x

Ардчиллын “сүүлчийн цайзыг” нурааж мэдэх бодит заналхийлэл нь Ерөнхийлөгч өөрөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч амалтын өдрөөр өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан АН-ын гишүүд, дэмжигчдэд ил захидал илгээжээ.

Ерөнхийлөгч уг захидалдаа “Ардчиллын сүүлчийн цайз” болсон АН-ын гишүүд дэмжигчдэд “дотоод хагарал тэмцлээ зогсоож, эвлэлдэн нэгдэхийг” уриалсан байна. Мөн АН-ын даргад нэр дэвшигчдэд өрсөлдөөний чөлөөт боломжийг олгох, “эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг” онцолсон байна.

Энэ хэсэг “бидэнд” гэдэг үг орсон нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийгөө АН-ын гишүүнд тооцож, түүний шинэчлэл болон намын даргын сонгуульд бодитойгоор оролцож буйгаа зарласан хэрэг.

Уг нь бол Х.Баттулга гэдэг хүн АН-ын гишүүнээс түдгэлзээд дөрвөн жил болж байна. Тиймээс удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээс бусад тохиолдолд АН-ын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэсэн үг. Мөн сүүлийн дөрвөн жилд /өмнө тус намаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан сүүлийн дөрвөн жилийг оруулаад найман жил/ АН-ын эв нэгдлийг хагалан бутаргахаар хийсэн зүйлийг нь бодвол ингэж хэлэх эрхгүй хүн л дээ. Гэвч “оргүйгээс оройтсон нь дээр” гэдэг болохоор одоо ч болтугай энэ намын төлөө сэтгэл зовниж буй нь сайшаалтай. Гэхдээ...

Гэхдээ түүний энэ санаа зовнилын цаана үнэхээр “Ардчиллын сүүлийн цайзыг” хамгаалах гэсэн хүсэл зорилго байсан уу, эсвэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвших гэсэн хувийн хүсэл шунал нь хөтөлсөн үү? гэдгийг цаг хугацаа удахгүй харуулах биз.

Ямартай ч түүний ил захидалд дурьдсанаар “хүн амын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт ирсэн нь 2016, 2020 оны сонгуулийн шууд үр дүн юм бол тухайн сонгуулиудаар МАН үнэмлэхүй олонхи болж ялалт байгуулахад шууд болон шууд бусаар нөлөөлсөн хүмүүсийн нэг нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө юм. Угаасаа АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч болгон /П.Очирбатыг оролцуулахгүйгээр/ Ерөнхийлөгч болонгуутаа намаа дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Ц.Элбэгдоржийн үед ч тийм байсан. Х.Баттулгын үед ч мөн адил.

Аль ч тохиолдолд нам дотроо өөрийн гэсэн бүлэг фракцийг тусгаарлах замаар өөрийнхөө эрх мэдлийг зузаатгахад ашиглаж, өөрийг нь үл тэвчсэн хэсгийг нь нийгмийн шаар шавхруу болгон харагдуулах замаар замаасаа зайлуулж ирсэн билээ. Ялангуяа Х.Баттулгын бүрэн эрхийг дөрвөн жил АН доторх өөрийн дайсан гэж үзсэн өрсөлдөгчдөө дарахад зарцуулагдсан гэж болно. М.Энхсайхан. Да.Ганболд, С.Баярцогт нар шоронд байгаа шалтгаан нь ердөө л энэ.

Харин уг ил захидалд анх удаагаа дурьдсан “ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байгаа” эрх баригч намтай эдүгээгийн Ерөнхийлөгч нэг ч удаа сөрж тэмцээгүй байдаг юм. Харин ч хамгийн сайн хамтрагчид болж ирснийг болж өнгөрсөн түүх гэрчилнэ. ҮАБЗ нэртэй гурван хүн хууль, шүүхийн байгууллагыг хараандаа авч, “төрийн ордны гурван давхраас” шүүхийн тогтоол үйлдэж ирсэн тухай бодитой баримт ч хүртэл дэлгэгдээд удаагүй байна.

Одоо АН дотор өрнөж буй намын даргын төлөөх тэмцэлд ч гэсэн Х.Баттулгын хөл, гар гүн дүрээтэй байгаа гэдгийг намынх нь гишүүд бэлхнээ хэлж байгаа. Үүнээс болоод намын даргын сонгууль, сунгаа хүртэл хууль дүрмийн хүрээнээс хальж, Х.Баттулгын тал бас бусад гэсэн хоёр тусдаа сунгаа явуулахдаа тулаад байгаа.

Тиймээс хэрэв Ерөнхийлөгч энэ удаа үнэхээр АН-ын эв нэгдэл, “Ардчиллын сүүлчийн цайз” нуран унахаас сэрэмжилж, сэтгэлээ чилээж байгаа бол түүнийгээ батлах ганцхан арга зам байна. Ямартай ч одоо болж буй намын даргын сунгаанаас гар, хөлөө татаж, аль болох намын дотоод хэрэгт оролцохгүй байх. Хоёрдугаарт өөрийн оролцоотойгоор хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Үндсэн хуульд туссан шинэ зарчмыг сахин биелүүлж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид өрсөлдөх хувийн шуналаа хаях. Энэ л түүний АН-ын ирээдүйд хийж байгаа хамгийн том ач тус юм.

Тэгвэл өнөөдөр эс ч гэлээ үлдсэн гурван жилд /2024 он хүртэл/ энэ нам яаж ийгээд дүрэм журмаа тогтоод, шинэчлэгдэж өөрчлөгдөөд, ардчилал шинэчлэлийн төлөө явсан анхныхаа чиг шугаман дээр очих биз. Буулгаж нураахад хэдий хугацаа орсон билээ, буцааж босгоход ч мөн төдий хугацаа орох нь дамжиггүй. Тийм болохоор АН-ыг зүгээр л мөрөөр нь орхих нь аль алиндаа өлзийтэй.

Учир нь "ардчиллын сүүлчийн цайз"-ыг нурааж мэдэх хамгийн ойрын бөгөөд бодитой заналхийлэл нь одоогоор эрх баригч нам биш, Ерөнхийлөгчийн иститут буюу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө болоод байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (111.199.60.152)
    muruur ni orhihoor idegdeed bainaa MAN-d hulsnii bicheech sarmagchin min
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (111.199.60.152)
    boliochee ingej gutgehee, MAN buren suirchee
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • kljlkjl (202.170.70.74)
    hjhjk
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • jlkjlkjl
      lkjlkj
      2021 оны 03 сарын 09
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 22 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 22 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 23 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 28 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 32 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 35 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 57 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 28 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 32 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 34 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 35 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 40 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 40 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 5 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 6 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 26 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 45 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 47 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top