x

УДШ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах боломжгүй

Баасан гаригт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял шийтгэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 171-р магадлал, УДШ-ийн хяналтын шатны хуралдааны 185-р тогтоолтой хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчид эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” хэмээн үзэж, хэргийн холбогдогч нарт шүүхээс оноосон ял шийтгэлийг хүчингүй болгуулахаар УЕП-т хандсаны дагуу прокурорын байгууллага дүгнэлтээ гаргаад шүүхээр хянуулж буй хэрэг юм.

Үүнтэй холбоотойгоор “шүүхийн шийдвэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгана” гэдэг мэдээллийн эрх баригч нам, Засгийн газрын гишүүдийн зүгээс идэвхитэйгээр тарааж байгаа. Ялангуяа уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар шүүхээс ял авсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт оноосон ялыг хүчингүй болгуулахаар идэвхийлэн хөөцөлдөх болсон. Мөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн удаад Засгийн газрын 100 хоногоор сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ч бас энэ сэдвийг дахин хөндөж, олон нийтийн анхааралд аваачсан байдаг.

Гэвч энэ нь хуулийн хувьд бололцоогүй юм. Учир нь маргааш хуралдах УДШ-ийн Эрүүгийн танхимын хуралдаан сүүлд шийдвэрлэсэн “эрүүдэн шүүсэн” хэргийн материалд биш, өмнө гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн С.Зоригийн хэргийн материал дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Прокурорын байгууллага ч гэсэн өмнө С.Зоригийн хэрэгт ял төлөвлөсөн прокурорын байгууллагын яллах дүгнэлтүүд дээр үндэслэж дүгнэлтээ гаргасан гэсэн үг. Ингэхдээ эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон нөхөд С.Зоригийн хэргийг мөрдөн шалгасан ажиллагаа буюу нотлох баримтыг бүрдүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэхэд л дүгнэлт өгөх юм. Өмнө бичиж нийтэлж байсанчлан “эрүүдэн шүүсэн” явдал нь хэргийн нотлох баримтыг бүрдүүлсэнтэй холбоотой юу, үгүй юу? гэдгийг шалгана гэсэн үг.

Тэгэхээр маргааш болох УДШ-ийн Эрүүгийн танхимын хурал “Т.Чимгээ, Б.Содномдаржааг цагаатгах шүүх хурал болно” гэх нь хэт өрөөсгөл бөгөөд хийсвэр дүгнэлт юм. Учир нь "эрүүдэн шүүх" болон "нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх" гэдэг нь Эрүүгийн хуульд заасан хоёр өөр гэмт хэрэг.

Тиймээс УДШ өнгөрөгч гуравдугаар сард Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс өнөөсөн “Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн” /2002 оны Эрүүгийн хуулийн 133/, “Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн” /2020 оны Эрүүгийн хуулийн 253/ хэргийг “нотлох баримтаар тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  2015 оны Эрүүгийн хуульд заасан “Эрүү шүүлт тулгах” /21.12. Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэн байдаг.

Тэгэхээр Б.Хурц нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ялласан шүүхийн шийдвэр нь хэргийн нотлох баримтыг бүрдүүлсэнтэй холбоогүй гэсэн үг. Ямартай ч одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг цагаатгах боломжгүй. Ц.Нямдорж нарын тарааж буй “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгаж, С.Зоригийн хэргийг дахин шалгана” гэх мэдээлэл нь шүүхийн шийдвэрт урьдаас нөлөөлөх гэсэн оролдлого. Эс бөгөөс шүүхийн шийдвэр нэгэнт тодорхой учир шүүхийг буруутгах сэдлийг урьдчилаад олон нийтийн тархинд суулгаж буй санаатай үйлдэл юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (197.211.58.40)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Үхсэн хойноо (192.82.72.225)
    Юун цагаатгах боломжгүй гэж
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • DR. PRADHAN (37.120.137.71)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 47 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 50 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 53 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 55 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 56 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 25 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 27 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 28 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 31 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 47 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 14 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 16 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 30 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 15 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 48 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 51 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 53 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 55 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 31 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 43 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top