x

Ковидын үед Монголын Засгийн газар юу хийж байна вэ?

Дэлхийн ихэнх улс “Ковид-19”-аас болж хохирсон иргэддээ санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт үзүүлсээр байна. Олонх оронд хямралд орсон хувь хүн, компаниуд нийгмийн болон татвартай холбоотой төлбөрүүдээ хойшлуулах, татварын хөнгөлөлт эдлэх, тэтгэмж, нөхөн олговор олгож байгаа.

Тухайлбал Хонконг, Хятадад насан хүрсэн иргэддээ 1,280 долларын нэг удаагийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр болсон ба энэ нь эдийн засгийг 1 хувиар нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн Филиппиний Нийгмийн хамгааллын Тогтолцоо (НХТ)-ны хүрээнд үйлдвэр хаагдах, бизнес нь зогссоноос ажилгүй болж болзошгүй 30,000–60,000 ажилтанд ажилгүйдлийн тэтгэмж олгохоор төлөвлөжээ.

Өмнөд Солонгост жилд 60 сая вон болон түүнээс бага ашиг орлоготой бизнесийн байгууллагыг НӨАТ-аас чөлөөлөх, жижиг худалдаа наймаа эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр Санхүүгийн Тусгай Дэмжлэг олгох хөтөлбөрөө улам өргөжүүлэхээ мэдэгдсэн. Францад татварын хөнгөлөлтийн хүрээнд ямар нэг үндэслэл, аж ахуйн нэгжийн хэлбэр, торгуультайгаас үл хамааран бүх компаниудын 2020 оны гуравдугаар сард шимтгэл, татварын төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Иргэдээ боддог хүний эрхийг дээдэлдэг улс эх орныхоо эдийн засгийг боддог орны засгийн газар нь жишээ дурдсан арга хэмжээнүүдийг авч байна гэтэл манай улс иргэдээ хэзээ бодох вэ? ААН-үүд, ажил олгогч нараа хэзээ дэмжиж вэ? гэдэг бол хариултгүй асуулт болоод байна. Та ч гэсэн энэ асуултад хариулаад үзээрэй??? Монголын Засгийн газрыг та юу хийгээсэй гэж бодож байна вэ?

Б.Батцэцэг

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

Цар тахал хөдөлмөр эрхлэлтэд хүндхэн нөлөө үзүүлж байна

COVID-19 цар тахал эдийн засгийн өсөлт (ДНБ)-д нөлөөлөх нөлөөлөлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хөдөлмөр эрхлэлт/ажилгүйдлийг тооцох хэд хэдэн хувилбаруудыг гаргаж ирэх боломжтой. Дэлхий нийтийн холимог DSGE/CGE загвар дахь эрэлт, нийлүүлэлтийн эрсдэлийн хамрах хүрээг тогтоосон МкКиббин, Фернандо нарын санал болгосон хөдөлмөрийн зах зээл дэх нөлөөллийг тодорхойлдог ОУХБ-ын загварт хэрэглэсэн эдийн засгийн тооцооллоор бүх дэлхийн бүх улс жилийн турш цар тахалтай тэмцэх болно. Энэхүү судалгаа нь вирусийн нөлөөллийн давуу талуудад үндэслэн боломжит гурван хувилбарыг санал болгож байна (бага, дунд, их).

Эдгээр хувилбарууд ажилгүйдлийн талаарх дараах гурван төрлийн тооцоолол гаргаж ирнэ:

· ДНБ-ий өсөлт ойролцоогоор 2 хувиар буурна гэж үзэх “бага” хувилбар Дэлхийн ажилгүйдлийн түвшин 5.3 саяар нэмэгдэж, тодорхойгүй байдал 3.5 - 7 саяд хүрнэ.

· ДНБ-ий өсөлт 4 хувиар буурна гэж үзэх “дунд” хувилбар: Дэлхийн ажилгүйдлийн түвшин 13 саяар (өндөр орлоготой улс орнуудад 7.4 сая) нэмэгдэж тодорхойгүй байдал 7.7-аас 18.3 саяд хүрнэ.

· COVID-19 сүйрүүлэх нөлөөтэй гэж үзэх “их” хувилбараар ДНБ-ий өсөлт 8 орчим хувиар буурна.  Дэлхийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 24.7 хувиар өсөж, тодорхойгүй байдлын хамрах хүрээ 13 саяас 36 саяд хүрнэ зэрэг тооцоо судалгаа гарчээ.

Эх сурвалж: Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 15 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 38 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 1 цаг 9 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 1 цаг 15 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 1 цаг 16 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 1 цаг 21 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 1 цаг 21 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 2 цаг 46 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 2 цаг 47 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 3 цаг 7 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 цаг 26 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 цаг 28 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 28 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 3 цаг 30 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 3 цаг 30 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 3 цаг 33 мин Фронтын генерал ба индрийн маршал 3 цаг 41 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 19 цаг 1 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 19 цаг 7 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 19 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top