x

Захиалгаар ялладаг улстөрчид, хүчний байгууллагынхныг олон улсын хоригт оруулах хэрэгтэй

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг мэддэг хөгжилтэй улс орнууд хүний эрхийн төлөө хүчтэй шийдвэрүүд гаргасаар байна. Европын холбоо хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан улс орнуудын удирдлагууд, шийдвэр гаргадаг хүмүүст хилийн хориг тавихаа мэдэгдээд байна. АНУ, Хятадын хооронд өрнөөд буй худалдааны дайны эргэн тойронд Хятадын коммунист намын гишүүд, тэдний гэр бүлд нь хилийн хориг тавих тухай мэдээлж байсан. Хятадын коммунист намын 90 сая гишүүнээс гадна гэр бүлийнхнийг нь Америк руу оруулахгүй байх энэ шийд хараахан албажаагүй ч ямартаа ч албажихад бэлэн гэдгийг мэдээлчихсэн. Энэ мэт дарангуйллыг дэмждэг, ардчиллын зарчмаас гажууд явж байгаа, хүний эрх, эрх чөлөөг хөлийн уландаа гишгэсэн улс орны удирдагч, шийдвэр гаргагчдыг дэлхий нийтээрээ жигшин, улс орондоо оруулахгүй байхаар болж байна.

Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намаас Үзэл санааны хоригдлуудыг зарлалаа. Үүнд: “Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэбат, Б.Болор, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг АН-ын Их хурлын төлөөлөгчид гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж үзсэн байна. Эдгээр нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдлын жагсаалтад оруулах, цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг давтуулахгүйн үүднээс эрх мэдэлтний захиалгаар хэлмэгдүүлсэн АТГ-ын мөрдөгчид, нэр бүхий прокурорууд, нөлөөнд автсан шүүгчид болон тэдний гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болгохыг Ардчилсан намын удирдлагад даалгасан байна” гэжээ. Өдөр тутмын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин” яг ийм үйлдэл хийхийг монголчуудад уриалж байсан нь саяхан. Жалгын мухарт ямар нэгэн дарангуйлагч төрөн гарч элэг нэгтнүүдээ захирч байхын тулд шорон гяндангаар айлгаж тамладаг цаг аль хэдийнэ улиран одсон гэдгийн нэг баталгаа нь энэ байх болно гэж бид дурдаж байсан.

Энэ бол маш зөв үйлдэл, маш ухаалаг мэдээлэл юм. Үзэл санааныхаа үүднээс шийтгэгдэн хоригдож байгаа хүмүүсийг ингэж зарлан тунхаглаж байх хэрэгтэй. Үүнээс гадна эдгээр хүмүүсийг хэлмэгдүүлэн хохироож байгаа улстөрчдийг, тэдний хүслийг гүйцэлдүүлж буй шүүх, прокурор, авлига, цагдаагийн мөрдөгч нарыг нэр устай нь зарлан олон улсын хоригт оруулах ёстой. Олон улсын хүний эрхийн хоригт тухайн хүний нэр нь орчихвол жинхэнэ сүйрэл тэр болно. Хоригт орсон хүн хоёр хөршөөсөө өөр газар явж чадахаа байна. Одоохондоо бол ковид энэ тэр гээд гадагшаа явахгүй болоод байх шиг санагдана. Амьдрал хэвийн болж, гадагш дотогш явах урсгал энгийн голдиролдоо орохоор аймшигтай зүйлд орсноо мэдрэх болно. Тухайн хүн өөрөө гадагшаа явахгүй байя гэж бодоход үр хүүхэд, гэр бүлээрээ баруунд сурах, аялах, мэдэх эрхээ хамт хасуулна. Өвдөж зовоод гадагшаа эмчилгээнд явлаа гэхэд мөн л хил хаалттай. Ийм л шийтгэл гэр бүлээрээ амсах юм. Улс дамнаж хувийн болон хамтарсан бизнес хийх ч хориотой. Ер нь гэр бүлээрээ хилээр гарах боломжгүй болж шийтгүүлж буй хэрэг.

Хүний буруугүйг мэдсээр байж буруутгаж, ялладаг хүмүүсийг ийм л шийтгэл хүлээж байна. Өнөөдөр болоод байгаа мэт, чадаад байгаа юм шиг боловч маргааш таны буруутай үйлдлийн төлөө олон улс хаалгаа хааж байна.

“Захиалгаар л шоронд хийчихлээ дээ. Даргын уурыг хүргэж байж шоронд орлоо доо” гэлцдэг. Захиалгаар хүмүүсийг шийтгэж байна гэдэг нь хууль зөрчөөгүйг нь мэдсээр байж нэг эрх мэдэлтэн, эсвэл нэг намын захиалгаар ялтан болгож хорихыг хэлээд байгаа хэрэг. Хэн нэгэн өндөр албан тушаалтны зуултанд орж, эсвэл ямар нэгэн намын шоуны золиос болж гэмгүй хэрнээ гэмтэн болж, хоригдоно гэдэг хэтэрхий эмгэнэлтэй юм. Тиймээс захиалгаар ял шийтгэх тушаал гаргадаг албан тушаалтнуудыг, гүйцэтгэгч хууль, хүчнийхэнтэй нь хамт зарлаж олон улсын хүний эрхийн хоригт оруулах нь ардчиллын баталгаа болж байгаа хэрэг. Ийм жишиг тогтвол нэг хүний эрх чөлөөг захиалгаар хасч байгаа шийдвэр гаргагчид маргааш өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ нэр хүндийг шаланд дэвсэж, хүний эрхийг зөрчигчдийн хоригт орох болно гэдгээ мэдэж, хуулиа дагадаг болно. Энэ бүх гажуудал хуулиа дагаж мөрдөөгүйгээс эхлэлтэй байдаг.

Тэгвэл манай нэг Ерөнхий сайдын “хууль ямар хамаатай юм бэ” гэсэн алдарт үг байдгг бид мэднэ. Хууль ийм л хамаатай байдаг юм даа гэдгийг харуулсан, хууль уландаа гишгэгчдийг номонд оруулсан соёл юм. Харин ард түмэн өөрсдийнхөө эрх нь зөрчигдсөн аливаа үйл хэрэг дээр сонор соргог байж жам ёсныхоо эрхийн төлөө тэмцэж чаддаг зүрх зоригтой байх хэрэгтэй. Тэмцдэг байх хэрэгтэй байна аа. Энэ бол бидний яриад байдаг ардчилал юм. Ардчиллыг тордож байхгүй бол дорхноо хогийн ургамалд дарагдаад алга болдог маш эмзэг зүйл гэдгийг бидний туулсан гучин жил харуулж байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индекс өндөртэй улс орнуудад дарга цэрэггүй хуулиа яс мөрддөг. Би дарга гээд хуулийн дээгүүр алхдаг ширхэг ч хүн байдаггүй. Харин манайхан “би дарга юм чинь ...” гээд хуулийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж муйхарладаг. Ийм муйхар үйлдэл гаргагчдыг, түүнийг нь өөгшүүлэн дэвэргэгчдийг олон улсын хүний эрхийг зөрчигчдийн хоригт оруулан шийтгэх нь цаг хугацааны асуудал болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 12 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 34 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 1 цаг 5 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 1 цаг 11 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 1 цаг 12 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 1 цаг 17 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 1 цаг 17 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 2 цаг 42 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 2 цаг 43 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 3 цаг 3 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 цаг 23 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 цаг 24 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 24 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 3 цаг 26 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 3 цаг 26 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 3 цаг 29 мин Фронтын генерал ба индрийн маршал 3 цаг 37 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 18 цаг 58 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 19 цаг 3 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 19 цаг 9 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top