x

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Эрдэнийн нэрийг татуулж амиа аврах уу?

Төвталйбайд зарласан өлсгөлөн үргэлжилж байна. Өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн дөрвөн гишүүнийг /Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Батсуурь, Д.Ганбат нар. Т.Адьяасүрэн нь эрүүл мэндийн хувьд асуудал гарсан тул эмнэлгийн заалтаар өлсгөлөнгөө зогсоосон/ бусад нь дэмжиж, суулт хийж эхэлсэн байна. СЕХ С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээр хоёр талын маргааныг эцэслэсэн авч О.Цогтгэрэл нар өлсгөлөнгөө зогсоосонгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт өлсгөлөнгийн гишүүдийг эргэж очихдоо "ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид намын тамга хуурамчаар үйлдсэн материалыг хүргэж өгсөн" гэснээс үзвэл тэд С.Эрдэнийн нэрийг татуулах хүртэл явахаар шийдсэн бололтой. Үүндээ МАН-аас дэмжлэг хүсч байгаа юм байна гэдгийг хялбархан ойлгож болно. 

Сануулахад, О.Цогтгэрэл нарын зүгээс С.Эрдэнэд тамганы шинэ дугаар олгосон асуудлаар УБЕГ-ыг Захиргааны хэргийн шүүхэдөгсөн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Мөнхтулга захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл С.Эрдэнэд олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлж, мөн хэргийг хэлэлцэх шүүхийн процессийг бас түдгэлзүүлсэн билээ.

Хэргийн гуравдагч тал болох С.Эрдэнэ даргатай АН-ын зүгээс шүүгчийн захирамжийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргаснаар шүүгчийн захирамж түдгэлзсэн авч давахын шүүх хурал хуралдалгүй гурван сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа юм. Захиргааны хэрэг маргааныг шүүхээр хэлэлцэх цаад талын хугацаа 60 хоног боловч, О.Цогтгэрэл нарын зүгээс өнгөрсөн хугацаанд гурван удаа шүүх хуралдааныг хойшлуулжээ. 

Өнгөрөгч пүрэв гаригт гурав дахиа товлогдсон шүүх хуралдааныг "шинээр томилогдсон өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй" гэдэг шалтгаанаар шүүх хурлыг мөн л хойшлуулах хүсэлт гаргасан. Ирэх пүрэв гаригт /2021.05.13/ шүүх хурлыг дахин товлоод байгаа. Хэрэвзээ Х.Баттулга нь МАН-тай тохироод, С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүйд тооцуулж чадвал түүнийг нэр дэвшигчээс буцаан татах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. МАН ч гэсэн ийм саналаас татгалзаж чадах болов уу?

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг "МАН-тай нийлж АН-ыг худалдлаа" гэдэг хар пиарыг хамгийн их хийсэн нөхөд эсрэгээрээ өөрсдөө МАН дээр гүйж очоод "АН-ын тамгыг хуруугаад өгөөч" гэж гуйж гувшиж явна. Гэхдээ энэ нь АН-ын Х.Баттулгад өгөхгүй гэж тэмцсэн С.Эрдэнийг нэг мөсөн дарж, намаа авах гэсэн хонзогнол уу? эсвэл МАН-ын хөлд дор АН-ыг хаяж өгөөд ч хамаагүй амиа аврах Х.Баттулгын төлөөс үү?  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • User (122.201.24.199)
    Бичиг үсгийн алдаагүй юм бич дээ хө!
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 33 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 36 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 39 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 41 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 42 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 11 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 13 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 14 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 17 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 33 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 0 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 2 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 17 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 2 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 34 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 37 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 39 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 41 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 17 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top