x

Шударга ёсны ухралт болсныг МАН-ын дарга хүлээн зөвшөөрөв

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжжээ. Удирдах зөвлөлийн 29 гишүүн эс гэхэд Бага хурын 369 гишүүнээс нэг нь ч эргэлзэлгүйгээр нэг хүнийг дэмжинэ гэдэг улс төрийн намын хувьд “үхэл” ойртсоны шинж. Үүнээс өмнө МАН-ын түүхэнд хэзээ ийм статистик гарч байсангүй. Социализмын үед хүртэл АИХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн дүн 100 хувьтай гарч байгаагүй юм. Хэдийгээр нэр дэвшигч нь ганцхан, сонголт байхгүй сонгууль ч гэлээ. Гэхдээ "сонгууль юм шүү" гэдгийг харуулахын тулд албан ёсны мэдээ нь ядаж 100 хувьд хүргэдэггүй байлаа.

Харин энэ удаа МАН-ын Бага хурлын гишүүд өрсөлдөгчгүй нэр дэвшсэн цор ганц нэр дэвшигчээ 100 хувийн саналаар баталсан нь ардчиллын 30 жилийн түүхэнд анхных болов. Энэ намд нэг хүний дарангуйлал бүрэн тогтсоны бат нотолгоо.

Гэвч “Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө нэр дэвшиж байна” гэж хэлсэн энэ хүн өөрийнх нь засаглалын жилүүдэд шударга ёсны ухралт болсныг хаа очиж хүлээн зөвшөөрчээ. “Хууль шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөө рүү шилжүүлэн атгадаг, гэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж ард иргэдийг тамлан зовоодог, улс төр эдийн засгийн зорилгоор хэргийг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдэл” гэсэн МАН засагласан жилүүдтэй шууд давхацдаг. Ц.Элбэгдоржийн бий болгосон гэх "хонгилыг" нураахын оронд хонгилын түлхүүрийг шилжүүлэн авч явснаа ч хүлээн зөвшөөрөв. Хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй юм, Х.Баттулга гэдэг ганц хүнд хаяглаад орхивол алдас болно. Хуулийнхныг хонгилдоход хүргэсэн эзэд нь ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа шүү дээ. Тэд л шүүх, прокуроруудыг хуулийн үндэслэлгүйгээр халж солих эрх мэдлийг өөртөө авч, хуулийн байгууллагыг гар хөлөө болгосон.  

Тэрнийх нь үр дүнд С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан нар хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрээд шоронд сууж байгаа. Тэрнийх нь үр дүнд эрх мэдэл, албан тушаал, улс төрийн нөлөөгөө ашиглаж ЖДҮХС-гаас тэрбумаар нь зээл авсан МАН-ын 43 гишүүн ямар ч ял хариуцлага хүлээлгүй эрх дураараа, эргэж сонгогдоод явж байгаа. У.Хүрэлсүх өөрөө ч үүний хариуцлагыг нь хамт үүрэлцэх ёстой хүний нэг. /Төрсөн дүүдээ ЖДҮХС-гаас зээл авч өгчихөөд "ЖДҮ зээл авсан гишүүдийг дахиж нэр дэвшүүлэхгүй" гэхээр зээлтэй гишүүн байтугай хажуугаар өнгөрсөн нохой хүртэл инээнэ биз дээ/

Харамсалтай нь МАН-ын дарга бусад хүмүүсийн ой өөрийнхтэйгээ адилхан боддог бололтой. Саяхны явдал шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш сарын дараа Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ЖДҮХС-гийн санхүүжилтэд 72 тэрбум төгрөгийг нэмж суулгасан байдаг. Төсвийн жил дуусахаас хоёрхон сарын өмнө. Тэр мөнгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох кноп дарсан МАН-ын 43 гишүүнд тэнцүү хуваарилсан байдаг. Ажлаа аваад удаагүй байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “гишүүдийн нэртэй тэрбумын" тухай өөрийн амаар анх дэлгэсэн ч одоо амаа хамхиад У.Хүрэлсүхэд хүчин зүтгэж байгаа. Хууль хэнд үйлчилдэг, хэнд эс үйлчилдэгийн бодит нотолгоо энэ.

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулсныхаа хариуд УЕП М.Энх-Амгалан “хонгилын прокурор” нэр зүүгээд албан тушаалаасаа зайлуулагдсан. Оронд нь тавьсан Б.Жаргалсайхан прокурор ЖДҮ зээлтэй гишүүдийн асуудлыг нэг ч удаа хөндөж тавиагүй. Хонгилын түлхүүрийг шилжүүлэн авсан түүх ч ийм. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын "найзан дундаа" дарсан эрүүгийн гэмт хэргүүд үүгээр тогтохгүй. Тийм атал өнөөдөр гэнэт сэрээд “хувь хүн засагладаггүй хуулийн засаглалтай” нийгмийн тухай ярьж эхэлсэн нь “”чоно махнаас гарах”-ын л үлгэр болж байна. Хүнийг юу хийх вэ гэдгээс нь гадна юу хийсэн бэ гэдгээр нь үнэлж болдог юм" гэж Н.Алтанхуяг гуайн хэлсэн алдарт үг бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 13 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 35 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 1 цаг 6 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 1 цаг 12 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 1 цаг 13 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 1 цаг 18 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 1 цаг 18 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 2 цаг 43 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 2 цаг 44 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 3 цаг 4 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 цаг 24 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 цаг 25 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 25 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 3 цаг 27 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 3 цаг 27 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 3 цаг 30 мин Фронтын генерал ба индрийн маршал 3 цаг 38 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 18 цаг 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 19 цаг 4 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 19 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top