x

Аллагын гүйцэтгэгчдийг суллаад захиалагчийг нь хайж болох уу?

С.Зоригийн амь насыг санаатай бүрэлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг баасан гаригийн орой батлан даалтаар суллав. УДШ-ийн шийдвэрээр тэдэнд оноосон яллыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ. 

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шударга ёс гэж ярихад амархан ч гэсэн, үүний төлөөх тэмцэл цаг хугацаа их шаардсан зүйл байдаг юм байна. Өдрөөс өдөрт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал бага багаар ахиц гарсаар байна" хэмээн мэдэгдэв. Гэвч энэ үйл явдал С.Зоригийн хэргийн хувьд ахиц байсан уу, алдаа болсон уу? гэдэг удахгүй тодорхой болно. Яаж ч бодсон хэргийн захиалагч илрээгүй байхад гүйцэтгэгч нарыг суллана гэдэг лав байж болох үйлдэл биш. Шүүх тэднийг батлан даалтаар гаргаж хэргийг шалгахаар шийдвэрлэсэн нь ч гэсэн "хэрэгт холбогдолгүй" гэсэн үг огт биш. 

Ямартай ч МАН-ын ирээдүйтэй залуу улстөрчдийн нэг, Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэгдэхгүй байна. Тэр "Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон" хэмээн мэдэгдэв. Мөн улсын нууцаас гаргасан С.Зоригийн хэргийн материалыг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэхийг шаардав. Эрхэм гишүүн ч бас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг "хэлмэгдсэн" гэж үзээд байгаа хэргийн материалтай танилцахыг хүсчээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн хувьд хэргийн материалаас зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах талын материалыг сугалж ярьж, нийтэд дэлгэж, түүндээ олон нийтийг турхирч ирсэн. Харин энэ хүмүүсийг ямар үндэслэл, нотлох баримтаар С.Зоригийн хэрэгт буруутгасан, нотолсон байгаа гэдэг баримтуудтай олон нийт одоо болтол танилцаагүй байгаа. Нууцаас гаргаснаас хойш прокурорын архивт шилжүүлсэн гэх энэ материалыг зөвхөн хэргийн оролцогч нарын өмгөөлөгчид зөвшөөрөл авч үзэх боломжтой. Аман дээрээ л нууцаас гаргасан гэж байгаа боловч ачир дээрээ нууц хэвээрээ гэсэн үг.

Тийм атал Ц.Нямдорж сайд ямар эрх дархаар С.Зоригийн хэргийн материалын үзээд, өөрт ашигтай баримтуудаас сугалж нийтэд цацаад байна вэ? гэдэг асуултын хариу сонирхол татна. Гарч болох ганц дүгнэлт нь өөрөө "нууц задруулсан" хэрэгт унахгүйн тулд өөртөө зориулж нууцаас гаргажээ, Ц.Нямдорж сайд. Хууль зүйн сайд Х.Нямбаатар нууцаас гаргасан материалыг цахим хэлбэрт оруулж, нийтэд ил байршуулна гэж мэдэгдсэнээс хойш дахиад нэг сар өнгөрлөө. Энэ янзаараа ирэх сонгуулийг дуусгах бололтой.

Нэн ялангуяа УДШ өмнө гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрийг ямар баримт, үндэслэлээр хүчингүй болгосон бэ? гэдэг нь оньсого болж үлдлээ. Хэргийн материал нь нууцаас гарчихаад байхад шүүх хуралдааныг хаалттай явуулна гэдэг ч бас оньсого мөн биз дээ. 

Шүүх хуралдааныг хаалттай явуулсан шалтгаанаа Дээд шүүх "прокурорын дүгнэлт нь "нууц" гэсэн дардастай ирсэн учраас" хэмээн тайлбарлаж байгаа ч тэр ч гэсэн үнэн биш. Учир нь эрүүдэн шүүсэн асуудлаар шүүх аль хэдийн шийдвэрээ гаргачихсан. Тэнд нь гүйцэтгэх ажлын нууцтай холбоотой баримт материал /Ц.Нямдорж нар бараг бүгдийг нь задлаад зарлаад дууссан л даа/ байлаа гэхэд тэр нь сая болсон шүүх хуралтай огт холбоогүй зүйл. 

Саяны шүүх хурлаар бол "Эрүүдэн шүүсэн явдал нь хэргийн нотлох баримтыг цуглуулсантай холбоотой юу? Хууль зөрчиж эрүүдэн шүүх замаар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үү, түүнийг нь шүүх хуралд нотолгоо болгосон уу? гэдэгт л хариулт өгөх үүрэгтэй байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гуравдугаар сард улсын нууцаас гаргасан С.Зоригийн хэргийн материал дээр прокурор дүгнэлтээ гаргаж, түүнийг нь Дээд шүүх хянах ёстой байсан. Тэнд дахиад ямар "нууц" байх ёстой гэж? 

Гэвч нэг зүйл тодорхой нь Ц.Нямдорж нар энэ хэрэг дээр бүр эхнээс нь гар хөлөө дүрж ирсэн. Хэргийг шүүхээр шийдэгдсэний дараа хаалттай хорих ангид нэвтэрч, хэргийн холбогдогч нартай уулзсан, мэдүүлгээсээ буцсан захиа хүртэл бичүүлж, өмгөөлөгч олж өгсөн хүмүүс ч гэсэн Ц.Нямдоржийн хүмүүс байсан. Тийм шалтгаанаар Ц.Нямдоржийг "захиалагчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан" хэргээр хавтаст хэрэг нээж шалгасан нь ч гэсэн үнэн. Одоо тэр хэргийн үр дүн, үнэн мөнийг ч гэсэн олон нийт мэдэх ёстой. Ц.Нямдорж гэдэг хүн ганцаараа "шударга ёсыг өмчлөөд" хуулийн дээгүүр алхаад байж болохгүй.

Б.ЗАЯА 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.211.58.40)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 47 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 50 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 53 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 55 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 56 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 25 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 27 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 28 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 32 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 47 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 14 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 16 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 31 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 16 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 48 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 51 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 53 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 55 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 31 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 44 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top