x

Онцгой байдлаар овоглосон У.Хүрэлсүх УОК-ийн хамт хариуцлага хүлээх ёстой!

Улсын Онцгой Комиссийн албан мэдээ: 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо. Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Туйлын харамсалтай. Энэ салбар сургалтад хамрагдах, үзүүлэх сургууль хийх, эмгэнэл илэрхийлэхээс илүү хүчирхэг байх ёстой. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар хоёр удаа, Монгол Улсын Шадар сайдаар нэг удаа, нийт энэ салбарт зургаан жил дагнаж ажилласан билээ. Түүнээс хойш ажилласан Ө.Энхтүвшин, Я.Содбаатар нар ч мөн л МАН-ынхан бөгөөд нам дотроо амь нэгтэй фракцийнхан гэж хэлж болно. Гэтэл энэ салбарт өөдөлсөн, дэвшсэн тал тун бага харагдана.

Наанадаж 2011 онд УИХ-аар Гамшгаас хамгаалахын төрийн бодлого баталсан нь энэ жил “хугацаа нь дуусчихаж”. Үүнтэйхолбогдуулан Гамшиг судлалын хүрээлэнгээс судалгаа шинжилгээ хийж 2021-2030 онд гамшгаас хамгаалах төрийн бодлого ямар байх талаарх саналаа ОБЕГ-т өгсөн, батлагдахаар хүлээгдэж байгаа гэнэ. Энэ бодлого нь гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, төрөөс энэ талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөв тусгаж байхаар УИХ-аар батлагдсан тогтоолтой билээ. Хуульд зааснаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн асуудал Шадар сайдын мэдэлд бий.

Өнөөдрийн байдлаар Шадар сайд С.Амарсайхан энэ талаар хариуцсан үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн үү? Есөн хүний халуун амины өмнө тэрээр эмгэнэл илэрхийлэхээс өөрөөр хариуцлага хүлээх ёстой юу? Гамшгаас хамгаалах тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 2-нд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэг нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн С.Амарсайханд бий. Мөн Гамшгаас хамгаалан Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны ИТХ-ын дарга тэргүүлэх ёстой. УИХ дээр дурдсан Гамшгаас хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, төлөвлөгөөг батлах, гамшгийн зэрэглэлийг тогтоох үүрэгтэй.

Ийм олон талаас нь хууль эрх зүйн үүрэг хариуцлага, эрх мэдэл хүлээлгэсээр байхад есөн хүнээ олж чадсангүй. Хэдийгээр гамшиг мөн боловч харамсал эргэлзээ дагуулсаар байна. Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28-р зүйлд зааснаар гамшигийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлэх үүргээ биелүүлсэн үү. Гамшгийн хүч хэрэгслийг дайчлан гаргах, цэргийн анги салбарыг татан оролцуулах санал тавьсан уу? Ер нь үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үеэ хүчтэй салхи шуурганд хүн хайх тусгай зориулалтын техник хэрэгсэл манайд хүрэлцээтэй байсан уу, байгаагүй бол өдийг хүртэлх 20 жилийн хугацаанд юу хийж, бэлтгэж байв?

Түймрийн болон ковидын мэдээгээр Онцгой байдлын ажлыг дүгнэх нь учир дутагдалтай. Хэдийгээр тулгамдсан асуудал мөн боловч хүчээ зөв хуваарилах хуульд заасан зардлыг бэлэн байлгасан, зөв зарцуулсан эсэхийг ч анхаарч харах цаг болжээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, нийслэл, сум, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасан байдаг.

Гэтэл гамшаар овоглосон маш олон тендер зарлагддаг. Тэдгээрээс зөрчил үүссэн тохиолдол дэндүү их. Зарим нь хариуцлагаа хүлээсэн ч төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байхдаа алдаа гаргаж АТГ-т хэрэг үүсгэгдээд байсан этгээд өнөөдөр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байгаагаас харахад энэ салбарт хариуцлагын тогтолцоо байхгүй болсон нь өөрөө салбарынхаа ГАМШИГ юм.

Олон улсын жишгээр бол арав болон түүнээс дээш хүн эндсэн, бүс нутгийн хэмжээнд тодорхой хэмжээний эдийн засгийн хохирол учирсан бол гамшиг гэж үздэг. Харин манай улсад жилд тохиож байгаа аюулт үзэгдэл ослын тоогоор илэрхийлдэг байна. Улсын хэмжээнд ойролцоогоор жилд 5000 орчим аюулт үзэгдэл, осол бүртгэгддэг. Эдгээрийн дийлэнх нь обьектын болон ой хээрийн түймэр байдаг аж.

Гамшигтай тэмцэнэ гэдэг нь салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахтай салшгүй холбоотой. Дэлхийн улс орнууд гамшгаас хамгаалах тогтолцооныхоо цөмийг сайн дурынхнаар бүрдүүлдэг. Манайд ч мөн адил сайхан сэтгэлтэй малчид эрлийн ажиллагаанд оролцдог. Гэхдээ үүний зохион байгуулалтыг нь УОК, аймгуудын онцгой комисс хийх ёстой. Бодит байдал дээр ЗДТГ-ын харуул, нярав зэрэг төрөөс томилгоотой хэдэн хүний нэрийг жагсаасан байдаг. Сайн дурынхны үүргийг тодрхой болгох тал дээр зохион байгуулалт муу байна. Эцэст нь хэлэхэд дахиад хүчтэй салхинаас иргэдээ аврах хүчгүй тогтолцоог сүүлийн 20 жилд сайжруулж чадаагүй Төрд, төрийг төлөөлж энэ салбарыг удирдаж байсан улстөрчдөд гүн эмгэнэл илэрхийлье.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 24 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 26 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 27 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 29 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 30 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 31 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 2 цаг 28 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 2 цаг 29 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 2 цаг 32 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 2 цаг 34 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 2 цаг 36 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 41 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 2 цаг 42 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 3 цаг 38 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 3 цаг 57 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 3 цаг 58 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 4 цаг 0 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 4 цаг 3 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 4 цаг 28 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top