x

Таныг бол тэнгэр татаад авчихна, биднийг бол загас хөөп!

Цэргийн баярын урд өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхэд нэгэн дуулиантай хэрэг “чимээгүй” шийдвэрлэгдсэн байна. Чимээгүй гэхийн учир энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийнхэн сурвалжилсангүй, шүүхээс ч мэдээлэл өгсөнгүй. Хэвлэлийн сонор соргогыг заримдаа эрх баригчид нь “мартуулчихдаг” гэмтэй болсон хойно яая гэхэв.

Мартагдсан эрүүгийн хэрэг

Энэ нь Жаст группын захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкын Стандарт банкнаас зээлсэн 100 сая ам.долларын барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан хэрэг л дээ. Иргэн Ш.Батхүү дээр бүх буруугаа овоолж, харин үлдсэн нь “уснаас хуурай гарсан” энэ хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж дуусссан байна. Учир нь Шүүхийн тухай шинэ хуулиар дүүрэг, нийслэлийн шийдвэр зөрүүтэй биш бол Улсын дээд шүүх хэргийг хянах эрхгүй болсон. Үүнийг хуулийн согог гэж болно, удахгүй засагдах биз. 

Иргэн Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийн нэр барьж зээл авсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, банкны бичиг баримтыг хууль бусаар үйлдсэн, бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлд дүүргийн шүүхээс 8 жилийн хорих ял өгсөнөөс Нийслэлийн шүүх мөнгө угаасан үйлдлийг хүчингүй болгож 7 жил болгосон юм байна. Өөр хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. 

Ийм алаг үзэлтэй шүүх гэж байх уу?

Сонирхолтой нь Эрдэнэт үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьсан хэргийг хамтран үйлдсэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий болон бусад захирлуудыг гэм буруутайг тогтоосон ч яагаад ч юм нэг гэмт хэргийг хамтран, бүлэглэн үйлдсэн этгээдийн зарим нь шинэ Эрүүгийн хуулиар буруудаж, зарим нь хуучин Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан юмуу даа. За гэлээ гээд яахав, сайн муу ч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээс хойш ингэсгээд орхиё, шүүх эцсийн шийдвэрээ гаргасан хойно. 

2002 оны Эрүүгийн хуулиар компанийг төрийн, хувийн өмчит гэж ялгахгүйгээр захирлынх нь гэм бурууг 265 дугаар зүйлд заасан “... аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэсэн зүйл ангиар шийдвэрлэдэг жишиг байсан, хууль нь ч тийм. Гэхдээ төрийн өмчийн компанийн бүх захирлуудад Эрүүгийн хуулийг зөв хэрэглүүлэх, хэргээ шударгаар шүүлгүүлэх тэгш боломж олдож байсан уу? 

Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан” гэсэн үндэслэлээр буруутгаж болсон юм байна, тэгвэл “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирлуудад шүүх тийм боломж өгсөн үү?

УИХ, Засгийн газрын удаа дараагийн шийдвэрийн дагуу Дубайн төлөвлөгөөг баталсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Да.Ганболд нарт Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг шиг Эрүүгийн хуулийн зохих заалтаар хэргээр шийдвэрлүүлэх “заяа дутаж” хөөрхий. 

Төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын компанийн захирлуудыг шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагч хэмээх ангилалд хүч түрэн оруулж ял шийтгэсэн. Гэхдээ Эрдэнэтийн захирал Ч.Ганзоригийн эдэлсэн шиг хөөн хэлэлцэх хугацаа дуусах, Өршөөлийн хуульд хамрагдаж боломжийг хасчихжээ. Энэ бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхээс нэг асуудалд нэн ялгамжтай алагчлан хандсан нэг жишээ. 

Эрдэнэт үйлдвэрийг 100 сая ам.долларын барьцаанд тавьж хохироосон нь наранд чөлөөтэй явж байхад УИХ, Засгийн газрын шийдвэрээр Оюу толгой төслийг гацаанаас гаргасан нь нарсанд 1 жил хатаж суугаа нь шударга явдал мөн үү? 

Монгол улсын төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюу толгой компаниуд юугаараа ялгаатай гэж! Компанийн нэр нь өөр, эсхүл захирлын нэр нь өөр болохоор Эрүүгийн хууль өөрөөр үйлчилдэг болсон юмуу? Иргэн Ч.Ганзориг бол их сайхан нэр, иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд бол арай өөр гэж шийдмээргүй байлтай. Аль эсхүл Ардын намын Ганзориг буруугүй, Ардчилсан намын Бямбасайхан, Ганболд нар буруутай гэж шүүх алаг үзмээргүй юм. Адилхан аавын хөвгүүдийг алаг үзэж ялгаварлах хэрэг байсан юмуу даа. Ойлгох гэж хичээгээд ч “оюун мөхөсдөх” юм заримдаа.

Зэрэг нэмэхийн өмнө кинон дээр “Таныг бол тэнгэр татаад авчихна, бид 2-ыг бол загас хөөп” гэдэг шиг “Ардын нам бол тэнгэр татаад авчихна, Ардчилсан нам бол шорон хөөп!!!” болж байна уу? 

Эрх баригчийн эрхшээлд орсон Шүүхийн тухай хууль баталсан биш нэг талаар өөрийнхөнд ял завшуулах, нөгөө талаар хилсээр ял шийтгэгдсэн өрөөлийнхнийг "мартах" нь хэрээс хэтрэх гээд байдаг болсон байна шүү, шүүх эрх биш анхаарна биз! 

Ингэхэд Монгол Улсын Үндсэн хуульд “тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалт байдаг билүү, аль эсхүл алга болчихсон уу? Алийн болгон ноёны бөх, харц бөх гэж алаг үзэж байхав дээ, тийм үү?

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 9 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 30 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 33 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 55 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 26 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 30 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 32 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 33 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 38 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 38 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 3 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 4 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 24 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 44 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 45 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top