x

ЗӨВӨЛГӨӨ: Цахимаар худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Цахим худалдаа гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернетийн сүлжээнд байрлах өөрийн хаяг бүхий интернет дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээг үзүүлэх ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн бараа, үйлчилгээ авах процесс юм. 

Бизнесмен-хэрэглэгч, бизнесмен-бизнесмен хоорондын итгэлцэлд тулгуурлан хөгжиж байгаа билээ.

Давуу талууд:

  • Хол байгаа хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон,

  • Бүтээгдэхүүний талаар мэдээллийг хурдан авах,

  • Цаг зав, зардал хэмнэнэ,

  • Хүссэн бүтээгдэхүүнээ хямд үнээр, хаанаас ч хүргүүлэн авах боломжтой

Сул талууд:

  • Барьж мэдэрч үзэхгүй, фото зураг харж сонголт хийдэг,

  • Бодит байдлаас өөр байх боломжтой,

  • Захиалсан бараа удаж ирдэг,

  • Хүнсний бүтээгдэхүүний хувьд эрсдэлтэй,

  • Барааг буцаах тохиолдолд тээвэрлэлтийн мөнгийг эргэн олгодоггүй

1. Онлайн худалдааны вэб сайтаа шалгаж, нягтлах

Тухайн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх, холбоо барих утас, факс, биет байршил нь тодорхой, үнэн зөв эсэхийг сайтар шалгаарай. Онлайн дэлгүүрийн вэб сайтын хаягт https:// буюу S үсэг нэмэгдсэн байгаа эсэхийг анзаараарай. Учир нь S үсэг байвал Таны сонгосон худалдааны газар найдвартай гэдгийг илтгэж буй хэрэг юм. Нэвтрэх нэр, нууц үг шаардвал хуурамч и-мэйл гэсэн үг.

2. Бүтээгдэхүүний гадаад үзэмжид хууртахгүй байх

Худалдан авагчдын анхаарлыг татаж, бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд дизайн зохиомж, өнгө дүрсийг нь сэргээн, хэрэглэгчдэд хамгийн сайхнаар харагдуулах боломжит бүх хувилбарыг ашигласан гэдгийг та санах хэрэгтэй.

3. Сошиал нөлөөлөгчдийн сурталчилгаанд автахгүй байх

“Social influencers” буюу сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэн анхаарал татаж, худалдан авалтад нөлөөлдөг. Гэвч тэд захиалагчаас цалин авч, тухайн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд ажиллаж байгаа гэдгийг санаарай учир нь таны сонгосон бүтээгдэхүүн бодит байдлаас өөр байх боломжтой. Онлайн дэлгүүрүүдийн бүтээгдэхүүн, үнийг хооронд харьцуулж байгаад худалдан авалт хий. 

4. Хэрэглэгчийн сэтгэгдлийг унших

Цахим сайтуудаас худалдан авалт хийхдээ тухайн худалдагчийн талаарх бусдын сэтгэгдлийг үзэх, найдвартай байдлын рейтингийг харж хамгийн өндөр рейтинг болон эерэг сэтгэгдэлтэйг нь сонгох нь илүү найдвартай

5. Буцааж болох эсэхийг урьдчилж тодруулах

Бараа буцаалтын нөхцөлтэй танилцах, сэтгэлд нийцээгүйгээс буцаах шаардлага гарвал буцааж болох эсэх, хэн зардлыг нь хариуцах зэргийг мэдэж авах нь чухал юм.

6. Хүргэлтийн үйлчилгээнд анхаарах

Хүргэлтийн хугацаанд анхаарах, хэзээ ирэхийг асууж тодруулах.

7. Төлбөрийн аюулгүй байдлаа хянах

Таны картын дугаар, нууц үгийг асуусан эргэлзээтэй цахим шуудан ирвэл хариу бичихээсээ өмнө тухайн худалдан авалт хийсэн компанитай холбогдоорой. Магадгүй та хакерт цахим хэтэвчээ бэлэглэх гэж байж болох юм шүү дээ. Мөн компьютертоо интернэт вирусын програм суулгах нь эрсдэлээс сэргийлэхэд тустай. Илт худал мэдээлэл агуулсан баннер, сурталчилгаан дээр дарахгүй байх хэрэгтэй. Учир нь энэ нь вирус болон хувийн мэдээлэлд халдах зорилготой хакерууд байдаг.

8. Гүйлгээний мэдээллээ хадгална уу

Онлайн худалдан авалтын баримтаа хадгална уу.. Захиалгын баталгаажуулалтыг хэвлэх буюу хадгалах замаар гүйлгээг нягтлах хэрэгтэй.

9. Цахим худалдааны хууль

Монгол Улсад одоогоор цахим худалдааны эрх зүйн орчин бүрдээгүй ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цахим худалдааг зохицуулсан бүлэг зүйл ангийг оруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. 

Иймд ХЭРЭГЛЭГЧ ТА өөртөө хариуцлагатай хандаж, ухаалаг худалдан авалт хийхийг ЗӨВЛӨЖ байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 10 цаг 24 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 10 цаг 26 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 10 цаг 27 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 10 цаг 29 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 10 цаг 30 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 10 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 13 цаг 13 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 13 цаг 14 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 13 цаг 21 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 13 цаг 22 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 13 цаг 24 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 13 цаг 27 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 13 цаг 28 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 15 цаг 17 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 15 цаг 18 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 15 цаг 21 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 15 цаг 22 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 15 цаг 22 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 15 цаг 23 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 15 цаг 25 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top