x

Эмэгтэй бизнес эрхлэгчид сорилттой илүү амжилттай нүүр тулж буй тухай өгүүлэх нь

Удаан хугацаанд үргэлжилж буй, цаашид чухам яг хэзээ бидний амьдрал урьдын хэвийн байдалдаа орохыг, эсвэл бүр огт өөр нөхцөл байдал руу шилжих эсэхийг мэдэхгүй эрүүл мэнд, санхүүгийн байдал, сэтгэл зүй, аливаад хандах хандлага гэхчилэн олон чухал зүйлд өөрчлөлт орсоор, маргааш чухам ямар шинэ мэдээ, шийдвэртэй тулахыг мэдэхгүй сорилттой үеийг бид туулж байна. Ялангуяа иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн байдал цар тахлын үед гэнэтийн сорилттой нүүр тулж, багагүй бэрхшээлтэй тэмцэж буй.

Улс орны хөгжлийг урагш түрдэг, баялаг бүтээгчид болох бизнес эрхлэгчдийн цар тахлын үед туулж буй бэрхшээл, замналыг бид багагүй сонсож байгаа. Тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцолмоор. Учир нь эрчүүдтэй харьцуулахад бизнесээ эхлүүлэх, түүний тулд хөрөнгө босгох, дэмжлэг авах, удаан хугацаанд амжилттай авч явах тал дээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хүндрэлтэй байдаг тухай олон судалгаа бий. Гэхдээ Harvard Business Review-ээс саяхан гаргасан судалгаагаар эмэгтэй бизнес эрхлэгчдийг бэрхшээлтэй нүүр тулах үедээ тогтвортой байдлаа хадгалах, манлайлах тал дээр эрчүүдээс илүү үзүүлэлттэй байгааг харуулжээ.

Тухайлбал, Ковид-19 цар тахлын эхний давалгаанд буюу 2020 оны 3-6 дугаар сарын хооронд тус сэтгүүлээс манлайлах ур чадвараараа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 60 мянган удирдах түвшний захирлуудыг судалгаанд хамруулсан бөгөөд тэдний 22,603 нь эмэгтэй, 40,187 нь буюу дийлэнх нь эрэгтэй захирлууд байжээ. 360 градусын олон улсын судалгааны дата дээр хийсэн үр дүнд цар тахлын үеэрх гэнэтийн сорилт бэрхшээлд эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад асуудалд илүү хүлээцтэй, өөдрөг хандаж, бэрхшээлийг даван туулах сэтгэл зүй сайтай байгаа нь компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөө авчрах төлөвтэйг харуулсан байна.

Ковид-19 цар тахлын өмнөх болон цар тахлын үеэр дээрх судалгаанд оролцсон эрэгтэй болон эмэгтэй удирдагчдын удирдлагын үр нөлөөний оноог танилцуулахад эрчүүд цар тахлаас өмнө 48.8 оноо, цар тахлын үеэр 51.5 оноо, харин эмэгтэйчүүдийн манлайллын ур чадвар, түүний үр дүн цар тахлын өмнөх үед 53.1, цар тахлын эхний давалгааны үеэр 57.2 оноог тус тус авчээ.

Түүнчлэн манлайллын ур чадварын 19 үзүүлэлтээс 13-т нь эмэгтэйчүүд эрчүүдээс өндөр оноо авсан байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн манлайллын чадамжийг харьцуулсан байдал

Эмэгтэйчүүд манлайллын ур чадвараараа яагаад илүүрхэх болов?

Эмэгтэйчүүдийн манлайлал эрчүүдийнхээс илүү байгаа нэг чухал хүчин зүйл нь ажилтнуудын сэтгэл ханамжтай байдал аж. Хямралын үед ч ажилтнуудыгаа хөгжүүлэхэд, тэдэнд урам зориг өгч, ажиллах хүсэл тэмүүлэлтэй байхад анхаарах, босс-ажилтны харилцаа бус, нэг багийн хамтрагчийн харилцаа үүсгэж чадаж байгаагаар эмэгтэйчүүд илүү оноо авч чаджээ. Судлаачдын үзэж байгаагаар ажилтнуудыгаа мэдэрч, уян хатан шийдвэр гаргах тал дээр эмэгтэйчүүд мөн давамгай байдаг байна.

Хэдийгээр энэ нь эмэгтэйчүүдэд давамгай байдаг шинж чанарууд ч эрэгтэй удирдагчдад эдгээр чадварууд огт байдаггүй гэсэн үг биш юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нийгэм, эдийн засгийн байдал тодорхойгүй байгаа энэ үед хүйсээс хамааралгүй бүхий л  удирдах түвшний менежер, захирлууд хямралын үеийн удирдах арга барилд суралцах, үүнд зөвхөн бизнесийн шийдвэр гаргалтуудаас гадна хамтран ажиллаж буй нэгнийхээ сэтгэл зүйг мэдрэх шаардлага үүсэж байгааг тэмдэглэсэн байна.

Монгол дахь эмэгтэй бизнес эрхлэгчид

Дэлхий дахины судалгаанаас харахад ТУЗ-дөө эмэгтэй гишүүнтэй компаниуд амжилтын үзүүлэлтээрээ эмэгтэй гишүүнгүй компаниудаас 5-20 хувиар, дунджаар 10-15 хувиар илүү байдаг. Гэвч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олгох зээл, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт олж авахад Монгол Улсад төдийгүй олон улсад ч учир дутагдалтай байгаа талаар Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа Mongolian Economy сэтгүүлийн энэ оны 3 дугаар сарын дугаарт ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Манай улсын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид бүрдүүлж байна. Гэхдээ тэдэнд ажил үйлчилгээгээ явуулах бизнесийн орчин, нөхцөл боломж хангалттай түвшинд хүрч чадсан эсэх нь өнөөг хүртэл эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд чухал асуудал болсоор ирсэн билээ.

Энэ тал дээр бизнес эрхлэгчдийн саналыг сонсон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг болгож Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байгууллагуудтай санал солилцож, тэднийг дэмжин хамтран ажиллах санамж бичгийг байгуулан, зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн хөтөлбөрүүд, хөнгөлөлттэй зээлийг санал болгоод байгаа нь сайшаалтай. Голомт банкны хувьд нийт харилцагчдын 70 хувийг эмэгтэй харилцагчид эзэлж байгаа бол нийт зээлтэй харилцагчдын 50-аас илүү хувийг мөн эмэгтэйчүүд эзэлдэг байна. Тиймээс ч тус банкны зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн чадавхийг нь сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангахад анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

Тухайлбал:

  • Голомт банкнаас сүүлийн 5 жилийн хугацаанд бизнесийн зээлийн талаас илүү хувийг буюу 53%-ийг эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон.
  • Сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлтээр Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон зээлийн тоо 20%, зээлийн дүн 30%-аар өссөн.
  • Голомт банкнаас жилд дундаар 1.1 их наяд төгрөгийн зээлийг эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... 24 мин Трамп: Энэтхэг Оросоос газрын тос худалдан авахаа зогсоохоор тохиролцлоо 1 цаг 24 мин ХЗДХ-ийн дэд сайд Японы Хууль зүйн яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав 1 цаг 25 мин Нийт нутгийн 73 хувь цастай байна 1 цаг 26 мин Прокурорын байгууллага долоо хоногт 321 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ 1 цаг 27 мин Нэгдүгээр сард зөрчлийн тоо 8.2 хувиар өсжээ 1 цаг 28 мин Украинд цахилгаан эрчим хүч, ус бүрэн тасарчээ 1 цаг 36 мин Гурван сар ч болоогүй байхад АНУ-д дахин шатдаун эхэллээ 1 цаг 40 мин ФИФА-гийн тэргүүн Оросын багуудад тавьсан хоригийг эргэн харахыг уриалав 1 цаг 52 мин Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар сонгогдлоо 1 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 1 цаг 54 мин Нэгдүгээр сард 7300 гаруй гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 16 цаг 52 мин Ерөнхий сайд иргэдийг эх оронч худалдан авалт хийхийг уриалав 16 цаг 53 мин Энэ жил 5000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ 16 цаг 53 мин Дүүжин замын тээвэр төслийн ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна 16 цаг 54 мин Грэммийн 68 дахь наадам улс төржсөн уур амьсгалтай болж өнгөрөв 17 цаг 46 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж эхэллээ 17 цаг 47 мин Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ эхэллээ 17 цаг 47 мин Сургуулийн ойролцоо хоёр хүүхэд машинд мөргүүлжээ 17 цаг 48 мин Цанын өртөөчилсөн аялал Алтанбулагаас Улаанбаатар хүртэл үргэлжилж байна 17 цаг 48 мин
iИх уншсан
"Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтра...
Top