x

Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь

Санхүү, эдийн засгийн тухай мэдээ мэдээллийг зорьж сонирхох нь битгий хэл нэр, томьёог нь ч ойлгодоггүй над шиг хүмүүс олон гэдэгт эргэлзэхгүй байна. “Hi, bye”-тайгаа гэдэг шиг осолдохгүй “орлого, зарлага”-ын ойлголттой хүмүүст санхүүгийн мэдлэгийг энгийнээр тайлбарласан finedu.mn цахим сайт нээгдсэнд олзуурхаж, сонирхож үзлээ. 

Найман настнаас эхлээд наян настан ч уншаад ойлгохоор тайлбарлаж бичсэн болохоор санхүүгийн тухай мэдээллийг сонирхолтой байдлаар авах юм байна. Ямартай ч finedu.mn сайтын үндсэн булангуудыг сонирхож, эдийн засаг, санхүүгийн талаар ямар мэдээлэл, мэдлэг авах боломжтойг судалснаа хүргэж байна.

“ЭМБОПС” буюу үндсэн зургаан булан

Finedu.mn үндсэн зургаан булантай. Үүнийг нь би “ЭМБОПС” гээд нэрлэчихлээ. Сайтын зургаан буланг доор тус бүрд нь тайлбарлая. Жишээ бүхий нийтлэл, инфографик, видео, зөвлөгөө гээд мультимедиагаар контентуудаа баяжуулсан болохоор “гунигтай” урт текст уншиж, нойроо хүргэхээс хавь илүү юм гээч.  

О буюу Онолын нүдээр

Энэ буланд санхүү, эдийн засгийн онолын ойлголт, тодорхойлолтын тухай нийтлэлүүд багтсан байна.

Жишээлбэл, Тэтгэврийн сан гэж юу болох тухай, Арбитраж гэж юу вэ, Форвард хэлцэл, Олон улсын санхүүгийн захын тухай мэдлэгийг товч бөгөөд тодорхой тайлбарлан бичжээ. Бидний хамгийн ихээр сонирхдог тэтгэврийн санг улсын болон хувийн тэтгэврийн сан гэж ангилдаг аж. Улсын тэтгэврийн сан гэдэг нь хуваарилалтын систем бүхий, иргэдийн амьжиргааны баталгаат түвшин алдагдах эрсдэлийг улсаас тэтгэвэр тэтгэмж олгох замаар нөхөх зорилготой санг хэлдэг байна. Харин хувийн тэтгэврийн сан гэдэг нь хуримтлалын систем бүхий, тэтгэвэрт гарсан хойноо улсын тэтгэврийн сангаас гадна нэмэлт тэтгэвэр авах бололцоог олгодог гэнэ. 

Э буюу Энгийн нүдээр

Санхүү, эдийн засгийн онолын ойлголт, тодорхойлолтыг энгийнээр тайлбарласан контентууд энд бий. Тус булан дотроо:

  • Санхүү, эдийн засаг
  • Мөнгө, хөрөнгө оруулалт
  • Эрсдэл, аюулгүй байдал
  • Бусад гэсэн дөрвөн ангилалтай. 

Эндээс надад Монголын эдийн засгийг зүйр цэцэн үгээр илэрхийлсэн нийтлэл их сонирхолтой санагдлаа. Тухайлбал, инфляцыг ингэж зүйрлэжээ. “Муу нэрийг хусавч арилдаггүй сайн нэрийг хүсэвч олдоггүй” гэдэг шиг 1990 он гарснаар инфляц 324 хувьд хүрч байсан удаа бий. Түүнээс хойш чөлөөт зах зээлийн системд шилжсэн улсад инфляц гэж ийм хортой зүйл байдаг гэдгийг ард иргэд маань яс махандаа шингэтэл ойлгож авав. Хэдийгээр сайн, муугаар дуудуулж ирсэн ч сүүлийн 9 жилд (2018 оны байдлаар) дунджаар 8.5 хувьтай буюу 1 оронтой тоонд байна. Ирэх 2 жилд төсвийн тэлэх бодлого хэрэгжихээр байгаа нь инфляц 2 оронтой тоон руу орох эрсдэлийг бий болгож байгаа юм.

Мөнгө, хөрөнгө оруулалт хэсэгт “Хадгаламжийн хүү буурсан үед хамгийн өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг судлаарай” нийтлэлд хүүний тухай, ханшийн уналтаас олох боломжтой ашгийн тухай тусгасан байхад Эрсдэл, аюулгүй байдлын хэсэгт “Гадаадын вэб сайт дээр интернэт төлбөр тооцоо хийхдээ анхаарах зүйлс”-ийн тухай зөвлөгөөг хүргэжээ.

Б буюу Бизнесийн нүдээр

Олон улсын зах зээл, эдийн засгийн судалгаа, таамаглалыг энэ булангаас унших боломжтой.

  • Гадаад орчин ямар байна вэ?
  • Дотоод орчин ямар байна вэ?
  • Эдийн засаг цаашид яах вэ? гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх энэ буланд дэлхийн болон Монголын эдийн засагтай холбоотой сонирхолтой кэйсүүдийг сонгож авчээ.

М буюу Миний нүдээр

Энд хувийн санхүүгийн зөвлөгч бий. Энэ хэсэг миний бодлоор хүмүүсийн амьдралд хамгийн ойр тусахаар санагдсан шүү.

  • Хувийн санхүү
  • Өрхийн санхүү
  • Зөвлөгөө мэдээлэл гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Хямралын үед хэрхэн хямрахгүй байх вэ?, Байр авах уу, түрээслэх үү?, Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх зөвлөгөө гэх мэт сонирхолтой нийтлэл олон бий. Лизингээр машин авахаар төлөвлөж, ипотект хамрагдаж байр авах тухай яриа Монголын эгэл жирийн залуу гэр бүл болгонд л тохиолддог. Харин энэ тухай өгүүлсэн “Дундаж Монгол иргэн хэрхэн амьдардаг вэ. Та хаана нь байна вэ?” нийтлэлийг маш ойлгомжтой хэрнээ сонирхолтой жишээ татсан нь хүмүүсийн амьдралтай харьцуулан бодож, санаа сэдэл авахуйц байлаа. 

Мөн хүүхдэдээ багаас нь санхүүгийн боловсрол хэрхэн олгох тухай нийтлэл, видео контент оруулсан нь хэн бүхний уншиж судлах, зорьж үзэх зөвлөгөө мэдээлэл байв.  

П буюу Подкаст

Санхүүгийн боловсролыг таны сонорт хүргэх тул замын түгжрэл, гадуур явах зуураа эсвэл гэрээ цэвэрлэх үедээ цагаа ашиглан сонсоход тохиромжтой. 

Подкастын сэдвүүдийг харахад миний ойлгодоггүй Дебит карт, Кредит картын тухай, тэдгээрийн ялгаа болон Ипотекийн зээлийн хүрэлцээ, Орон сууцны зах зээлийн сонин хачинг 3-7 минутад багтааж ярьсан нь анхаарал сарниулж, залхаахгүй баймаар санагдсан шүү.

С буюу Санхүүгийн толь

Санхүү, эдийн засгийн мэргэжлийн гадаад үг хэллэгийн тайлбар толь учраас мэдэхгүй үгсээ эндээс харж болох юм. 

Ухаад байвал англи хэлний хэдэн шинэ үг ч сурахаар юм билээ. Normal yield curve-Жилийн хүүгийн хэвийн муруй, Operating flows-Үйл ажиллагааны мөнгөн урсгал, Hedging-Эрсдэлээс хамгаалах гэх зэрэг санхүү, эдийн засгийн ярвигтай үг, хэллэгийг эндээс тольдож харах боломж бий.

Finedu.mn сайтын мэдээ, нийтлэлүүд мэдээллийн сайтууд шиг өдөр тутам, цаг тутам мэдээллээр баяждаггүй юм билээ. Гэхдээ амьдралынхаа турш санхүүгийн боловсролдоо хөрөнгө оруулах хэмжээний дагаж, мөрдмөөр зөвлөгөө мэдээлэлтэй байгаа нь таалагдлаа. Сайттай танилцаж, мэдээ мэдээлэл авах зуураа  “Хямралын үед хэрхэн хямрахгүй байх вэ?” зөвлөгөөг амьдралын хэв маягтаа хэвшүүлж, мөрдмөөр санагдсан тул бага багаар хэрэгжүүлэхээр шийдээд байна. Мөн та Finedu.mn фэйсбүүк пэйж хуудсыг дагавал шинээр орж буй мэдээ, мэдээллүүдийг цаг алдалгүй, хялбархан хүлээн авах боломжтой болох юм байна лээ шүү.

Нийтлэлч: Э.Намуун

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 33 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 40 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 44 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 29 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 7 цаг 59 мин Мэдээж “Ар нь түүз!” 8 цаг 10 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 35 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 8 цаг 39 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 8 цаг 44 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 8 цаг 49 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 8 цаг 54 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 23 цаг 53 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 23 цаг 57 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top