x

Ц.Насанбат прокурор төрийн байгууллагуудыг эрсдэлд оруулав

Улс төрийнхний нэр холбогдосон олон том хэргүүд дээр нэр нь сонсогдож, хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж буй гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад багагүй хугацаа өнгөрөв.

Түүнтэй уулзалт хийсэн Б.Баасанцогтаас нэр бүхий улстөрчдийг гүтгэх, хорих, шүүн таслах төлөвлөгөө, схем гарч ирсэн олны анхаарлыг улам ч ихээр татаж байна.

Гадаад улсын шүүхэд иргэнээ шалгуулахаар матаас барьж гүйсэн Ц.Насанбат прокурор "УИХ-ын гишүүн Сү.Батболд нарыг гаднын шүүх дээр шалгаж байгаа төдийгүй оффшор хөрөнгүүдийг нь царцаасан" гэх ярилцлага өгсөн байдаг. 

 Харин Сү.Батболдын хуульч Д.Батсүх, З.Сүхбаатар нар ”Ц.Насанбат прокурор тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж, улмаар олон нийтэд гүтгэлэг бүхий мэдээллийг санаатайгаар түгээсэн” гэсэн байна.

Тухайлбал, Оффшортой холбоотой  хэргийг шалгахад прокурорын байгууллага бус, АТГ хяналт тавьдаг. Прокурорын байгууллагын зүгээс гадаад улсаас нотлох баримт цуглуулах, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зөвхөн эрүүгийн хэрэг үүссэн нөхцөлд яригддаг. Гэтэл С.Батболд нартай холбоотой эрүүгийн хэрэг үүсээгүй байхад прокурор Ц.Насанбат АТГ-ын нэрийг ашиглан төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дотоодын болон гаднын улс орны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн явдал гэв.

Өөрбөөр хэлбэл, Иргэний хэрэг, маргааны үйл баримттай холбоотой асуудлаар иргэний шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нөхцөлд төрийг төлөөлөн оролцож байгаа хэргийн нэг оролцогч болох прокурор гадаад улсад бие даан ажиллагаа явуулах ямар ч эрх байхгүй юм байна.

Тэр тусмаа Ц.Насанбат прокурор Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах, гадаад улсын хувийн байгууллага, иргэнд олгох хууль ёсны эрхгүй. Хуулиар олгогдоогүй энэ их эрхийг хэний хатгаасаар эдэлж, хэний мөнгийг гадны байгууллагуудад төлж байна вэ гэдэг ч анхаарал татна.

Түүгээр ч зогсохгүй “King and Spalding” хуулийн фирмийн гадаад улсын шүүхэд гаргаж байгаа мэдээлэл, тэдгээрт хамаарах баримтуудыг цуглуулах ажиллагааг манай прокурорын байгууллага гадаадын хувийн мөрдөх байгууллагаар хийлгэсэн. Улстөрч Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Сү.Батболд, Ц.Элбэгдорж нар дээр К-2 гаднын  мөрдөх товчоо ажилласан, хууль зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Хэрвээ манай прокурорын байгууллага өөрийн улсын иргэнийг гадаадын хувийн мөрдөх байгууллага хөлслөн мөрдүүлсэн нь тогтоогдвол Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд заасан хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдож таарна.

Мөн уг хэрэгт нэр хавчуулагдаад байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК өөрсдийн нэрийн өмнөөс, эсвэл төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг Ц.Насанбат прокурорт олгосон итгэмжлэл, төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргасан баримт нэг ч байхгүй. Тэр байтугай "Бид нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл гаргуулахаар хүсэлт ч явуулаагүй" гэлцээд байгаа. Тэгэхээр Ц.Насанбат прокурор дээрх гурван байгууллагын нэрийг хэний, юуны учир шалтгаанаар барих болов гэдэг асуулт бас гарна. 

Эсрэгээрээ Ц.Насанбат прокуророос болж гадны шүүхийн маргаанд нэр хавчуулагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” компани зэрэг төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой компаниудад хохирол учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээ ч тарж эхэллээ.

Аливаа улсад шүүхээс гарах шийдвэрийн баталгаа болгож, хариуцагч этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх, тодорхой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авдаг. Ийм арга хэмжээ авахдаа тухайн арга хэмжээг авсны улмаас бусдад учрах хохирол, зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцахыг урьдчилан сануулдаг. Энгийнээр хэлбэл, нэхэмжлэгч талын хүсэлтээр бусдын хөрөнгийг царцаахаар бол “Хэрвээ шүүхийн явцад бусдын хөрөнгийг царцаасны улмаас хохирол учирвал нэхэмжлэгч тал төлнө шүү” утгатай баталгааг нэхэмжлэгч талаар зуруулдаг.

Иймд Сингапурын шүүхэд болон бусад орны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж буй Ц.Насанбат прокурорын гарган өгсөн баталгаагаар хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авагдсан учир дээрх байгууллагууд хохирол учирвал эрхэм прокурор дангаар хариуцлагыг хүлээж, төлбөрт унаж болзошгүй байна. Учир нь гадны болон дотоодын шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлүүд дээр Ц.Насанбат прокурор гарын үсэг зурж, голлон яваа нь тодорхой болсон билээ. АТГ лав энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэдгээ хэлсэн байна.

Тиймээс энэ хэрэг дээр илт ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа Ц.Насанбат прокурорыг УЕП-ын зарлан байгуулсан "хууль бус үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгах" ажлын хэсгийн шалгалтаар зайлшгүй оруулж шалгуулах ёстой болжээ.

Б.Саруул

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Монголчууд (66.181.161.71)
    Бид тэнэг хүмүүс биш Сү Батболдын Монголын хөрөнгийг яаж зувчуулсан идсэн уусан нь ил болохоор новшнууд үхэлдэж байна удахгүй Сүгээ дагаад олон нөхдүүд байх газраа очно гэдэгт итгэж байна
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • fakenews (111.199.63.88)
    ene site ilt svg batboldiin hongiliig hamgaaldag yumaa ugaadasnii site baihaa
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 22 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 22 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 23 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 28 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 32 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 34 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 57 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 28 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 32 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 34 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 35 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 40 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 40 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 5 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 6 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 26 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 45 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 47 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top