x

“Айлгах төлөвлөгөө”-нөөс ашиг сонирхлын зөрчил үнэртэж байна

Амралтын өдөр бүрт Б.Баасанцогтын бичлэг гэгчийг үзүүлж жигшээдэг боллоо. Энэ удаад Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр нарын сууж явсан автотмашиныг нь саатуулж биеийн байцаалт шалгах үед тэдгээр нөхөд ажил, албан тушаалаа юу гэж тайлбарлахыг нь өөрсдийнх нь дуу авиагаар хэлүүлэх зорилготой байсан бололтой юм.

Одоо Б.Баасанцогт, Х.Идэр нар гоё сайхан харагдахаас нэгэнт өнгөрсөн. Наад зах нь шүүгч, өмгөөлөгч нар, тэр тусмаа Эрдэнэтийн 49хувийн тал дээр л гэхэд “нэг талынхан” гэж хардагдаж байсан энэ хүмүүс хоёр өдөр дараалан “сиамын ихрүүд” шиг хэлхэлдээд, орон байр эзгүйчлээд завхайрч явах нь огт сайхан харагдаагүй. Энэ байдлыг илчилсэн нь зөв. Харин нэгэнт гүйцэтгэх ажиллагаа явуулах объект нь иргэн Б.Баасанцогт байсан юм бол энэ ажлаа дуустал явуулж холбогдох байгууллага л олон нийтэд “шаардлагатай бол” мэдээлэх учиртай. Гэтэл явц дунд амралтын өдөр бүр детальчилж цацаад байгаа нь хэний зөвшөөрлөөр, ямар зорилгоор хийгдэж байгаа ажил юм бол? Энэ талаар “хонгилтой тэмцэгчид” тайлбар хийхгүй бол “нэг хаалга хаагдахад дараагийн хаалга нээгдэнэ” гэгчээр “шинэ хонгил” гараад ирлээ.

Энд айхавтар сүртэй “ажиллагаа явагдсан” гэж яримааргүй байна. Цагдаагийн алба хаагчидзөрчил илрүүлэх үедээ энгэрийн камерын бичлэг хийх, хийсэн бичлэгийг хэрхэн хуулбарлан хадгалах тухай зааварчилгаа өгсний дагуу алба хаагч бүр өдөр тутам камерын бичлэгийг хийж, хуулбарлуулж хэвшсэн.Тэртээх арваад жилийн өмнөөс л зам дээр гарсан зєрчил маргааныг баримттай, нотолгоотой шийдвэрлэхэд нь нэг талаас туслах нєгєє талаас хянах зориулалттайашиглах болсон энэ зүйлсээр шүүгч, өмгөөлөгчдийг онилж тагнасан гэвэл шившиг болно.Харин тэр камерт бичигдсэн бүхнийг, хүссэн үедээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тавих нь зөв үү?

Өөр нэг жишээ татахад ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-ын нэгдсэн чуулган дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр мэдээлэл хийхдээ “ГХЯ-наас Европын оронд байгаа Элчин сайдын яамдын бүх дипломат албаны хэрэгцээний автомашиныг GPS суурилуулж төвөөс хянадаг болсон. Энэ ажил өнгөрсөн оны сүүлээс эхлээд энэ жил бүрэн хэрэгжээд явж байна” гэж мэдээлсэн. Хэрэв энэ ажлын үр дүнд ЭСЯ-ны ажилтан, эрхэмсэг дипломатчид хууль бус үйлдлээрGPS-дбичигдвэл яах вэ? Яг Б.Баасанцогтын бичлэг шиг дэлхий даяар сошиалаар цацаж орхих уу. Тэгэхээр бичлэгт бичигдсэн “муу муухайг” олон нийтэд цацахын өмнө ямар нэг шүүлтүүр, хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа биз?

Энэ талаар шударга бус бүхэнтэй тэмцэж амаргүйг туулж “гал атгаж” яваа ХЗДХ-ийн сайд ямар нэг мэдээлэл хийнэ гэж найдаж байна.

Нөгөөтэйгүүр тэртээх 1997 онд баталснаас хойш 22 жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд уг хуулийн 47 зүйл хэсэгт 25 нэмэлт, 29 өөрчлөлт, 7 заалтыг хүчингүй болгох, нийт 61 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Гүйцэтгэх ажлын тухай хууль энэ үйл ажиллагааны агуулга, зорилт, зарчим, арга хэлбэрийг тодорхойлж, түүнийг явуулах эрх зүйн үндэслэл \боломж, нөхцөл\-ийг бий болгож, гүйцэтгэх ажил явуулах байгууллага, ажилтны эрх зүйн байдлыг тогтоож, гүйцэтгэх ажлын явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байх баталгаа нь болж байх учиртай.

Үүнээс гадна 2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа “Мөрдөн шалгах бусад ажиллагаа” нэртэй 26 дугаар бүлэг оруулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад 10 төрлийн мөрдөн шалгах нууц ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулж, үр дүнг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт болгон ашиглахтай холбоотой харилцааг хуульчилсан. Прокурорын зөвшөөрлөөр нууцаар явагдах ажиллагаанд дараах 10 төрлийн ажиллагаа хамаарч байна. Үүнд:

  1. Нууцаар үзлэг хийх;
  2. Нууц туршилт явуулах;
  3. Таньж олуулах ажиллагааг нууцаар хийх;
  4. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг нууцаар хянах;
  5. Харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох;
  6. Харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг холбогдох байгууллагаас гаргуулж авах;
  7. Бусдын орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууцаар хяналт тогтоох;
  8. Нууц ажиглалт явуулах;
  9. Хяналттай хүргэлт нууцаар хийх;
  10. Хяналтын худалдан авалтыг нууцаар хийх зэрэг багтах аж.

Тэгэхээр хэрэв Б.Баасанцогт дээр хийгээд байгаа ажиллагаа нь хууль ёсных юм бол Төрийн болон албаны нууцын тухай хуульд төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг ил болгох саналыг ТЕГ Засгийн газарт уламжилж, Засгийн газар тогтоол гаргаж шийдвэрлэхээр зохицуулсан холбогдох хуулийн заалтыг дагаж мөрдөх учиртай. Мөрдөн шалгах нууц ажиллагаа болон ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон, хэрэгт ач холбогдол бүхий төрийн болон албаны нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, баримтыг нууцлалыг хамгаалах арга хэмжээ авч \битүүмжилсэн байдлаар\ хэрэгт хавсаргаж байх зохицуулалт нь ямар ч “Хонгилыг нураах” ажиллагаанд үйлчлэх л учиртай.

ЭХХШТХ-ийн 32.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан эд мөрийн баримт, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах тухай оролцогчийн хүсэлтийг мөрдөгч хангах арга хэмжээ авна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт”..., хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана...,” гэж, мөн зүйлийн 12 дахь хэсэгт “Энэ хуулийн 16.8 дугаар зүйлд заасан баримт бичиг, төрийн нууцад хамаарагдах баримт бичигт энэ зүйлийн 4 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан байдаг. Мөн хуулийн 35.20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 26.8 дугаар зүйлд заасан магадлагааг мөрдөгч танилцуулсны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор талууд мөрдөгчид асуулт тавьж болно” гэж тус тус заасны дагуу дараах байдлаар мөрдөн шалгах нууц ажиллагааны дүнг хавтаст хэрэгт тусгаж, нотлох баримт болгон ашиглаж болохоор байна.Тэгэхээр энэ бичлэг ямар зорилготой, хэний зөвшөөрлөөр хийгдсэн, хуулийн аль зүйл заалтын дагуу эсвэл түүнийг зөрчиж нийгмийн сүлжээнд цацагдав?

Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр нар уг бичлэгийн дүнд ямар гэмт хэрэгт буруутгагдаж, хуулийн хариуцлага хүлээх юм бэ?

Бичлэгт дурдагдсан шүүгчийн тухайд манай шүүгчид нарийн мэрэгшээгүй салбартаа хуваарийн дагуу буюу зарим тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэйгээр тухайн хэргийг шүүн шийдвэрлэдэг нь олон нийтийн хардлага дагуулдаг. Тиймээс Х.Идэр нарын шүүгчид олны анхаарлын төвд хэдийн орсон нь үнэн. Гэтэл гадаадын олон улсад авлига, албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагынх нь бүтцэд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчдээс бүрдсэн нэгж ажилладаг. БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын дэргэд мэргэшсэн 34 нягтлан бодогчийн бүрэлдэхүүнтэй Санхүүгийн мөрдөн шалгах алба үйл ажиллагаа явуулдаг.Тус албаны дарга нь “Самсунг”корпорацийн дэд захиралд холбогдох өргөн хүрээтэй,үндэстэн дамнасан санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд Санхүүгийн мөрдөх албаны мэргэшсэн нягтлан бодогчид онцгой үүрэг гүйцэтгэсэн’’байдаг. Иймээс аливаа хууль бустай тэмцэж шударга ёсыг тогтоохдоо хуулийн дагуу ажиллахыг нөхцөл байдал шаардаж байна. Нэг “шударга ёсыг тогтоохдоо” нэжгээд хуулийн заалт зөрчөөд байж болмооргүй байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 1 цаг 12 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 1 цаг 13 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 1 цаг 16 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 1 цаг 18 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 1 цаг 19 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 25 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 1 цаг 26 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 2 цаг 22 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 2 цаг 41 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 2 цаг 42 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 2 цаг 44 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 2 цаг 47 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 3 цаг 12 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 3 цаг 15 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 3 цаг 16 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 3 цаг 18 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 4 цаг 59 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 5 цаг 1 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 5 цаг 7 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 5 цаг 8 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top