x

1072 хувьцааны ноогдол ашгаараа төмөр замаас хувь эзэмшье

"Эрдэнэт Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр хувьцааны ноогдол ашиг тараахгүй болсныг компанийн хэвлэлийн албанаас мэдэгджээ. Энэ жил тараагдах ёстой ноогдол ашгаар баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барихад хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн гэв. Ингэхдээ тус компани өнгөрсөн онд ямар ашигтай ажилласан, иргэдийн болон төрийн мэдлийг хувьцаанд хэдэн төгрөгийн ноогдол ашиг бодсон талаар мэдээлсэнгүй. Удахгүй мэдээлэх байх л гэж найдья.

Сануулахад, тус компани 2019 онд анх удаа хувьцааны ноогдол ашиг тараахаар зарласан. 2019 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2018 онд компани 2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 510 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийж, төлөвлөгөөгөө 2,1 дахин давуулан биелүүлсэн” тухай мэдээлжээ.

Мөн 700-1072 ширхэг хувьцаатай хоёр сая 511 мянган иргэнд ногдол ашиг тараахаа зарласан байна. Гэвч Засгийн газар "Эндэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-өс гаргасан энэ шийдвэрийг хүчингүй болгож, ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулсан.

Өнгөрөгч 2020 он УИХ, орон нутгийн сонгуультай жил байсан болоод тэр үү, 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд бүрнээр нь олгожээ. Ноогдол ашиг тараах ажил хоёр сонгууль дамжин үргэлжилсэн байдаг. Нэгж хувьцааны үнийг 90 төгрөгөөр тооцож, 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг, 964 ширхэг хувьцаатай бол 86760 төгрөгийн ноогдол ашиг хуваарилж байв. 2019 онд 26600 мянган төгрөг хүрч байсан хувьцааны ноогдол ашиг 2020 онд 96480 төгрөг болж өсчээ. Компани нэг удаа ч болов ноогдол ашиг тараасан байх нь тухайн компани олон улсын түвшинд хувьцаагаа арилжаалах, IPO хийхэд давуу тал болдог.

Харин энэ онд компани хэдэн төгрөгийн ашиг олсон, хэдийг нь ноогдол ашигт өгөх боломжтой талаар мэдээлсэнгүй. Зөвхөн "иргэдэд ноогдол ашиг өгөхгүй, үйлдвэрлэлд хөрөнгө оруулна, бүтээн байгуулалтад зарцуулна" гэлээ. Товчхондоо хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн ТУЗ дур мэдэн шийдвэр гаргасан гэсэн үг. ТУЗ гэдэг маань төрийн өмчийн 85 хувийг төлөөлж суугаа төрийн түшмэлүүд. /Б.Ганхуяг гэрээгээр хийж ажил гүйцэтгэж байгаа менежер л хүн/ Нийт хувьцааны 15 хувийг эзэмшиж байгаа иргэдэд ямар ч эрх мэдэл алга.

Сануулахад, 2019 онд анх “Иргэдэд ноогдол ашиг өгөхгүй, төмөр замд хөрөнгө оруулна” гэхэд бас л “Хувьцаа эзэмшигчдээс хэн асуусан бэ? Яагаад Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж байгаа юм бэ?” гэж олон хүн асуусан. Өнөөдөр ч гэсэн тавих л ёстой асуулт. Өнгөрсөн удаагийнх шиг “төмөр замд зарцуулна” гээгүй нь, үйлдвэрлэлийг өргөтгөх, үр ашгийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулж байгаа нь сайн хэрэг боловч ядаж ямар хэмжээний мөнгийг тийш нь оруулж байна вэ? гэдгээ эрхбиш хувьцаа эзэмшигчиддээ тайлагнах ёстой. Тэгж байж хувьцаат компани гэж нэрлэгдэнэ. Энэ зэргийн компанийн соёл суух ёстой гэсэн үг. 

Өмнө 2019 онд төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан иргэдийн ноогдол ашгийн тухай ч гэсэн ярих ёстой. Яг хэдэн төгрөгийг төмөр зам руу оруулсан бэ? Хэд төрийн мэдлийн хувьцааны, хэд нь иргэдэд очих ёстой ноогдол ашиг байсан, энэ мөнгө төмөр замд оруулсан нийт хөрөнгийн хэдэн хувь байсан бэ? гээд.

Тэгээд төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан ноогдол ашгийнхаа хэмжээгээр иргэд ч гэсэн төмөр замаас хувь эзэмших ёстой. Ингэж байж компанийн засаглалын тухай ярих боломжтой болно. Нэгэнт ЭТТ компанид төрийн мэдлийн, иргэдийн гэсэн хоёр тусдаа хувьцаа байгаа бол тэр хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл ч гэсэн компанийн ТУЗ-д байх ёстой.

Дээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газар цахилгаан, дулааны үнэ тэглэж, "Эрдэнэт" үйлдвэр, "ЭТТ"-иуд төлбөрийг хариуцахаар болсон. Тэр мөнгөний хэдийг нь, хэн төлж байгаа вэ? Иргэдэд олгох ёстой ноогдол ашиг энэ зардал руу орсон уу, үгүй юу гэдэгт ч бас компани хариулт өгөх, тайлагнах ёстой. Хэрэв тэгэхгүй бол "ам ташсан хэрээ 13 эргэх" гэдэг болох нь...

Харамсалтай нь 1072 хувьцааны, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн талаар хамгийн их ярьсан, хамгийн олон жил тэмцсэн ганц хүн, 1072 хувьцаа эзэшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар өнгөрөгч намар болсон орон нутгийн сонгуулийн өмнө гараа өргөөд бууж өгсөн, МАН-д гишүүнээр элссэнээс хойш энэ талаар дуугардаг нэг ч хүн алга.

“Төмөр замын бүтээн байгуулалтаар мөнгө угааж байна” гэж хамгийн их ярьж байгаа сөрөг хүчний намууд, АН-ын гишүүд 1072 хувьцааны ноогдол ашиг дээр ам нээхгүй байгаа нь ч гэсэн гайхалтай.     

Б.СЭМҮҮН

     

 

   

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.23.228)
    Хувьцааны ногдол ашигтай холбоотой Бодит мэдээллээр хангах шаардлагтай.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.74.15)
    Хамгийн төгс галт тэрэг саадгүй явагч тэрэг
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    Ноогдолоо авна шүү авна
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Мөнх (192.82.73.39)
    2020 оны ноогдол ашигийг чоно идсээн , хоёр хөлтэй хохьмоон толгойтой , тз ын алергитай мангас дарга
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 13 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 25 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 25 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 26 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 31 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 35 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 37 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 2 цаг 0 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 31 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 35 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 37 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 38 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 43 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 43 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 8 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 9 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 29 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 48 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 50 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 50 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top