x

Б.Оюунтөгс: “Дижитал мэргэжилтэн бэлтгэх Internship хөтөлбөр” бол тэр чигээрээ боломж

Голомт банкнаас жил бүр мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй оюутнуудад зориулан зохион байгуулагддаг “Internship” хөтөлбөрийн 2020 оны оролцогч Б.Оюунтөгстэй ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны түрүүнд өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Б.Оюунтөгс гэдэг. Би ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Их Сургуульд Системийн аюулгүй байдал чиглэлээр 2 дахь жилдээ суралцаж байна. Голомт банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship-2k20” хөтөлбөрт хамрагдаж байсан.

-Internship хөтөлбөрийн талаар товч тайлбарлаж өгвөл?

-Би анх энэ хөтөлбөрийн талаар онлайнаар мэдэж байсан. Жил бүр ”Internship opportunity” өдөрлөгийг зохион байгуулж, уг өдөрлөгт оролцогчдоос “Internship” хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг шалгаруулж авдаг юм билээ. “Internship” нь оюутан залууст мэргэжлээрээ банкны бодит орчинд ажиллах, түүн дээр судалгаа хийж туршлага хуримтлуулах, байгууллага хэрхэн яаж ажилладаг, ямар  дүрэм журамтай байдаг гээд төрөл бүрийн цогц ойлголтыг өгдөг.

-Хөтөлбөрт хэрхэн сонгогдож байв? Цар тахал, хөл хориотой энэ үед зохион байгуулагдах болов уу?

-Уг нь “Дижитал мэргэжилтэн-Internship opportunity” гээд эвент өмнөх жилүүдэд сургууль тус бүр дээр зохион байгуулагддаг байсан. Covid гарсан болохоор 2020 онд бүх оюутан залууст нээлттэйгээр онлайнаар буюу zoom аппликейшнээр мэргэжлийн хүмүүсийн илтгэлийг хэлэлцүүлэх байдлаар зохион байгуулагдсан. Миний хувьд анкетаа өгөөд, дараа нь бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагад ороод тэнцсэн. Шалгаруулж авахдаа голч оноо, мэргэжлийн чадвар, курс гэхээсээ илүүтэй хувь хүний хандлага, сурах эрмэлзэл, тууштай байдал зэргийг түлхүү хардаг болов уу гэж санагдсан. Энэ жил өнгөрсөн жилтэй адил зохион байгуулалттайгаар 2021.05.12 нд явагдахаар зар гарсан байна лээ. Би энэ жил дахин хамрагдахаар сайтаар нь ороод бүртгүүлсэн байгаа.

-Хөтөлбөрийн онцлог давуу тал юу байв? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай гэж харсан бэ?

-Үйлдвэрийн дадлагыг ихэнхдээ 21-30 хоногийн хугацаатай хийдэг. Харин энэ хөтөлбөр нь 2 сараас 1 жилийн хугацаанд бодит орчинд хэрэгжих санаа дээр туршилт, судалгаа явуулж, яг л банкны бусад ажилтан шиг явдгаараа онцлог санагдсан. Хувь хүний хөгжил болон мэргэжлийн сургалтуудыг 7 хоног бүр ордог, тэмцээн уралдаан, явган аялал зохион байгуулдаг гэх мэт олон давуу талуудтай. Ингэснээрээ шинэ зөв дадал зуршлуудыг оюутнуудад суулгаж өгдөг байх.

Мөн оюутан тус бүрийг мэргэжлийн зөвлөхүүд хариуцан ажилладаг. Ментороосоо ажлын чиглэл, зөвлөгөө байнга авдаг учраас даалгавараа гүйцэтгэхэд хамаагүй үр дүнтэй, өөртөө зөндөө мэдлэг, туршлага хуримтлуулж чадна.

-Хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар боломжууд нээгдсэн вэ?

-Internship хөтөлбөр нь тэр чигтээ боломж. Би 1-р курс учраас өмнө нь ажил дээр гараад юу хийх, яаж ажиллах талаар мэргэжлийн чиг баримжаа байгаагүй. Харин энэ хөтөлбөрт хамрагдсанаар нүд нээгдэх шиг болж банкны бүтэц, зохион байгуулалт, технологийн чиг хандлагын хөгжлийг мэдэж, өөрийгөө аль тал руу хөгжүүлэхээ ойлгоход чухал алхам болсон гэж боддог. Хөтөлбөрт маань өөр өөр сургуулийн өөр курсийн хүүхдүүд ордог болохоор бие биенээсээ суралцах, харилцан мэдлэгээ солилцох зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байсан.

-Оюутан залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Сурахад саад гэж байдаггүй. Та бүхэн минь цар тахал гарсан хөл хориотой энэ үед өөрийгөө хөгжүүлэх, суралцах боломжоо битгий орхигдуулаасай гэж хүсэж байна. “Internship opportunity 2k21” онлайн өдөрлөгийн олон гоё сонирхолтой илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэгт нь оролцоорой. Internship хөтөлбөрт хамрагдахаар зорьж байгаа бүх оюутан залуусдаа амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

-Баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 33 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 40 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 44 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 29 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 7 цаг 59 мин Мэдээж “Ар нь түүз!” 8 цаг 10 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 35 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 8 цаг 39 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 8 цаг 44 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 8 цаг 49 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 8 цаг 54 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 23 цаг 53 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 23 цаг 57 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top