x

Хоёр чонын аль нь дийлэх-сүрэгт ялгаагүй

Ерөнхийлөгчийн төлөө хоёр нам өнгөндөө тэмцэлдэж буй харагдавч угтаа Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын зодоон гээд саначих. Энэ хоёрын алийг ч би дэмжихгүй. Яагаад гэх баримт хоёуланд нь зөндөөн буй. Би залхталаа бичсэн. Х.Баттулга: идэж уусан, гадны ашиг сонирхлыг дэмжиж мега төслүүд гацаасан, түүний үрэн таран хийсэн хөрөнгө хэдэн тэрбум доллароор яригдана. У.Хүрэлсүх: засгийн эрх булаасан, ждүчдээр хүрээлүүлж, түрэмгий бүдүүлэг авираар хууль гишиглэсэн, хоёул тус тусынхаа намын боловсролтой ахмад лидерүүдээ шоронд хадсан. Энэ хоёрын нэг Ерөнхийлөгч болбол бүр оодорно. Тиймээс хоёуланг зайлуулаад хоёр нам шинэ хүн дэвшүүлээд өрсөлдүүл. Мунгинасан эх орноо өөд татах лидер хоёр намд бий. Эх оронч сэтгэл, мэдлэг боловсрол, ёс зүйгээр Х.Баттулга, У.Хүрэлсүх нам дотроо их доогуур дугаарлагдах хоёр. Харин яагаад жанжилж чадсан нь хачирхалтай.

У.Хүрэлсүх хуулийн цоорхой ашиглаад Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй болгож дөнгөв. Хуулинд гажуудал байсныг арилгасан нь зөв. Одоо Х.Баттулгын хариу барих ээлж. Хуулинд бүдрэх байтугай унах нүгэл У.Хүрэлсүхэд бишгүй бий. Та хоёрын тэмцэл ялагчгүй төгсвөл та хоёрын хожмын ланчиг багасахаас гадна ард олон-маниуст сэхэх горьдлого айсуй. Та хоёрын хэн нь ч дийлэхгүй шувтарвал та хоёрын намд, улсад, цаашилбал хүн амд өөдлөх боломж гарна. Та хоёрын аминцар сөргөлдөөний нэг тал З.Энхболд, Л.Болд, Н.Алтанхуяг, Д.Бямбасүрэн, Р.Гончигдоржоос эхлээд нүүрээ нуудаг троллууд, нөгөө тал Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан болон араас нь шордон хожигч Ц.Нямдорж нар шүү дээ. Эрх мэдэлд шунагч та хоёрын тэмцэл ард олонд нэмэргүй. Улстөрийн явцуу зодоон чинь нам дотроо супер дэвжээндээ дуусвал олонд хал балгүйсан. 

У.Хүрэлсүхийн троллыг чи дүрвэл чамайг Х.Баттулгын тролл зөрүүлээд бүлнэ. Хоёул үхвэл эх орныхоо төлөө амиа зольсон баатар гэгдэхгүй. Нэг нь хулгайчийн төлөө, нөгөө нь хулигааны төлөө бие биеэ алсан хоёр мунхаг гээд хэн ч тоохгүй. Ер нь уулын цаанаас “хош” гэдэг нүүрээ нуугчид, иргэний дайны эрсдэл тулгарвал өмдөндөө харвах амьтад. “Түрүүчийн цус түрий дүүрлээ. Намайг амьд дээр намын батлах салгаад аль” гэх дайны эхний буун дуунаар түрийгээ дүүртэл чацга алдсан онигоог 1940-өөд оны монголчууд зохиосон нь одоогийн нүүрээ нуугч эх орончдод таарч буй. Тиймээс троллуудын хараалаар иргэний дайн гарахгүй. Монголчууд хэдий харанхуй ч гэлээ очиж очиж тэр хоёрын төлөө тэгж тэнэгтэхгүй. Гэвч сонгуулийн синдромоор боохой дагасан хэрээнүүд гуагалж л таарна.

Монголчууд МАН, АН-тайгаа хамтарч хуулийн зөрчилгүй сонгууль явуулаад, эрүүл ухаантай нэгнийг Ерөнхийлөгчид залаад ковидоо давж, эдийн засгаа сэргээх биз. Сонгогч-олон минь, гол хоёр намын гишүүд минь тийм өчүүхэн хоёр амьтны төлөө зодолдвол шившиг. Арсалдсан хоёр чонын аль нь дийлэх ялгаагүйг-хонь л мэддэггүй байх. Хүн бол мэднэ. Сонгогч та хонь уу хүн үү? Эцсийн гуйлт АН, МАН хоёр тараа таниулсан хоёроосоо өөр цэвэр хүн даруй дэвшүүлээч. 3-4 намын нэр дэвшигчдээс арай өргөн сонголт хийе.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.88.230)
    Сонгогч
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.82.88.230)
    Энэ 2н эрх мэдлийн төлөөх тулаанд иргэд оролцохгүй монголчууд хэрсүү болсон
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 12 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 34 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 1 цаг 5 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 1 цаг 11 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 1 цаг 12 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 1 цаг 17 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 1 цаг 17 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 2 цаг 42 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 2 цаг 43 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 3 цаг 3 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 цаг 22 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 цаг 24 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 24 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 3 цаг 26 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 3 цаг 26 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 3 цаг 29 мин Фронтын генерал ба индрийн маршал 3 цаг 37 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 18 цаг 57 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 19 цаг 3 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 19 цаг 9 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top