x

Баяжихад чинь хэн ч балаг тариагүй

ОУВС-гийн судалгаа, шалгуур, босго Сингапурын эдийн засгийн хүч чадлыг ямагт сорьдог ба сорилт бүрийн дараа ямагт дээгүүр үзүүлэлттэй гарч ирдэг. Жишээ нь 5.7 сая хүн ам бүхий энэ жижиг улсад нэг хүн ам тутамд ногдох ДНБ-ий мөнгөн дүн 2020 онд 96.715 USD гэж гарчээ. Юу бүтээсэн юм, 2020 онд? $551.628 тэрбумын ДНБ гээд википедиа дээр явж байна гээд өмнө нь би биччихсэн. 

Түүнийгээ үргэлжлүүлэх санаатай, сайтуудын мэдээлэл, эх сурвалж ухаж ухаж хоёр нийтлэлийн нурууг босголоо.

Дөрөв таван мянгаар тоо зөрөх бол хөгжингүй, баян, ажилсаг орнууд дээр ялгаагүй юм байна. Яг нарийвчлан нягтлая гэхлээр ОУВС ба Дэлхийн Банкны тоонууд хэлбэлзэж гараад байх юм. “ТОП-10” гэдгээр ДНБ нь хүн амдаа хуваагдаад баян орнууд гэж гараад ирэх нь иржээ. 2020 оны үзүүлэлтээр хэд ногддог ба юу хийдэг эрхэлдэг, орлого нь юунаас вэ гээд тайлбарлаж болoxoop байна.

Эхний байрт Катар Улс хошуучлах ба ДНБ нь хүн ам тутамдаа 124 927$ гэжээ. Нэг хүнд ногдох бодит орлогын рейтинг гэж тодруулжээ. Эдийн засгийн өсөлт гэж лут. Тэр хэрээр хүмүүс нь баяжиж байдаг.Байгалийн хий, нефтийн экспорт, дэд бүтцээрээ мөнгө босгодог гэжээ. 

Хоёрдахь байрт Люксембург (109 192$) үйлдвэр ба банкны салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татсаар ийм их мөнгө босгосон гэжээ.

Сингапур (90 531$), нөгөө миний дээр эшлэснээс 6000-аар багасаад явж байх юм. Бодлого нь туйлын тогтвортой учраас дэлхийн хамгийн баян гурван улсын нэг нь гэж тодотгосон байх юм. Нээлттэй чөлөөтэй эдийн засагтай, авилгыг тас цохисон, ажилгүйдэл байдаггүй. Технологийн хөгжил, чанартай эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ, аялал жуулчлал, санхүүгийн салбараас ийм их мөнгө урсан орж ирдэг гэжээ. 

Дөрөвдүгээрт нь Бруней-Даруссалам (76 743$) явж байна. Зүүн өмнөд Азийн арлын энэ жижиг улс нефть ба байгалийн хий олборлодог. Аялал жуулчлал хөгжсөн, иргэд боловсорсон, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ, иргэдийн хувийн орлогоос татвар авдаггүй гэхчлэн давуу талтай гэнэ.

Тавдугаарт Ирланд (72 632$) бичигджээ. Уулын баяжуулах багавтар аж үйлдвэртэй, хүнс тэжээл үйлдвэрлэж худалдаалдаг. Санхүүгийн салбар хөгжсөн. Энэ бүхэн нь баялаг амьдралынх нь эх ундарга гэжээ.

Зургаад Норвег (70 590$) жагсчээ. Амьдралын өндөр түвшинд хүрсэн. Гол орлого нь далайн бүтээгдэхүүн, нефть, гааз зэрэг эрчим хүчний нөөцөөс бүрддэг. 

Кувейт Улс (69 669$) 7 дугаарт бичигдэнэ. Нефтийн асар их экспорт, тэр нь улсын төсвийн 90 хувийг бүрдүүлдэг.

Дараагийн 8 дугаарт Арабын Нэгдсэн Эмират Улс(68 245$) орж байна. Гурван салбараас орлого олдог нь нефтийн олборлолт, аялал жуулчлал, санхүүгийн сектор. Татварын уян хатан тогтолцоо, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин гэхчлэн давуу талуудтай.

Есдүгээр байрт Швейцарь(61 360$) орно. Амьдралын маш өндөр түвшин, цэцэглэн хөгжсөн эдийн засаг зэрэгцэн буй, иргэд нь нийгмийн хариуцлагаа ухамсарсан, ёс заншил, уламжлал, хууль дүрмийг хүндэтгэн сахидаг хэмээн онцлон тодотгожээ.

Аравдугаарт санаанд үл багтам нэгэн жижиг улс бичигджээ. Сан-Марино (60 359$), 34-хөн мянган хүн амтай, Италийн нутаг дэвсгэрт оршдог, аялал жуулчлал, керамик эдлэл, оёдол, мебель зэргээр алдартай гэсэн байна. 

Баялаг тансаг амьдралын рейтингээр манай улс энэ ертөнцөд хаагуурхан шиг явдаг юм бол? Манай дэлхийн 200 орчим улс орныг жагсаасан байх агаад манай улсыг википедиад ингэж оруулжээ. International Comparison Program, World Bank|World Development Indicators database, World Bank сайтаас:

Мongolia11944$12551$ (October 2020)

102
Моngolia
12197$
12820$


Лав 102-рт жагсаж байна. Алтан дундаж. Хоёр өөр тоо байна. Тэр нь ам.доллараар хүн ам тутамдаа ногдох ДНБ-ий хэмжээ нь бололтой. Арав гаран мянган доллар гэдэг бол муу үзүүлэлт биш. Тэгээд ч хамгийн бодитой тоо хэмээн үздэг. Үүгээр улс орны эдийн засгийн хөгжил, амьдралынх нь түвшинг илтгэж байгаа хэрэг. 

Энэ тоо юуг илтгэнэ вэ? Манайд чинь зөв чиглүүлж, өөрсдөө хичээж чадвал, улс төр нь цэгцэрчихвэл баялаг амьдрал ойрхон байгаа юм байна. Дэлхийн алтан дундаж улс болж чаджээ. Өөрсдөө л хичээвэл тэрхүү 12 мянган долларыг өсгөчихөд төдийлөн зовлон туулахгүй. Алтан дундажаа сүүл барьж байгаа нэр бүхий 5 улстай харьцуул л даа. 

ДНБ хүн амдаа хуваагдвал Зимбабве (1183 ам.доллар), Бангладеш (1288 доллар), Камбож (1269 доллар), Кени (1238 доллар), Тажикистан (1121 доллар) гэж жагсчээ.

Өөр нэг харьцуулалт байна. Ковид гэх энэ цар тахал улс орнуудад хэрхэн нөлөөлсөн тухай. Эхний дүнг Дэлхийн Банкны 2019 шалгуураар гаргажээ. Дараагийнх нь цар тахлын үеийн шинэ төрлийн хямрал хэрхэн нөлөөлсөн ОУВС-гийн дүн байна. Олон орныг нэрлэхгүй дэлхийн ТОП-7 буюу G7 гэх өндөр хөгжилтэй орнуудад хэрхэн нөлөөлөв?

Франц $44 317 байснаа $39 260 болж, 11% унагажээ. Герман $47 628 байснаа $45 470 болж, 4% унагажээ. Италид $35 614 байсныг нь $30 660 болгож, 14%-иар унагажээ. Их Британид $43 688 байсан бол $39 230 дээр бууж, 10%-ийн уруудалттай, Япон $49 188 байсныг нь $39 050 болгож, G7 дотроо 21%-ийн хохиролтой, хамгийн хүнд цохилт амссан улсаар тодорчээ. Канад $51 589 байсан нь $42 080 болж буурсан, бас 18% уруудсан гэдгээр ТОП-7 дотроо ДНБ-ээрээ доогуурт орж байна. Гайхамшигтай нь АНУ $55 809 байснаа $63 050 болж, G7 дотроо ганцаархнаа +13%-ийн өсөлт үзүүлчихсэн яваа аж.

Үүнийх нь төлөө америкчууд Д.Трампад алгаа хорстол алга ташууштай юм. Хэрэв Ж.Байден Ерөнхийлөгч байсансан бол тийм өсөлттэй явах нь тун эргэлзээтэй, Япон, Италиас ч дордоод явчих байсан болов уу хэмээн гадаадын зарим сайтад бичсэн байх юм. Үнэн л байх болтугай. 

Баяжихад чинь хэн ч балаг тариагүй гэж гарчигласных нь Монгол руугаа татаж авчран ээлжит ухуулгаа хийх санаатай. Ухуулга гэнэ үү, үглээ яншаа гэнэ үү, уншигчдын дур. Дотоод нийт бүтээгдэхүүнээ хүн амдаа хуваагаад үзвэл нэг хүнд 12 000 гаран ам.доллар хүртээд сууж байгаа айл юм байна. Муу биш үзүүлэлт. Улс орны маань эдийн засгийн хөгжил, амьдралынх нь түвшинг илтгэж байна. Харин хуваарилалт буруу, улс төрчид тэрийг нь гудардаг хэмээн манай иргэд дээшээ ирлэж билүүдэхдээ сайн. Аливаа ажлыг хойш тавьдаг залхуу манайханд түгээмэл. Маргааш маргааш гэсээр байгаад унтраадаг. Бас ихэнхи нь үр бүтээлгүй, бүтээмжгүй хөдөлмөрлөдөг. Нийгмийн халамжийн шүүрэн шанагаар нөгөө 12 мянган ам.доллар нь урсаж алга болоод дийлэнхи нь жорлонд шингэдэг. 

Үр бүтээлгүй, бүтээмжгүй, мөнгөн хуримтлал буй болгохгүй цалин, тэтгэвэр, халамжинд олсон зөөснөө тараагаад дуусдаг учраас манай улс мөнхөд өртэй ба ядуу. Төр нь төр шиг, иргэд нь иргэд шиг, эрүүл саруул, ухаалаг ажиллаж амьдарвал тэрхүү баялаг амьдрал ойрхон байна даа. Дэлхийн алтан дундажаасаа урагшилмаар байна. Баяжихад чинь хэн ч балаг тариагүй! (үргэлжлэл бий)

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.17)
    арай андуурсан байна 1 хүнд ноогдохоор бол 4000 хавьцаа байгаа
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 12 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 24 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 24 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 25 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 30 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 34 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 37 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 59 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 30 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 34 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 36 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 37 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 42 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 42 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 7 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 8 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 28 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 47 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 49 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 49 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top