x

Сүйрэл нь хурдан байж сэргэлт нь хурдан ирэх АН

АН-ын даргын сонгууль хоёр тусдаа явагдаж, хоёр даргатай боллоо. Ер нь бол намын дарга, үүрэг гүйцэтгэгч хоёр “Хэн нь түрүүлж Дээд шүүхэд намаа бүртгүүлэхийг та нар харна аа” гэсэн бооцоо тавиад өрсөлдөх шиг боллоо. Хэн нь ч бүртгүүлэхгүйн төлөө хийсэн ажил гэж хэлэх хүн ч бас байна.

2020 оны наймдугаар сард зарлагдаад байсан АН-ын даргын сонгууль хугацаанаасаа бараг найман сараар хоцорч, ирэх дөрөвдүгээр сарын 25-нд явуулахаар зарлагджээ. Тухайн үед Дотоод сонгуулийн хорооны дарга байсан И.Мөнхжаргалын гарын үсэгтэй “Сонгууль товлон зарлах тухай” тогтоол 2021.02.24-нд гарсан байна.

Үүнээс найм хоногийн дараа буюу 2021.03.04-нд АН-ын ҮБХ хуралдаж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг чөлөөлж, шинээр томилжээ. Шинэ бүрэлдэхүүн томилогдсоны дараа И.Мөнхжаргалыг ДСХ-ны даргаас чөлөөлж, Х.Алтангэрэлийг томилсон юм байна. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш намын дотоод сонгуулийг зохион байгуулах ажлыг Х.Алтангэрэл хариуцахаар болсон гэсэн үг.

Гэтэл И.Мөнхжаргал нь тамгаа авч гараад намын даргын сонгуулийг дахин сунгаа зарлаж, дөрөвдүгээр сарын 25-нд  зарлагдаад байсан санал хураах өдрийг наашлуулан гуравдугаар сарын 28-нд болгож наашлуулаад, 19-нөөс бүртгэл эхлэх ёстой байсан нэр дэвшигчдийг 4, 5-нд бүртгээд сунгааг эхлүүлсэн билээ.

ҮБХ хуралдсаны маргааш буюу 5-ны өдөр /Намын Х Их хурлыг дүрмийн бусаар зохион байгуулсан, Их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлтийг УДШ-д хүргүүлсэн хэргээр үүрэг гүйцэтгэгчээс нь чөлөөлснөөс хоёр сарын дараа/ “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Туваан АН-ын дарга С.Эрдэнэд намын тамгыг хүлээлгэн өгсөн” тухай мэдээг намын хэвлэлийн албанаас тараасан ч тэр нь худлаа болсон. Өнгөрөгч нэгдүгээр сард хуралдсан ҮБХ-ны хурлаас “АН-ын дараагийн даргыг сонгож, намын Их хурлаар батламжлах  хүртэл тус намыг төлөөлөх эрх С.Эрдэнэд хадгалагдана” хэмээн шийдвэрлэсэн боловч намын тамга одоо хэр нь Ц.Туваанд байгаа. Харин С.Эрдэнэ хуучин тамгатайгаа яг адилхан дугаартай тамга хэвлүүлээд барьж байгаа юм байна.

Сүүлд С.Эрдэнэ нь “намын гишүүдийн хүсэлтээр намын эв нэгдлийг хангах үүднээс хоёр тусдаа зарлагдсан сунгааг нэгтгэн явуулахаар" нөгөө талаа урьсан боловч тэр нь ч гэсэн бүтэлгүйтэж, сонгууль хоёр тусдаа явсан нь энэ. Нэг нь цахимаар, нөгөө нь цаасаар. Цаасаар санал өгсөн гишүүдийн тоо нийт гишүүдийн 46,9 хувь гэж байгаа бол цахимаар өгсөн санал 20 гаруйхан хувь. Хоёр тусдаа явуулсан сонгуулиас хоёр намын дарга тодроод одоо УДШ-эд бүртгүүлэхээ хүлээж байна. Түүнээс наана намын Их хурлаар батламжлах ёстой, мэдээж аль нэгийг нь.

Хэрэв хоёр тал намын Их хурал дээр хайнаагаа хагалж чадахгүй бол аль аль нь Дээд шүүхэд бүртгэгдэхгүй гэсэн үг. Тэр нь хуулийн асуудал болохоос гадна улс төрийн ч асуудал болчихоод байгаа. Хэрвээ АН-ын шинэ даргыг УДШ бүртгэж авбал АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хууль ёсны эрхтэй болно. Аль аль нь хуулийн шаардлага хангаагүй буюу маргаантайд тооцогдож, бүртгэхээс татгалзвал АН сонгуульд оролцохгүй. АН сонгуульд оролцохгүй байх нь хэнд ашигтай вэ? МАН-д ашигтай. Харин шүүх хэний талд вэ?

Тийм болохоор АН-ын хувьд хамгийн боломжтой хувилбар нь сая болж өнгөрсөн хоёр сонгуулийн дүнг намынхаа Их хурлаар хэлэлцээд аль нэгийг нь УДШ-д өргөн барих. Тэгж байж Ерөнхийлөгчийн сонгуульд орох эрхээ олж авах. Нэр дэвшигч нь хэн байх хийгээд ялах, ялагдах нь чухал биш. Ямар ч байсан 30 жил сөргөлдсөн МАН-даа өрсөлдөгчгүй бууж өгч болохгүй гэдэг л нэг зүйл. Сонгуулийн дараа наадам өнгөрөөгөөд дотоодынхоо “дайнд” орно биз. Дахиад гурван жил сайхан дайтах хугацаа байна.

Харин нөгөө нэг хувилбар нь энэ чигээрээ хоёр тийшээ хараад УДШ дээр очих, тэгээд сонгууль дуустал тэндээ хадагдах. Муу юманд ч сайн тал бий гэдэг болохоор АН-д ч гэсэн тэр нь дээр биз. Сүйрэл нь хурдан ирж байж эргэж сэргэх нь ч гэсэн арай хурдан байна биз дээ. Тэртэй тэргүй нэг туган дор нэгдэх боломжгүй болсон хүмүүс эртхэн салан тусгаарлаад өөр өөрийн намыг байгуулсан нь дээр.

Ялангуяа АН-ын дарга С.Эрдэнийн нэр дэвшигчдийн сурталчилгааны сүүлчийн өдөр буюу өнгөрөгч баасан гаригт хийсэн Х.Баттулгатай холбоотой мэдэгдэл энэ нам хэний нам болсон, хэн намын шийдвэрийг гаргадаг вэ гэдгийн бэлээхэн нотолгоо болсон. Түүнийг өчигдөр болсон сонгуулийн санал хураалтын дүн давхар батлаад өглөө. 

Сая болсон сонгуулиас харвал АН дотроо албан ёсоор хоёр, албан бусаар гурав хуваагдчихаад байна. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нь нэг тал болж аваад Х.Баттулгатайгаа үзэлцсэн боловч намын бусад лидерүүд, бусад бүлэг фракциас нэг нь ч үүнд нь оролцсонгүй. Тэр нь хоёр талын зодоонд оролцохгүй гуравдагч тал бас бий гэсэн үг. Тэгэхээр АН одоо хуваагдлаа гэхэд хоёр биш, гурав хуваагдаж таарах нь. Тэднээс ядаж нэг нь АН-ын өнгөрсөн 30 жил тээж тэвэрч ирсэн, алдаж асгаж явсан үнэт зүйл гээч юмыг авч үлдэж гэмээн тэр нь торойх ганц зүйл болох юм даа.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (172.58.140.39)
    Ah ingeed hubiin umch bolloo 1500 geshuuntei hubiin nam bolson shu ih hurlaar hubichlagdsan namiin tuhai huilia garga
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Д. Хашхүү (192.82.85.55)
    Ардчилал бол хэн нэгний өмч биш. Ардчилал дургүй хүн гэж байхгүй байх. С Одонтуяа гишүүний уриалгыг дэмжиж байна. Хэн нэг дарга нараас болж задарч болохгүй.........Гишүүд ойлгож бгаа..
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Ajaa taij (202.9.46.107)
    Hed huvaagdsanch AN hen unet zuileeteej gishuudeeree hureeluulj chadsan ni namaa tsegtsleed tsaash avch yavna biiz.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
    • Чи л лав өгөөжийг нь харахгүй
      2021 оны 03 сарын 29
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 22 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 22 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 23 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 28 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 32 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 34 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 57 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 28 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 32 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 34 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 35 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 40 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 40 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 5 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 6 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 26 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 45 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 47 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top