, шударга өрсөлдөөн гэж үүнийг хэлдэг. Х.Баттулгыг 2017 онд Ерөнхийлөгч болгосон хүн ч гэсэн С.Эрдэнэ.

Тиймээс өнөөдөр ч гэсэн Х.Баттулга энэ намд эргэж ирэх нүүртэй үлдье гэвэл С.Эрдэнийнхээ эсрэг хэвлэлийн пиар, соошл дайнаа зогсоогоод, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарынхаа жолоог татах ёстой. Үгүй бол нэгмөсөн шинэ нам байгуулаад, МАН-тай нийлээд С.Эрдэнийнхээ эсрэг явах хоёр л сонголт байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Бат (192.82.68.244)
    Эрдэнэ АН ыг Эби, Сү ийн нарийн даалгавараар устгахг зорьж байна.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Hulgar harahiin llriin sdaa (202.55.188.87)
    Malchin
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    Дайнтай дайнгүй ямар ч дэмжлэг хүлээхгүй ээ, мээдрэмж байкүү яана даа
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.58.143.144)
    Jenko d an hariutslaga toots namaasaa huu hulgaig ni shalguul
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Баяр (202.126.89.227)
    Баттулга безнэсээ хөөгөөд яна аль нам хэрггүй хари жинхэнэ хөшигнийй араас тоглоно до
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хуучин цэрэг (59.153.115.182)
    Ерөнхийлөгчийг хүртэл НАМын нүүрээрээ айлгаж ичээсэн овоо хүнд өвчтэй гарууд шүү!...
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хуучин цэрэг (59.153.115.182)
    МАН, АН, МАХН, ХҮН гэж "КОМПЛЕКСНИЙ СИНДРОМ"... гэгч өвчинд нэрвэгдэгсдийн цугларч бөөгнөрдөг "Хүчээ нэгтгэдэг" газар нь болжээ дээ. Энэ НАМчингуудын солиорол... Монголчуудыг ч нэг мөсөн ална доо.МАНгасууд...
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 33 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 36 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 39 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 41 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 42 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 11 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 13 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 14 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 17 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 33 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 0 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 2 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 17 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 2 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 34 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 37 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 39 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 41 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 17 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top