x

Ц.Оюунгэрэлийг өмөөрөхүй буюу ардчиллын өртгийг бууруулах нь

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоор хандивийн данс ажиллуулжээ. Хоёр өдрийн дотор 800 гаруй иргэн, ААН-ээс 93 сая төгрөгийн хандив цуглуулаад намынхаа дансанд хийх гэсэн чинь аль дансанд тушаах нь ойлгомжгүй, тодорхойгүй байна хэмээн ярьж байна.

Нийт арав гаруй нэр дэвшигч сунгаанд оролцохоор бүртгүүлж, нийлбэр дүнгээр 1,3 тэрбум төгрөгийг намын дансанд хийх ёстой ч нэр дэвшигчид эхнээсээ нэрээ татаж эхэлжээ. Хамгийн түрүүнд хуульч О.Алтангэрэл нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн Т.Мэндсайхан мөн нэрээ татжээ.

Нэр дэвшигчид нэрээ татсанаар үлдсэн нэр дэвшигчид буюу сунгаанд оролцох хүмүүсийн зардал өсч гарна. Яваандаа хамгийн их мөнгөтэй нь тунаж үлдэх магадлалтай гэсэн үг.

Тиймээс “Сонгуулийн зардал нэмэгдсээр байвал та нэрээ татах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Оюунгэрэл “Нэрээ татах бол хамгийн эцсийн бөгөөд хамгийн муу сонголт. Түүнээс наана намаас шаардаж буй 1,3 тэрбумын зардлын задаргааг үзмээр байна. Хаана нь бид зардлаа хэмнэж болох вэ? гэдгийг ярилцах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Мэдээж энэ бол АН-ын дотоод асуудал мөн. Мөн түүнээс гадна ардчиллын зардлыг бууруулах, нэр дэвшигч нарт тэгш боломж олгох тухай түүнээс ч том асуудал зэрэгцээд явж байгаа гэдгийг олон нийт анзаарч харах ёстой байх.

Харамсалтай нь сүүлийн хоёр өдөр, Ц.Оюунгэрэл нэр дэвшигч хандивын дансаа зарласны дараачаас эхлэн түүний эсрэг ардаа зорилготой, эзэнтэй байж болохуйц дайралтууд нийгмийн сүлжээгээр нэг бус удаа явж үзэгдлээ.

Ялангуяа “Дансандаа 10 мянган төгрөгтэй хүний сүүлийн мөнгийг авч байдаг ямар арилгасан дотортой хүүхэн бэ?” “Энэ эмэгтэйд бид яагаад насаараа өртэй юм бэ? Стэнфордын төлбөрийг ч гэсэн иргэдийн хандиваар төлсөн биз дээ” гэх мэтчилэн дайралтууд эрчтэй явж, түүнд нь мэргэжлийн, мэргэшсэн сэтгүүлч нар оролцож байгаа явдал урам хугарахад хүргэв.

Ц.Оюунгэрэлийн хувьд тэдний хэлсэнчлэн “номоо зараад, байраа зараад” сонгуульд оролцож болох л байх л даа. Тэгсний дараа Ц.Оюунгэрэл хэний юуны төлөө ажиллах ёстой вэ? гэдэг бас сонирхолтой. УИХ-ын зарим нэр дэвшигчид шиг гэрээ зарж сонгуульд ороод дараа нь төсвийн мөнгөөр байр авах уу? Эсвэл сонгогдож чадсангүй ээ гээд гудамжинд гарах уу? 2020 оны УИХ-ын сонгуулиар тийм зүйл болж л байсан. УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх байсан Б.Гүнбилэг гэж хуульч залуу гэрээ зарж сонгуульд ороод сонгогдож чадаагүй. Тэр хүн одоо хаана амьдарч, юу бодож явааг хэлэхэд хэцүү.

Хоёрдугаарт, улс төр хийнэ гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэсэн үг. Тэр нь мэдээж тодорхой хэмжээний зардал шаарддаг. Түүнийгээ өөрийнх үзэл санаа, үйл хэргийг дэмждэг нийгмийн хэсэг бүлгээс хандив цуглуулах замаар босгох нь угаасаа ардчиллын зарчим. Тэр нь өөрт нь итгэж, эрх ашгаа хамгаалуулахаар “даатгалаа төлсөн” иргэдийн, нийгмийн хэсэг бүлгийн төлөө ажиллах баталгаа болдог. Түүнээс биш манайхан шиг баахан мөнгөтэй гарууд нийлж сонгуульд орчихоод тэрийгээ төсвөөс хулгайлж нөхөөд байхыг ардчилал буюу ардчилсан сонгууль гэж нэрлэдэггүй.

Гуравдугаарт, “ардчиллын өртөг” буюу сонгуулийн зардлыг бууруулах нь угаасаа манай нийгмийн өмнө тавигдаад байгаа хамгийн том шаардлага. Одоогийнх шиг “мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг” гээд мөнгөгүй нь арагшаа суугаад байвал төрийн бодлого, шийдвэр хэзээ ч олонхийн буюу нийтийн эрх ашгийн төлөө явахгүй. Төрийн бүх шийдвэр мөнгөтэй цөөнхөд үйлчлэх болно. Мөнгийг нь аваад саналаа өгдөг олонхи нь үргэлж тойргийн гадна үлдэх болно. Тиймээс нийгмийн дундаж давхарга, боловсролтой, ажил хийдэг хэсгийн төлөөлөл, мэргэшсэн боловсон хүчнүүд нь бодлого боловсруулах түвшинд гаргаж ажиллуулахын тулд ардчиллын өртгийг буюу сонгуулийн зардлыг бууруулах ёстой.

Энэ үүднээсээ Ц.Оюунгэрэлийн явуулсан хандивын ажиллагаа /өмнө нь 2008 оны сонгуулиар Х.Тэмүүжин мөн энэ зарчмаар сонгуулийн зардлаа босгож байсан/ ганц АН-д төдийгүй Монголын улс төрд төлөвших ёстой хамгийн том соёл. Өөрийнх нь араас улс төрд орж ирэх маш олон эмэгтэйчүүд, залуу үеийнхэнд хаалга нээж өгч буй хэрэг. Тэгж итгэсэн, үнэлсэн учраас хүмүүс Ц.Оюунгэрэлд хандив өгч, амжилт ерөөж байна.

Дээр өгүүлсэн 10 мянган төгрөгний тухай Ц.Оюунгэрэл өөрийн пэйж хуудсанд өөрөө нийтэлсэн байсан. “Хүний дансанд үлдсэн сүүлчийн 10 мянган төгрөгийг авч байгаадаа гэмшиж, уйлж байна. Энэ бол өнөөгийн улс төрийн өндөр өртгөөс үүсч байгаа нулимс юм. Улс төрийн өндөр өртгийг заавал хямдруулна гэж өөртөө амлаад хандиваа цуглуулж байна” хэмээн бичсэн байсан. Тэр хүн Ц.Оюунгэрэлд дансандаа үлдсэн сүүлчийн 10 мянган төгрөгөө хандивлаж байна гэдэг нь хандив өгч байгаа хүний итгэл үнэмшил тэр хэрийн үнэ цэнэтэй байна аа л гэсэн үг. Энэ бол дээрэм биш сонголт. Ц.Оюунгэрэлийн л өгч чадах сонголт. Тийм болохоор Ц.Оюунгэрэлээр бүү оролд!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (111.199.60.152)
    oyungerel ee bolih hereggtei, chi muuhai zamtai sh tee
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 9 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 21 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 22 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 22 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 27 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 31 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 34 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 56 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 27 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 31 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 33 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 34 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 39 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 39 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 4 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 5 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 25 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 45 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 46 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top