x

Эгэл олонд зовлонгийн үе

“Нүгэл буян” гэж алтан үеийнхний МУСК бий. Жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагч Д.Намдаг гуай тэр киноны зохиолыг ихээхэн хорлонтой гаргасан хэмээн өнөө цагийн буддистууд үздэг байх. Гэвч үнэн юм үнэнээрээ. Түүний үзүүлсэн тэр мухар сүсэг, хоцрогдол, гол нь түүнийгээ огт мэдэхгүй мэдрэхгүй явцгааж байгаа нь өнөө цагийн бас нэг эмгэнэл юм. Худлаа биш. 

Тэр киноны эхэнд гардаг даа: 

  • Монгол орон хоцрогдож байлаа. Монгол хүн дарлагдаж явлаа. Өнгөрсөн үе тэр цагийг өнөө бид эргээд харахад 600 гаруй сүм хийдийг олны хөрөнгөөр албадан босгоод 100 мянган ажлын эрчүүл жанч нөмрөн залбиран бишрээд буддын шашны хуурмаг номлолд бүгдээр мунхран төөрөгдөж байлаа.
  • Энэ үе бол эрхтэн дархтанд жаргалын үе

Энэ үе бол эгэл олонд зовлонгийн үе байлаа гэж.

Шарын шашны эсрэг үгсийг нь хасаад үлдэх нь яг өнөө цагт байгаад байгаа учраас би эшлэж байна. Нэг коментчин бичжээ:–Монголд гол садаа тээг болж байгаа юм нь дөрөв байдаг гэж би хувьдаа боддог. Энэ нь 

  1. Мухар сүсэг; 
  2. Хулгайч зан; 
  3. Их мэдэхийн дэмийрэл; 
  4. Ажил хийхгүй хэрнээ зүгээр их мөнгө олох шунал гэжээ. 

Бараг нэг нийтлэлтэй тэнцэх хоёр өгүүлбэр тул би бас эшлэлээ.

Үндсэн сэдэв. XXI зууны дэлхийн их өрсөлдөөн, хөгжлийн төлөө үхэлдээнд бид илэрхий хоцрогдож байна. Тэр их өрсөлдөөн үхэлдээний аяыг даахгүй байх вий гэхээс айдас төрж байна. Тэр их өрсөлдөөнөөс бултаж зайлах, эсвэл гадаадынхнаар хийлгэх арга байхгүй болсон. Гашуун ч гэсэн үнэн үг: Тэр их өрсөлдөөн уралдаан МОНГОЛ ХҮН Таныг бүчээд авсан. Аргацаах аргaгүй!

Гэхдээ би XXI зуунаа айдас, мангасын зуун гэж нэрлэх гээгүй. Харин ч эсрэгээр нь ойлгодог. XXI зууны 21-р оноо бид туулж явна. Коронавирүс гэх гэнэтийн энэ гай гарч ирээд хамаг ажил амьдралыг сүйтгэж байгааг харж байна. Бас зэрэгцээд олон сайхан гайхамшгуудын дунд бид амьдарч байгаагаа олонхи нь мэдэрдэг болсон байх. Айдсын эсрэгээр гэж би үүнийг хэлээд байгаа юм, тэр олон сайхан гайхамшгийг. Шинжлэх ухаан-технологийн дэвшлийн хурд өгөөж ньбидэнд тун хялбар, бас илүү эрсдэлгүй, хүнд ээлтэй аж төрөл, ахуй орчин, ажлын байрыг буй болгож өглөө. Гэртээ суугаад ертөнцөөр тэнэж яваа их мөнгийг уутлах нь мөрөөдөл биш бодит байдал болчихлоо.

Энэ бүхнийг Монголынхоо дэвсгэр рүү татан авчирч, аль болох олон монгол хүний амьдралыг өөрчлөх гээд л, өөрчлүүлчих гээд л би бичээд байна. Мөнгө бэлнээр нь би өгч чадахгүй. Гэхдээ мөнгө босгох, мөнгө хийх ур ухаанд нь ганц нэг шинэ мэдээлэл, санаа оноо суулгачих гээд л хараалгаад үзээд байна. Шарыг нь малтаж хорыг нь хөдөлгөх бол миний бичлэгийн нэг тактик юм. Монгол хүн Та ертөнцийн бусад улс үндэстнээс юугаараа дор юм бэ, тэд юугаараа илүү юм бэ гээд л би бичдэг чинь хор шарыг чинь буцалгах гэсэн арчаагүй арга шүү дээ. 

Ердөө ганц л дүгнэлттэй болсон. Худлаа биш. Хүн ард нь мунхран төөрөлдсөн хэвээрээ байгаа учраас л ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл, ажилд үл тэнцэх явдал, авилгал байсаар байна. Монголчууд ямар ч учир шалтгаангүйгээр өөрсдийгөө зовоож амьдарч байна. Хаашаа ч харсан тэгж л харагддаг. Зовлонгийн үе байна уу, байна. Бүх юм нь ярвигтай. Заавал болж бүтэхгүй үйл дагалддаг. Тийм учраас гарчгаа эгэл олонд зовлонгийн үе гээд нэрт зохиолч Намдаг гуайгаас хуулаад оруулчихлаа. 

Оруулах оруулахдаа тэр зовлонгийн үе нь 100 орчим жил үргэлжлэх юм байна гэж нэмж ойлголоо. Хэтрүүлсэн бол өршөөгөөрэй.

Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Ардын Намын 100 жилийн ой–Эх орончдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлснийг нь “ба”, “бэ”-гүй эшлэхээр шийдлээ. Тэрээр яг ингэж хэллээ:

  • Бид Шинэ Монголын нэгэн зууны түүхийг бүтээж, бас нэгэн Шинэ зууны босгон дээр ирлээ.1921 оноос эхэлсэн шинэ зуун монголчуудын сэргэн мандлын зуун байлаа. Угтан тосож буй Шинэ зуун бидний Дахин сэргэлтийн-Мандал бадралын зуун байх болно. Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний Шинэ зууны эрхэм зорилт байх болно. Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засаг, зөвшилцөл ойлголцлыг хангасан улс төрийг сонгож, үсрэнгүй хөгжилд хүрсэн Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байна. Тиймээс зуун жилийн тэртээ Эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байна гэжээ.

Гуравхан (одоогоор, хэтдээ мэдээж өснө, гэхдээ 2 дахин өсвөл дээдийн заяа) сая хүнтэй ийм олон жил төр-засаг нь цөхрөлтгүй тулж ажиллаж байж ХХ зууны II хагасын Японы түвшинд хүргэнэ, амьдрал ахуйг нь дээшлүүлнэ гэдэг нэг талаас маш том үүрэг (1), нөгөө талаас маш том басамжлал (2) ч юм шиг. Японы дайнд очно гэвэл яг япон хүн шиг цөхрөлтгүй ажиллаж, япон хүн шиг эрүүлжиж, япон хүн шиг сахилгажиж байж тэр зорилтдоо хүрнэ гэдгийг би ойлгож байна, уриалж ч байна. Харин тэр басамжлал гэсэн маань эдэнтэй ингэж удаан ажиллахгүй бол юм сурахгүй, ажил сурахгүй, бүтэлгүй ард түмэн гэсэнтэй адил буугаад болдоггүй, уучлаарай, их хурлын дарга аа? 

Таны санааг ойлгож байна. Г.Занданшатар даргаа, Та шинэ 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Үндэсний гурван хувьсгал хийхээр зорьж байгаагаа шинэ оны босгон дээр ёс төртэй зарласан. Тэр чинь:

  1. Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдлэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ;
  2. Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядууралгүй, экспорт эрчимжсэн, тогтвортой хөгжлийн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬСГАЛ;
  3. Эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлэн, авилгагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ гэж байсан даа.

Энэ гурван заалтыг уншаад би хувьдаа баярлан цовхчиж одоо л нөгөө лут зорилт, хөтөлбөр нь хэрэгжинэ гэхээс уухайлаад баршгүй санагдаж байв. Тэр талаар нийтлэл тэр дор нь сайтдаа бичсэн. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээн Ерөнхийлөгч хэлснийг хослуулж эшлэж байгаад бичсэн. 

Хаашаа ч харсан нуль зовлон, хаашаа ч харсан дан бүтэлгүйтэл, хаашаа ч харсан арчаагүйтэл, ядуурал. Амь насаа дүйж амьдардаг... Энэ бүхнийг энэ 2021 онжингоо цэгцлээд дуусмаар бодогдсон. 

Энэ 2021 оны эхний улирал чилийтлээ явчихлаа, дарга нар аа? Юу ч хийж амжсангүй. Одоо үлдэх гурван улиралд нь нэвт дайраад энэ гурван хувьсгалаа хийчихмээр байна. Тогтолцооны, нийгмийн хувьсгалын үйлсэд чинь гар бие оролцоё, ухаан мэдлэг, туршлагаа хуваалцая.

Гурван хувьсгал ба Японы түвшинд аль болох эрт хүрэхэд чинь чадал чинээгээрээ яаж туслах ёстой вэ? Энэ асуултыг насанд хүрсэн бүх иргэндээ би тавьж байна.

Эгэл олонд зовлонгийн үеийг дуусгахад их л ойрхон зай баймаарсанж. Гуравхан сая хүнийг цэгцэнд оруулчихад тэгж гөлөгнөөд байх шаардлага төр-засагт алга л баймаарсанж?!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 13 цаг 22 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 14 цаг 38 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 14 цаг 39 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 14 цаг 42 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 14 цаг 44 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 14 цаг 49 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 14 цаг 50 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 16 цаг 44 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 16 цаг 45 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 16 цаг 47 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 16 цаг 54 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 16 цаг 58 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 16 цаг 59 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 17 цаг 10 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 18 цаг 27 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 18 цаг 43 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 18 цаг 47 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 18 цаг 49 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 18 цаг 50 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 18 цаг 57 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top