x

Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын дурсгалд зориулах нэгэн мөчлөг...

"Нэг зураг, гурван тавилан, нэг зам"

Өнөөдөр бол Монголын нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын тэнгэрт дэвшсэн өдөр. Хагас жил гаруйн өмнө түүний төрсөн нутаг Дорноговь аймагт цомгийнх нь нээлт болж, найз нөхөд нь Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос Сайншандад цугларсан. Өвөл намрын зааг тэр нэг хуйсгануур өдөр А.Эрдэнэ-Очир найрагчийн багын найз яруу найрагч Шатарын Энхбаяр ийм нэгэн зураг бидэнд илгээж билээ. 

Байхгүй мөртлөө байгаа юм шиг хүн байх, байгаа атлаа байхгүй юм шиг хүн байх. Зурган дээрээс дүрлийтэл ширтэх энэ хүн өдгөө ч бидний дэргэд алхаж яваа юм шиг санагдана. Яруу найрагч Б.Ганчимэгийн А.Эрдэнэ-Очир найрагчийн тухай бичсэн үгс эрхэм хүмүүний тухай дурсах бүрд сэтгэлд харвадаг юм.

“...Манай Эрдэнэ-Очир бол сэтгэлийн дулаан тойргоос гардаггүй, өмөг түшиг ханхлуулсан өвөрмөц хүн байлаа. Гунигтай, тэгсэн атлаа хачин гэрэлтэй...”

Манай тэр, манай энэ гэж хэн хүнд дуудагдаж явах тавилан хэн хүнд заяахгүй ээ. Үйлийн үр ч байдаг биз, үйлдэл нь ч хүнийг тодорхойлдог биз. Энэ зурган дээрх гурван залуу өөр өөрийнхөөрөө л амьдралыг туулж яваа. Гэхдээ тэдний замыг нэг л зүйл насан туршид нь нэгтгэжээ. Тэр нь уран зохиол. Баруун гар талаас эхнийх нь яруу найрагч Шатарын Энхбаяр, хоёр дахь нь Арлааны Эрдэнэ-Очир, голд суугаа Гомпилдоогийн Мөнхцэцэг. 1990 онд хамтарч “Бэхэн цэнхэр өдрүүд” хэмээх яруу найргийн ном гарган, од болсон гурав маадгар гэгч нь зогсож байна. 

Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир “Ардын эрх” сонины сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, орон нутгийн сэтгүүлч, “Утга зохиол, урлаг” сонины редактор, “Цог” сэтгүүлийн эрхлэгч, МҮОНР-ийн редактороор ажиллаж байгаад, Монголын Зохиолчдын эвлэлийн 16-р Их хурлаар зохиолчдын төв байгууллагынхаа Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байв. Зохиолчдын хурлын төлөөлөгчид А.Эрдэнэ-Очирыг дуу нэгтэй гар өргөн баталж байсан өдрийг санаж байна. 

Яруу найрагч Г.Мөнхцэцэг Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр төгсөж, "Засгийн газрын мэдээ" сонинд сэтгүүлчээр ажиллаж, 10 гаруй жил бизнес эрхэлснийхээ дараа 2009 оноос хойш 7 жилийн турш МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Яруу найрагчийн хувиар “Чамдаа” шүлгийн CD (1999 он), “Цээжний анир”(2000 он), “Зөнгийн шувуу улаан” (2009 он), “Замбуутивийн чөлөөнд...” (2012 он), “Сэтгэл зүрхний үзэгдлүүд” (2014 он) ном хэвлүүлж, Болор цомын эзэн болжээ. 2016 онд энэ зургийн голд суугаа охин төрсөн нутгаасаа УИХ-ын гишүүн болсон. Дараагийн сонгуулиар улиран сонгогдсон. 

Харин яруу найрагч Ш.Энхбаяр МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөнөөсөө хойш 20 гаруй жил нутагтаа орон нутгийн сэтгүүлчээр ажиллаад өдгөө аймгийнхаа Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийг удирдаж буй. “Нутгийн амьдрал”, “Нутгийн хүүхдүүд”, “Дорноговийн мэдээ” сонинуудыг үүсгэн байгуулсан Ш.Энхбаяр сэтгүүлч Дорноговь аймгийн Нэвтэрхий толийг эрхлэн гаргаж, “Дорноговийн зохиолчдын цоморлог”-ийг эмхэтгэн хэвлүүлжээ. Монголын Зохиолчдын эвлэлийн Дорноговь аймгийн салбар “Хурмаст тэнгэр” төвийг Ш.Энхбаяр найрагч эдүгээ тэргүүлж байгаа. 

Яруу найрагч Ш.Энхбаяр багын нөхрийнхөө тухай дурсамж бичсэнээс энэ зургийг татуулж явсан он жилүүд нь тодорно.

“...манай ангийн А.Эрдэнэ-Очир шүлэг бичдэг гэдгийг нь мэдэх болсоор нэг хоёр жил болоод байв. Арай сүүлээр Г.Мөнхцэцэг маань ч бас бичээд эхэлсэн. Тэгж байтал зургадугаар анги хавьцаа болов уу, би бас дуурайгаад ч гэх юм уу ганц нэг юм бичээд Ээгийдээ үзүүлсэн чинь “өө болж байна, энэ Энхбаяр шүлэг бичсэн байна шүү, та минь ээ” гээд зарлаж орхилоо. Тэр нь “Түүчээ тогоруу” хэмээх анхны минь шүлэг байсан юмдаг. Ингээд анхны хэдэн шүлгийг Ээгий минь эхэлж уншина, бүр зарим нэг үгийг нь их л өөриймсөгөөр сольж өгсөн юмдаг. Одоо бодоход, бараг анхны багш маань ч байсан юм шиг...

...Ерэн нэгэн оны наадмаар Равжаагийн музейг байгуулахад гар хөлийн үзүүрт гүйж дээврийнх нь хонхыг захиж, Мөөжиг маань цонх шилийг нь арчиж цэвэрлэж явлаа. Яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Эрдэнэ-Очир хоёр энд жижүүрээр ажилладаг байлаа. Шөнө манаатай хоноход нь утга зохиолын төвийнхөн очиж найраг шүлгээ уншиж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлнэ. Музейн үзмэрүүд ил байна. Тэр үед ямар шилэн хорго ч гэж байсан биш. Хүүхдүүд болохоор сэлмээр нь байлдаж тоглох, хутагтын дээлийг өмсөн, малгайг духдуулж “Би хутагттай адилхан байна уу” гэж ширээ сандал дээр нь суух энүүхэнд байлаа…”

Дүү нарынхаа дунд “Говийн номхон хутагт” хэмээн хүндлэгдсэн А.Эрдэнэ-Очир найрагчийн хүндлэл, хайраар дүүрэн амьдралын эхлэл энд байжээ. Мартахын хорвоод гэрэлтэж үлдсэн нэгэн агшныг хөвөрдөхөд ийм байна. 

ХАРИН ӨНӨӨДӨР...

...Маргаашийн хорвоо өчигдөр гүвээ давсан морьтонтой...

Энэ мөртэй хамт дүр нь сэтгэлд харвана. Гүвээ даван шогшиж одсон, дээлийнх мөр ялгүй гандсан хөдөөх эрийн дүрээр бодогдоно. 

...Маргаашийн хорвоо өнөөдөр цаг хугацааны хавцалтай...

Энэ мөрийг нь санахад дотор нэг их уужрирна. Тэр морьтой хүн цаг хугацааны чанад талыг зорьжээ. 

...Авсыг минь мөрлөх хөвгүүд
Эр ч тэгшрээгүй байна
Мөр ч тэгшрээгүй байна...

Энэ мөрийг нь уншихаар ахиад л уйлмаар, гомдож уйлмаар болно. Үд хэвийгээ ч үгүй байхад дорнын говийн мөөмөн ягаан толгодынхоо чанад руу шогшиж одсон ах минь. Хэдэн бор дүү нь хичээж л явна...

Я.Баяраа /2021.05.14/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.211.58.40)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 58 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 59 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 1 цаг 19 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 1 цаг 39 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 1 цаг 40 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 40 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 1 цаг 42 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 1 цаг 42 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 1 цаг 45 мин Фронтын генерал ба индрийн маршал 1 цаг 53 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 17 цаг 14 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 17 цаг 19 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 17 цаг 25 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 17 цаг 27 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 17 цаг 29 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 29 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 17 цаг 30 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 19 цаг 29 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 19 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 19 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top