x

Сонгуулийн дараа АН хоёр хуваагдах нь тодорхой болов

Өнөөдөр АН-ын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчдийн сурталчилгааг өчигдөр хаасан. Маргааш АН-ын гишүүд тус намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх ёстой.

Хоёр тусдаа зарлагдсан, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёр сонгуулийн нэг нь цаасаар, нөгөө нь цахимаар явах ёстой. Ц.Тувааны талд дөрөв /О.Амартүвшин. О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа/, С.Эрдэнийн зарласан сонгуульд таван нэр дэвшигч /М.Тулгат, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр/ нар өрсөлдөж байгаа.

Сануулахад эхний дөрвөн нэр дэвшигч энэ сарын 4,5-нд бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан. Хорь гаруй хоног сурталчилгаагаа хийчихсэн. Харин сүүлийн таван нэр дэвшигчийн хувьд 19-нд нэр дэвшигчээр бүртгүүлж, 20-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад 21-нээс сурталчилгаагаа эхлүүлсэн. Сурталчилгааны хугацаа ердөө зургаа хоног байсан гэсэн үг.

Сүүлд бүртгүүлсэн нэр дэвшигчдийн хувьд сурталчилгааны хугацаа богино байгаа нь сул тал болж байсан бол маргааш болох санал хураалтад сонгуулийн систем буюу цахим санал хураалт тэдний давуу тал болж эхэллээ.

УОК-ийн шийдвэрээр маргааш өглөө 06.00 цагаас эхлэн халдварын тархалт өндөртэй аймгуудад /Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс/ бэлэн байдлын зэргийг ахиулж “улаан” түвшинд шилжүүлэхээр болсон. Энэ шалтгаанаар дээрх аймгуудад цаасаар авах сонгуулийн урьдчилсан санал хураалт явуулж эхэлснийг АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал /Ц.Тувааны тал/ мэдээлжээ. Товчхондоо цаасаар авах санал хураалт хоёр өдөр үргэлжилнэ гэсэн үг. Энэ нь намын гишүүдийн дунд эргэлзээ үүсгээд байна.

Харин С.Эрдэнийн талаас зарласан цахим сонгуулийн хувьд орон зайн хязгаарлалт байхгүй тул гишүүд өөрсдөө хүсвэл хөндлөнгийн ямар нэг нөлөөгүйгээр 100 хувь саналаа өгөх боломжтой. Саналыг гар утасны аппликейшн, вэбээр болон гар утаснаасаа шууд буюу мессежээр өгөх гурван хувилбартай. Гишүүд өөрт боломжтой нөхцлөөр байгаа газраасаа саналаа өгнө гэсэн үг.

Харин аль сонгуулийн дүнг Дээд шүүх бүртгэж авах нь дараачийн буюу шүүхийн асуудал болж хувирна. Хэдийгээр намын тамга С.Эрдэнэд бий боловч сонгуулийн дүнгээ албажуулж, шүүхэд бүртгүүлж чадаагүй тал нь заавал гомдол гаргаж таарна. Шүүхийн маргаан даамжирвал АН ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байх магадлалтай. Тэр нь ч бараг дээр болж байх шиг.

Сануулахад, өнгөрсөн пүрэв гаригт /2021.03.25/ АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн цочмог мэдэгдлийг хийсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаатай байв. Ерөнхийлөгчийн шахалтаар хуулийн байгууллага өөрийг нь жил тойрон шалгаж, эргэн тойрных нь хүмүүсийг барьж хорьсон, хийгээгүй хэрэгт гүтгэж яллагдагчаар татсан тухай. Мөн энэ сарын 1-ний өдөр ЕТГ-ын дарга асан З.Энхболд дуудаж, прокурорт өргөдөл гаргуулсан, гурван цагийн дараа Ерөнхийлөгчийн шадар туслах түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон бичгийг өмгөөлөгчид нь гардуулсан. Сая гурав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 22-нд дээд шатных нь прокурор хэргийг дахин сэргээсэн, энэ хооронд ДСХ-ны дарга асан И.Мөнхжаргал нарын хооронд ямар яриа хөөрөө болсон тухай.  

Өөрт нь тохоод байгаа хоёр хэрэгт С.Эрдэнэ хамаатай эсэх нь хуулийн асуудал боловч харин тэр хэргүүдийг Ерөнхийлөгчийн даалгавраар хааж, нээж байгаа нь бол факт. Энэ ажил бүр өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн гэхээр С.Эрдэнийн АН-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон үетэй давхцаж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард товлогдсон байсан АН-ын дараачийн даргыг сонгох сонгууль өнөөдрийг хүртэл хойшилсон нь ийм шалтгаантай байж ч болох юм.

Ямартай ч С.Эрдэнийн хувьд АН-ыг хуваах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Туваан нартай эвлэрэхгүй гэдгээ энэ мэдэгдлээр зарлачихлаа. Сонгуулийн дараа АН хоёр хуваагдах нь тодорхой болов. Х.Баттулга ба Анти Баттулга гэдэг хоёр нам үүсэх юм байна. АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь бүр хоёр, гуравдугаар асуудал боллоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 9 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 21 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 22 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 22 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 27 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 31 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 34 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 56 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 27 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 31 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 33 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 34 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 39 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 39 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 4 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 5 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 25 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 44 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 46 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top