x

Харуулын даргаа буудсан хоёр байлдагчийн хэрэг хаашаа эргэх вэ?

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байгаад  харуулын даргынхаа аминд хүрээд зугтсан хоёр байлдагчийг цагдаагийн байгууллага баривчлан саатуулжээ. Тэднийг баривчлахын тулд Ховд аймгийн Чандмань суманд амьдарч байсан байлдагч Х-ийн эцэг эхийг оролцуулсан юм байна.

Байлдагч Х нь харуулын даргынхаа аминд хүрсний дараа түүний гар утсаар ээж хүүгээ залгасан ч утас нь холбогдохгүй байсан тул /энэ үед аав, ээж нь аль хэдийн Алтай сум руу хөдөлсөн байж/ ээжийнхээ ах руу залгаж, "Ах аа, би тэсэхээ байгаад хүн буудчихлаа. Бид хоёрын бууны амнаас долоон сум гарсан” гэж хэлээд уйлсан байна. Яагаад ийм аймшигтай зүйл хийчих вэ? гэж асуухад “Дарга миний духанд буу тулгаж байгаад зоддог. Байнга ална гэж дарамталдаг байсан” хэмээн уйлж, өөрсдийгөө буудна гэхэд нь "Ахын хоёр дүү битгий тэгээрэй. Амьд л байгаарай. Одоо утсаа унтраагаад цэнэгээ гамна. Хэнтэй ч битгий яриарай. Уулнаасаа буу. Гэрийнхэн чинь чиний байгаа газар руу явж байгаа. Миний дүү наад уулнаасаа буугаад аав, ээждээ оч. Битгий буун дуу гаргаарай. Хүн амины хэрэг хийсэн нь үнэн учраас бууж өг. Чи өвөөгийнхөө машиныг мэдэх учраас буугаад очоорой" гэж гуйжээ. Түүний бүх яриаг Эрүүгийн цагдаагийнхан хуулж, бичиж авсан байна.

Хэрэг гардаг өдрийн 04:00 цагт харуулын ээлж солилцох ёстой байсан Х нь маань хамт хэрэг хийсэн байлдагчтай хамт хил рүү алхаад, 05:00 цагийн үед очиход харуулын дарга нь уурлаж, цээж рүү нь бууны бөгсөөр цохиж, зодсон байна. Харуулын дарга нь явахдаа “Та хоёрыг орой бууж ирэхээр чинь цааш нь харуулна аа” гэж хэлсэн юм байна. Гэвч орой нь юу болсныг бид мэднэ. Харин Х-ийн аав "Хүүгээ баригдах үед нэг ч үг сольж амжаагүй, анх хараад хүүгээ таниагүй. Миний хүүгээс чих, хамар хоёр л үлдсэн байна лээ. Өмнө ангид нь элдэв дарамт шахалт байна уу? гэж асуухаар "цэргийн нууц" гээд юу ч хэлдэггүй байсан" гэжээ.

Цагдаагийнхан хоёр байлдагчийг уулнаас бууж ирмэгц нь баривчилсны дараа эцэг эхтэй нь уулзуулалгүй, тэднийг ууланд хаяад шууд явсан байна. Эцэг, эх нь хүүхдийнхээ араас Алтай сум рүү орж ирсэн ч "хөл хорио тогтоосон" гэдгээр шалтаглан аймгийн төв рүү оруулаагүй учир аргагүйн эрхэнд гэр лүүгээ буцсан байна. Одоо байлдагч нараас байцаалт аваад бүтэн гурав хоног өнгөрч байна. Хэдий гэмт хэрэг үйлдсэн нь үнэн ч тэдэнд ч гэсэн эрх бий. Тэр нь өөрийгөө өмгөөлөх /өмгөөлөгч авах/ болон шударгаар шүүлгэх эрх.

Сануулахад хэрэг гарсны маргааш өглөө ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав "Амиа алдсан ахлагч /харуулын дарга/ бол хилийн застав дээр гэр бүлээрээ ажиллаж амьдардаг, олон жил ажилласан туршлагатай хүмүүжүүлэгч, Хугацаат цэргийн алба хаагчдыг айлгаж дарамтлахаар сэтгэл зүйтэй хүн биш" гэж хэлсэн. Харин байлдагч Х-ийн ар гэрийнхний яриагаар тэр нь тийм ч баталгаатай мэдээлэл биш байсан бололтой.

Ялангуяа ийм тохиолдолд хэргийн яаруу сандруу өгсөн нэг талын мэдээлэл нь хэргийг хааш нь хөтлөх гээд байна вэ гэдэг хардлагыг төрүүлэх нь мэдээж. Тэр тусмаа цэргийн дэглэлттэй холбоотой асуудал өндрөө авч, албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудал яригдаж буй энэ үед бүр ч анхаарал татах ёстой асуудал мөн. 

Нэг талаас хэрэг гарсан Хилийн цэргийн алба нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаардаг. Нөгөө төлөөс хэргийг шалгаж буй этгээд нь мөн сайдад харьяалагддаг цагдаагийн байгууллага. Тийм учраас энэ хэргийн мөрдлөгийг хуулийн дагуу явуулах, шүүх хурлын явцыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах нь шударга ёсны хамгийн гол шалгуур болоод байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.107)
    Үнэхээр тэсвэр тэвчээр нь барагдсан байх аа. Сургуульд сурч байх ёстой хүүхдүүд шүү дээ. Урьд нь амь үрэгдсэн 20 цэрэг тэсч тэвчиж байгаад амиа өргөсөн. Цэрэг нас барахаар хариуцах ёстой дарга нар нь тэтгэвэрт гараад ял шийтгэлгүй явчих юм. Хариуцсан анги нэгтгэлд нь цэрэг амь үрэгдвэл тэтгэвэр өгөхгүй байхаар хуульчилж өгвөл яасан юм бэ. Дарга нар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байгаад эцэстээ иймэрхүү хэрэг гарч байгаа шүү дээ!
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Алба хаагч (64.119.21.104)
    Лхачинжав юугаа мэдэхэв дээ. Хаа байсан хил дээр байгаа харуулын даргын сэтгэл зүйг мэддэг хэн бэ? Хараа ч үгүй, хамт ажиллаж байгаагүй хүнийхээ сэтгэл зүйг мэдэж нтр. Инээдтэй. Шар арьсаа хамгаалсан өөдгүй новш. Батлан хамгаалах салбарт Лхачинжав мэтийн нөхөд дүүрсэн учраас энэ салбарт сахилга бат үгүй болж салбар нь ялзарсан нь ил болж байгаа нь сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа хүн амины хэргүүдээс тодорхой харагдаж бна. Цэргийн алба, батлан хамгаалах салбар шүлсээ гоожуулсан өлөн араатнуудаар дүүрсэн.
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (111.199.63.39)
    said ni ogtsor oooteneg said aa hooson tolgoitoo
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 12 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 34 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 1 цаг 5 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 1 цаг 11 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 1 цаг 12 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 1 цаг 17 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 1 цаг 17 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 2 цаг 42 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 2 цаг 43 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 3 цаг 3 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 цаг 23 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 цаг 24 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 24 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 3 цаг 26 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 3 цаг 26 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 3 цаг 29 мин Фронтын генерал ба индрийн маршал 3 цаг 37 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 18 цаг 58 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 19 цаг 3 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 19 цаг 9 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top