x

Хилийн заставт цэргүүд буудалцаж, Х.Нямбаатар сайд энд архи граммлаад...

Хилийн цэргийн алба хаагчдын үйлдсэн хэрэг олныг цочирдуулаад байна. Хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудчихаад зэвсэглэн оргожээ. Хохирогч болох харуулын дарга нь гэр бүлтэйгээ хилийн заставт ажиллаж амьдардаг, ахлагч цолтой алба хаагч байж. Ахлагчийн зүгээс алба хаагч нарт ямар нэг шахалт дарамт үзүүлж байгаагүй, тийм зан араншингүй хүн байсан тухай ХХЕГ-ын дарга мэдээлэв.  

Харин хэрэг үйлдсэн алба хаагч нар нь Ховд, Орхон аймгаас цэргийн албанд татагдаж ирсэн, 18-19 насны залуус. Хэрэг үйлдсэнийхээ дараа 50 сумтай байлдааны буу, ойролцоох айлаас хүнс болон мотокикл аваад ууланд гарсан. Оргосон цэргүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа өчигдөр шөнөөс эхлэн явагдаж байгаа.   

Болсон явдлын талаар ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав мэдээлэл хийхдээ "Ганцхан жилийн цэргээр хилээ мануулах нь эрсдэлтэй болж байна. Ядаж хоёр жил алба хааж байж цэргийн үүрэгтний бэлтгэлийг олдог. Цаашдаа хүнээр биш, техник технологиор хилээ хамгаалдаг болох шаардлагатай" гэж ярив. Танил сонсогдож байна. 

2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль сайдаар ажилласан Х.Тэмүүжин тухайн үед хилийн цагдаа буюу мэргэжлийн цэрэгтэй болох тухай ярьж, хуулийн төсөл хүртэл бичиж байлаа. Энэ сэдвийг хамгийн их эсэргүүцэж, унагасан хүн нь аанай л Ц.Нямдорж. "Америкийн, гадаадын юм хууллаа, Чи юугаа мэддэг юм. Амьдрал мэдэхгүй, онол ярилаа" гэж баахан шүлсээ үсчүүлсэн байдаг юм. Гэтэл Ц.Нямдоржийн онол гээд байгаа юм нь шинжлэх ухаан шүү дээ. Амьдрал ч гэсэн шинжлэх ухаанаар урагшилдаг. Тэрнээс хойш энэ сэдэв бараг хаагдсан. Харин шинжлэх ухаангүй "хар" практик ярьсан нөхөд салбараа урашглуулахын төлөө хуруу ч хөдөлгөөгүй.

Өмнө нь мөн л хилийн манаанд гарсан цэрэг буутайгаа оргож, олон хоног эрэн сурвалжилсны эцэст хилийн цаанаас өөрийгөө хорлосон байдалтай олдсон. Өөрийгөө бууджээ л гэж тухайн үед мэдээлээд өнгөрсөн боловч үнэхээр буудсан уу, эсвэл буудуулсан уу, анхнаасаа оргосон юм уу, эсвэл төөрсөн үү? гэдгийг тодруулаагүй. Жилийн жилд энэ төрлийн гэмт хэрэг, эмгэнэлт явдал гардаг. Нэг хэсэг л шуугиад, ар гэрт нь нөхөн олговор өгсөн болоод мартагддаг. 

Өчигдөр болсон явдлын тухайд ч гэсэн бодит байдал дээр юу болсон, хэн нь буруутай байсан, ямар сэдлээр гэмт хэрэг үйлдсэнийг бид мэдэхгүй. Нэг нь амь үрэгдсэн. Нөгөө хоёр амьд мэнд олдох эсэхийг бид мэдэхгүй. Адилхан л айлын хүүхэд, аавын хөвгүүд. Ганцхан эх орны төлөө тангараг өргөсөн эр цэргүүд яагаад бие биенийхээ аминд хүрээд байна вэ? гэдэг л асуудал.

Анхнаасаа гурван жилийн цэргийг нэг жил болгосон нь ч гэсэн мэргэшсэн цэрэг, цомхон армитай болох төрийн бодлого байсан. Харамсалтай нь тэр бодлого одоо болтол хэрэгжээгүй. Хилийн цэргийг хилийн цагдаа болгох, мэргэжлийн цэргээр хилээ хамгаалах Х.Тэмүүжиний бодлого ч гэсэн түүний нэг байсан. Харин түүнээс хойш гарч ирсэн сайд нар ямар бодлоготой орж ирсэн бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт жишээ нь ямар бодлого байна вэ?

Сая хил дээр гарсан гэмт хэрэг бол салбарын сайдын ажилд тавьсан бас нэг дүн. Чуулганы танхимд архи граммлах тухай яриад хөөсөрч суухын оронд харьяа агентлаг, байгууллагууд руугаа ороод ажиллачихдаг, асуудлаа олж хараад, шийдээд явдаг бол яалаа гэж... 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (192.82.64.204)
    Тэр муу хоёр алуурчингийн тархийг нь зад буудахсан.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (103.212.118.179)
    Dvv Oyukin uyatai toosgo
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • hgbfd pok (105.112.123.56)
    Өргөдөл гаргах Энэ бол санхүүгийн тусламж гэх мэт тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах зорилгоор байгуулагдсан Европын байгууллага юм. Мөнгө санхүүгийн хувьд тэдэнд туслаарай хямрал. Хэрэв танд бэлэн мөнгө дутагдаж, санхүүгийн тусламж хэрэгтэй бол бета зээлийн үйлчилгээ нь хамгийн сайн шийдэл болно. Covid19 тусламжийн хэлтэстэй холбоо барьж, имэйлээр (covid19@washtransfer.com) эсвэл (covidrelief403@gmail.com) хаягаар манай www.washtransfer.com сайтад зочилно уу. та зээл авах хүсэлтийг хурдан бөгөөд хялбархан авах боломжтой. Манай цалингийн зээл бол яаралтай бэлэн мөнгийг хурдан шуурхай, хурдан авах арга юм! Төлбөрийг төлөхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Гэрийн даатгалд хувийн зээл авах шаардлагатай юу? Бидний. Алсын хараа нь таныг санхүүгийн асуудлаа танилцуулах замаар шийдвэрлэх явдал юм
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.71.140)
    Zuv zugeer baisan huniig buudahgui l dee
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.188.86)
    Цэрэг арми бол Монгол Улсынхаа хил хязгаарыг батлан хамгаалах сүр хүч Цэрэгт явцгааж хал үзэж хашир сууцгааж ЭР хүн болж төлөвшдөг Цэргийн дэг нь цэргийн сургуулилт болохоос биш бага дарга офицер болгон данс уруугаа цэргүүдээрээ архины мөнгө шилжүүл гэж тушааж дарамтлахыг хэлдэггүй юм
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 13 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 35 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 1 цаг 6 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 1 цаг 12 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 1 цаг 13 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 1 цаг 18 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 1 цаг 18 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 2 цаг 43 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 2 цаг 44 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 3 цаг 4 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 цаг 24 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 цаг 25 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 25 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 3 цаг 27 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 3 цаг 27 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 3 цаг 30 мин Фронтын генерал ба индрийн маршал 3 цаг 38 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 18 цаг 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 19 цаг 4 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 19 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top