x

Испаниас Монгол руу гашиш зөөдөг байсан Монгол иргэнийг биечлэн авчирчээ

Монгол Улсын гаалиар хоёр жилийн өмнө каннабисийн төрлийн их хэмжээний мансууруулах бодисыг оруулж ирэхийг завдсан хэрэг гарсныг Гаалийн байгууллагын ажилтнууд илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн талаарх мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан боловч холбогдох байгууллагууд тодорхой мэдээлэл өгөхгүй байсан билээ. Гэвч дээрх байгууллагууд энэхүү мансууруулах бодисын “цаад эзэн”-ийг эрж хайх, илрүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлж шалгасаар үр дүнд хүрчээ.

Тухайлбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтан Францын Парис хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын газрын нэг ажилтны хамт Испани улсаас Монгол Улс руу гашиш хууль бусаар илгээдэг байсан Монгол Улсын иргэн А-г эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд биечлэн авчирчээ. Энэ ажиллагаа 2021 оны гуравдугаар сарын 17-24-ний өдрүүдэд Барселон-Парис-Сөүл-Улаанбаатар чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгээр явагдсан байна. Шалгалтын дүнд Испани улсад оршин суудаг Монгол Улсын иргэн А их хэмжээний мансууруулах бодисыг илгээсэн “эзэн” байсан бөгөөд олон улсын шуудан илгээмжийн зүйлд нууж хил давуулан оруулж ирдэг байсныг тогтоожээ.

Ингээд Испанийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж уг этгээдийг Франкфуртаас авчрах гэсэн боловч Германы Засгийн газар “Монгол Улс урьд нь манай улсаар дамжуулж хүн хулгайлсан хэрэг гарч байсан тул зөвшөөрөхгүй” гэсэн аж. Тиймээс Испанийн цагдаагийн байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага ИНТЕРПОЛ-той хамтран Францын чиглэлд ниссэн каргогоор авчрахаар зохион байгуулснаар Монгол Улсын ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Испани улсаас Монгол Улс руу их хэмжээний мансууруулах бодис гашишийг удаа дараа шуудан илгээмжийн зүйлд нууж оруулж ирдэг байсан иргэн А-г биечлэн баривчилж эх орондоо авчирчээ.

Мөн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хууль сахиулах байгууллагын ажилтнууд DHL дэх хяналтын бүсээр иргэн Б-ийн нэр дээр Сьерра Леоне улсаас илгээгдсэн илгээмжид нууж 160 мг метафины агууламжтай “мөс” гэх нэршил бүхий сэтгэцэд нөлөөт бодис илгээснийг илрүүлсэн бөгөөд одоогоор хэргийг шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн “Испани улсад бүртгэлтэй Монгол Улсын далбаа тээгч хөлөг онгоц газар дундын тэнгист тээвэр хийхдээ их хэмжээний марихуан тээвэрлэсэн хэрэг тус улсад илэрч шалгагдаж байна. Энэ талаар манай интерполын албанаас “Манай далбааг албан ёсоор мандуулах эрхтэй байсан эсэх талаар” олон улсын шугамаар асуулга явуулсан” гэв.

Харин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба болон интерполын шугамаар манай улс руу Францаас хар тамхи нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илрүүлж шалгаж байгаа зүйл байхгүй” хэмээн албан бусаар мэдэгдсэн юм.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 11 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 23 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 23 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 24 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 29 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 33 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 36 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 58 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 29 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 33 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 35 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 36 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 41 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 41 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 6 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 7 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 27 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 46 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 48 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 48 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top