x

Б.Эрхбаяр: Голомт банк зээлийн хамгийн таатай нөхцөлөөр автомашин худалдан авах боломжийг олгож байна

 Автомашин худалдан авахад өөрт тохирсон унаагаа зөв сонгох, баталгаатай чанартай худалдан авалт хийхийн тулд борлуулалтын газраа зөв сонгох гээд олон чухал хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай болдог. Тиймээс автомашин худалдан авахаар сонирхож байгаа автомашин сонирхогчдодоо зориулан худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс болон Голомт банкны тусгай нөхцөлтэй зээлээр хүссэн унаагаа өөрийн болгох хөнгөлөлт, боломжууд зэрэг сэдвээр тус банкны “Автоланд зээлийн төв”-ийн захирал Б.Эрхбаяртай ярилцсаныг хүргэж байна.

-Голомт банкнаас харилцагчдадаа автомашин худалдан авахад нь зориулж тусгай нөхцөлтэй зээлийг санал болгож байгаа талаар хоёулаа яриагаа эхэлье. Энэхүү зээл нь бусад зээлээс ямар ялгаатай, хэрэглэгчдэд ямар давуу талыг олгож байгаа вэ?

-Голомт банкны хувьд автомашины зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн харилцагчдадаа хүргэхийн тулд 2017 оноос хойш автомашины зах зээл дээр төвлөрч ажиллаж байна. Энэ ч утгаараа зах зээл дээрх хамгийн таатай нөхцөлийг санал болгож байгаа юм. Хамтран ажиллах гэрээ бүхий албан ёсны дилер 15 байгууллагын автомашины зээлийн хүүг 1.25% болж бууруулаад байна. Тухайлбал банкнуудын хэрэглээний зээлийн дундаж хүүгийн хэмжээ 1.5-1.7% байхад автомашины зээлийн хүүг 1.25% хүртэл бууруулж байгаа нь харилцагчид маань хүүгийн зардлаа 20-25% хэмнэхээр харагдаж байна. Нөгөөтэйгүүр бидний мэдэх уламжлалт автомашины зээлийн бүтээгдэхүүн маань зөвхөн харилцагчийн хүссэн автомашиныг зээлээр худалдан авахад төвлөрдөг байсан нь км гүйлт ухраасан, ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй, осол аваарт орсон автомашин худалдан авах зэрэг эрсдэл багагүй үүсгэдэг байсан. Энэ ч утгаараа банк харилцагчдын аюулгүй байдал, хөрөнгийн чанар, үнэ цэнэ зэрэг олон үзүүлэлтээр харж зөвлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа тул худалдан авах автомашиныг мэргэжлийн байгууллагын бүтэн оношлогоонд оруулах, зөвлөгөө өгөх, тэнцсэн тохиолдолд автомашинд 1 жилийн баталгаа өгч байгаагаар давуу талтай юм.

-Та сая 15 байгууллагаас автомашин худалдан авах боломжтой гэлээ. Эдгээр байгууллагын тухай товчхон мэдээлэл өгвөл? Тухайлбал, ямар байгууллагууд багтаж байна, тэдгээр нь харилцагчдад чанар стандартын ямар баталгааг өгч чадах вэ?

-Өмнө нь бид зөвхөн used буюу гадны оронд ашиглаж байсан автомашиныг худалдан авч хэрэглээндээ ашигладаг байсан бол одоо автомашины ихэнх чанартай брэндүүд Монгол Улсад ороод ирсэн байна. Брэнд, загвар бүр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан байдаг учраас зах зээл дээр өрсөлдөөн гэхээс илүүтэй бусад газруудаас баталгаа, үйлчилгээний стандартаар ялгарч байна. Жишээ нь “Таван богд” ХХК гэхэд Японы Toyota болон Германы Volkswagen брэндүүдийг оруулж ирдэг бол “Мөнххада” ХХК Toyota брэндийг, “Бавариа Моторс” ХХК BMW брэндийг, “”Старчейз ХХК Porche, Land Rover, Ford, Jaguar гэх зэрэг алдартай брэндүүдийн албан ёсны дилер компаниар ажилладаг. Дилер компаниуд нийтлэг 3 хүртэл жилийн хугацаа болон 100,000 хүртэл километрийн үйлдвэрийн баталгаа өгч байна. Үүнээс гадна автомашины хоёрдогч зах зээл дээр “Автоланд Эс Си” ХХК болон “Автоэкспо центр” ХХК-иуд хамтран ажиллах гэрээний дагуу дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр автомашины зээл авах боломжтой.

-Автомашин худалдан авахаар сонирхож байгаа жолооч нар сонголт хийхдээ анхаарч, авч үзэх хэрэгтэй зүйлсийн талаар зөвлөгөө өгөөч?

-Худалдан авах газраа сонгох гэхээс илүүтэй худалдан авах автомашинаа хэрхэн сонгох тал дээрээ илүү төвлөрч ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь худалдан авах газар нь харилцагчийн хүссэн автомашины сонголт байхгүй байж болно шүү дээ. Мэдээж баталгаатай гэвэл дээрх нэр дурьдсан 15 байгууллагыг хамгийн эхэнд нэрлэнэ.  Гэвч зах зээл дээрээс дуртай автомашинаа худалдан авахаар товлосон бол мэргэжлийн байгууллагаар оношлогоо хийлгэж худалдан авахыг зөвлөх байна. Мэргэжлийн байгууллагаас тухайн автомашинтай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой байдаг. Жишээ нь манай харилцагчдын хувьд худалдан авахаар сонгосон автомашин нь бүтэн будганд орсон, осол аваарт орж байсан, усанд орсон, км ухраасан гэх зэрэг тохиолдлууд гарч байсан нь энэ төрлийн эрсдэлээс харилцагчдыгаа хамгаалах давуу тал үүсгэж байна гэж хардаг.

-Хүмүүс автомашинаа улирлаас хамааран худалдан авч байгаа нь ажиглагддаг. Улирлаас хамаарсан үнийн өөрчлөлт, худалдан авах тохиромжтой үеүд гэж бий юу?

-Автомашины зах зээлийн хувьд цагаан сар буюу 2 дугаар сар, наадам буюу 6-7 дугаар сар, хичээл сургууль эхлэх 9-10 дугаар саруудад бусад саруудтай харьцуулахад худалдан авалт өндөр байдаг. Автомашин сонголтын хувьд хүйтний улиралд шатахуун бага зарцуулдаг автомашины борлуулалт худалдаа ихэсдэг бол зуны аялал зугаалгын улиралд туулах чадвар, багтаамж сайтай автомашин сонгох хандлагатай байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Голомт банкны автомашины хөнгөлөлттэй зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 33 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 40 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 44 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 29 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 7 цаг 59 мин Мэдээж “Ар нь түүз!” 8 цаг 10 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 35 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 8 цаг 39 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 8 цаг 44 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 8 цаг 49 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 8 цаг 54 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 23 цаг 53 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 23 цаг 57 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top