x

Монгол төрийн “их гарын тоглогч”

Юуны түрүүнд казино санаанд орж байна уу? Тэгэх ч учиртай. Монголын төр шиг банк дампууртал казинодчихоод түүнийхээ төлөө шүүхээс ял сонсчихоод төрийн өндөр албан тушаал хашиж суудаг “практик” ховор биз ээ. Бид өнөөдрийн нийгмийн алдааг засахыг хүсч байгаа л бол тэр түүх рүү эргэн харах ёстой. Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглож онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан одоогийн  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэр үед D0000803 тоот дипломат паспорттой, эхлээд 7 824 113 вон, дахин 56 820 660 вон солиулсан байдаг. Тухайлбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх D0000317 тоот дипломат паспорттой, эхлээд 2005.07.23-нд, дараа нь 2006.08.04-нд ус казинод үйлчлүүлсэн, эхний удаад 66 847 702 ам.доллар, дахин 14 143 614 ам.доллар солиулсаныг Сөүл хотын Төв прокуророос 2007 оны 6 дугаар сарын 12-нд ирүүлсэн бичиг нотолно. Болоод өнгөрсөн түүх, хэрэгсэхгүй болсон ч гэсэн шүүхээр орсон баримт эвгүй л санагддаг. 

“Ангиа” бооцоонд тавьсан “ангийн дарга” тэр мөн үү?

Өнөөдөр Г.Занданшатар хэн билээ? УИХ-ын дарга. Тэр тусмаа олон жилийн өмнөөс яригдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн УИХ-ыг удирддагаараа өмнөх УИХ-ын дарга нараас ялгардаг. Тэр УИХ-ыг сайн удирддаг уу? Нэг гашуун жишээ дурсъя. 2019 оны тавдугаар сарын 24-ний баасан гариг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “УИХ-ын гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно. Хэн нэгний шахалтгүйгээр” гэж хэлснээсээ хойш тэр дарга нэг л хийморьгүй харагдах болсон. УИХ бол Г.Занданшатарын хувийн компани биш. Ашиг орлого, амжилт нь буурахаар “Өөрсдөө дампуурчихъя” гэж тунирхдаг захирлаар удирдуулдаг ч байгууллага биш билээ.Тэр зунжин, намаржин “УИХ тарж магадгүй”, “Тарлаа гэхэд сонгуулиа ҮХНӨ оруулах тухай ард нийтийн санал асуулгатай хамтатгачих уу, яах вэ” гэж манарцгаасан.

2019 оны наймдугаар сарын 14-ний лхагва гариг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцохдоо “бөмбөг тэсэлчихээд” гараад явчихав. Тэрбээр “Танай намын удирдлагууд л УИХ-ыг 108 гишүүнтэй болгох санал гаргачихаач гэж надаас гуйж миний гараар могой бариулсан шүү дээ” гээд хэлчихсэн байна. Тэр үед МАН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийг л 108, 99 гэсэн тоо гаргаж ирсэн, ёстой хүлээж авахгүй дээ гээд пээдийж суутал хашир улстөрчийн хувиар Х.Баттулга бариад өгчих нь тэр. МАН-ын гишүүд дэлбэрэх шахав. “Ерөнхийлөгчид тал засч болно. Гэхдээ “УИХ-ыг 108 гишүүнтэй болгох санал гаргачих гэж дээ” гэж халаглацгаана. Гэхдээ үүнд Ерөнхийлөгч “Танай намын удирдлага" гэж хэнийг хэлэв. Намын дарга У.Хүрэлсүхийг үү, УИХ-ын дарга Г.Занданшатарыг уу? Г.Занданшатарыг гэх магадлал яагаад өндөр байсан бэ гэхээр Ерөнхийлөгч “Дургүй байгаа бол та нар танай намын бүлэг удирдлагуудынхаа санал болгосон 108 гишүүнтэй болох төслийг татаад ав л даа. Харин тэр тохиолдолд би Үндэсний зөвшилцлийн комиссын дарга байхаас татгалзана” гэсэн “бойкот” хийсэн. Энэ бол аль ч утгаараа Г.Занданшатарт хаягласан үг байлаа.

Засгийн газарт чиглэл өгөх эрхээ хамгаалахгүй юм уу?

Хувь тохиолоор ч юм уу, хувьсгалын тохироогоор ч юм уу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэгч том “хөзөр” Г.Занданшатарт хаяглагдаж түүхэнд үлдэнэ. Түүнийг Баянхонгорынх учраас одоогийн Ерөнхийлөгчид найр тавьсангэх шүүмжлэл ба Ерөнхийлөгчөөс шүүхийг “салгаад авчихсан”, УИХ-ын даргын болон УИХ-ын нэрийн өмнөөс Ерөнхийлөгчид Х.Баттулгад “хатуурхдаг” ч ядмагхан жүжиг болох нь олон талаар ажиглагддаг. Тэгээд ч төрийн зиндааны “тоглогчдод” энэ бол наад захын “мэргэшил” шахуу нохой заль.

Хэрэв үнэхээр хүчирхэг УИХ-ын дарга, хуулийг мөрддөг чигч хууль тогтоогч мөн бол “төрийн төмөр нүүр”-ийг Төрийн тэргүүнд харуул л даа. Зарлиг гаргаад Засгийн газарт чиглэл өгч, УИХ-ыг чинь үл тоогоод байгаа хоёр хуудас цаасыг юу гэж тайлбарлах вэ? Засаглалын зарчим ярьж, эмх цэгц, улс төрийн соёл яриад Японд атаархаад сууж байхаар наадахаа цэгцэл!

Дипломатчдыг “хорлон сүйтгэгчид” хэмээн цоллож сүрийг үзүүлснээ яасан бэ?

Түүнээс нэг л удаа хачин их зүйлийг хүлээж билээ. Одоогоос жил гаруйн өмнө, 2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзсан юм. Тэр үеэр төрийн албанд байгаа алдаа дутагдлыг тав ангилж ярьснаа “Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг яг ингэж ангилж болно. Хорлон сүйтгэгчдээс нь эхэлье. Хар тамхины хэрэг дэлхийд Монгол Улсын дипломат алба төдийгүй Монгол Улсын төрийг шороотой хутгалаа. Үүний хохирлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Наанадаж өөрийнхөө карьерыг, цаанадаж дипломат албаны нэр сүрийг, хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд, цэнхэр паспортын чадамжийг алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл. Энэ бол хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа” гэв. Энэ талаар дорвитойхон зүйл хийхийг мөн ч их хүлээсэн дээ. Бас л “шоу үзүүлбэр”, “шог гараа” байсан бололтой. Одоо сануулбал "Би хар тамхитай тэмцэнэ гэчих лүү" гээд шүдээ чигчийлэх биз.

Их тэнгэрийн аманд “их гэр”, Бага тэнгэрийн аманд “баян хаус”-тай болсны нууц

Төрийн байгууллага, төмчит компаниудын томилгооны талаар хамгийн их “санаа зовдог” болчихоод байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайванг томилуулсан. Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтггэгч байхад “гүйцэтгэх туслах”-аар ажиллаж байсан, харин Ц.Анандбазарын туслах, орлогч байсан “холбогч”. Тэрбээр Лондонд сургууль төгсч ирмэгцээ Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, дараа нь одоогоор хамгийн их хэл ам татлаад байгаа Үндэсний давхар даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүхтэй. Харин одоо тэр Монголбанкны дэд ерөнхийлөгч. Харин яагаад ч юм Г.Занданшатарын Бага тэнгэрийн аманд “Содмонгол” группийн охин компанийн барьсан тансаг хаустай болсон нь анхаарал татдаг. Сонгуульд нэр дэвших “виза” Ц.Анандбазарт чухал байсан үе. Гэтэл “дундын туслах нь” төдөлгүй Төв банкинд дэд Ерөнхийлөгч, ямар ч байсан энгийн бэлэг биш дэг ээ. Ингээд Г.Занданшатар даргын Их тэнгэрийн аманд их гэр нь, Бага тэнгэрийн аманд түүнээс ч үнэтэй “насны хөрөнгө” бага гэр нь байж хаадын сахал тавьж хаан суудалдаа үргэлжлүүлэн заларсан байдаг. Гэхдээ үүний цаана түүний дэмжлэгээр томилогдсон хүмүүс нэг л эвгүй будилаан хутгаад байгаа нь анзаарагдаж шүүмжлэл дагуулах боллоо.

“Нутгийн дүү нар”-таа хяналт тавьж чадах уу?

Ялангуяа өнөөдрийн байдлаар, тэр тусмаа цар тахлын үеэр Монголбанк Хадгаламжийн даатгалын корпорацид ямар томилгоо хийж, хэдэн хууль зөрччихөөд байгааг мэдэж байна уу, УИХ-ын дарга аа! Яахаараа УИХ-ын дарга Г.Занданшатарын шууд дэмжлэгээр Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар сар гаруй ажиллаж орон нутгийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан мэргэжлийн бус хүн Б.Батбаяр “Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч гэдэг албан тушаал “зохиогоод” шалгаруулалтгүй томилогдчихдог юм бэ?

Санхүүгийн зохицуулах хороо мөн л УИХ-д харьяалагддаг. Тус Хорооны Ажлын албаны дарга нь Г.Занданшатар, Б.Батбаяр нарын “нутгийн дүү” Т.Жамбаажамц. Ковидын эсрэг хуулийн 3.2 дугаар заалтыг ашиглан яаран ийм томилгоо хийх ямар шалтгаан байсан бэ? Хөдөө аж ахуйн даатгал, малын индексжүүлсэн даатгал гэхчлэн улирлын, энэ бизнесийн “сезон”,нийгмийн анхаарал өөр тийш хандсан зэргээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ салбарын удирдлагыг Баянхонгорынхон ноёрхох шалтгаан байсан юм уу?

Эсвэл ТӨБЗГ-ын удирдлагад гэргийнхээ дүүг байн байн томилоод байдаг шигээ гэр бүлийн “ажлаа” зохицуулаад байна уу? УИХ-ын даргын томилдог албан тушаалууд Ерөнхийлөгчийн сонгуульд маш чухал нөлөөтэй тул анхаарахгүй орхих аргагүйг сануулъя. Тэр бол “Төрийн зиндааны том тоглогч!” Тиймээс түүнд хяналт тавих ёстой юм!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.38)
    Аваарт ороод орон гаран болчихсон гэж бодож байсан чинь эвгүй гар байх нь. Тэнэг сахал тавьчхаад нөгөө топор муужгайг дуурайж ёсолж барьж тэнэгтээд байсан чинь овоо муу жүжигчин юм байна
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 11 цаг 9 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 12 цаг 26 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 12 цаг 27 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 12 цаг 29 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 12 цаг 31 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 12 цаг 36 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 12 цаг 37 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 14 цаг 32 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 14 цаг 33 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 14 цаг 35 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 14 цаг 41 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 14 цаг 45 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 14 цаг 47 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 14 цаг 57 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 16 цаг 14 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 16 цаг 30 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 16 цаг 35 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 16 цаг 37 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 16 цаг 38 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 16 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top