x

Худал үгийг мянга давтаад үнэн болдоггүй

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хар пиарын ажиллагаа эрчимтэй эхэлж байна. Эрх баригч намын нэр дэвших магадлал бүхий улстөрчид тэр дундаа УИХ-ын гишүүн Сү Батболдын эсрэг гадны хэвлэл блогоор дамжин дотоодын улс төрд нөлөөлөх хэмжээнд үргэлжлэх гэж буй талаар оны өмнөхөн нэгэн нийтлэлдээ бичиж байсан билээ. 

Энэ ажиллагаа нь зөвхөн хэвлэлээр цацагдаад өнгөрөх эд биш байжээ. МУ-ын Засгийн газрын нэрийг барин Нийслэлийн нэгэн прокурорын хууль зөрчин үүсгэсэн уг маргаан олон улсын хэмжээний хуулийн компани, гудамжны жагсагчид, хөлсний бичээчид, тэр бүү хэл Төрийн тэргүүн ч Улсын Их Хурлын Чуулганы индрээс ч үг хэлсэн нь олон түмэнд хүрч, өнгөрсөн хугацаанд хэн нь хэн бэ гэдгийг монголчуудын хэрсүү ухаан ойлгохоор хэмжээнд сунжирлаа.

Өмнө хэлсэнчлэн хууль зөрчин байж маргаан эхлүүлсэн этгээдүүд АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхээс “хөөгдөх шахуу” гарсан баримт нь хэвлэл мэдээллээр ил болж, хэдэн мянган хуудас материал бий гэж сүр бадруулаад байсан баримт гэгч нь шар сонингийн мэдээ, троллуудаараа бичүүлсэн комментын орчуулгатайгаа байсан нь илэрч, доог тохуу болсон.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүнд байдалд орж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал хүндхэн байгаа үед өнөө маргаашийн сонгууль, улс төрийн атаа жөтөө, хүсэл тачаалдаа зориулж, шар сонингийн мэдээ, хов живээр гадны шүүхэд зарга үүсгэж, түүндээ төсвийн олон сая доллар зарцуулж буй эрхтэн дархтан хэн болох нь холоос хайхааргүй ил байлаа. Ямар сайндаа нийтлэлч П.Хашчулуун “Сү-г барьж идэх нь ээ” гэсэн нийтлэл бичиж байх вэ дээ. 

Зарим нэг улстөрчөөс ялгаатай нь гэх үү 1994 оноос “Алтай холдинг” группыг байгуулан 1990-ээд оны Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг болж, 2000-аад оны эхээр улс төрд орсон Сү Батболд өнөөдрийг хүртэл тэнд тийм тендер залгижээ, энд ийм банк дампууруулжээ гэх хэл аманд оролгүй, төрийн мөнгөнөөс холуур, хэн бүхний нүдэнд ил бизнес эрхэлж ирснийг нь мэдэх хүн олон юм. 

“Худал үгийг мянга давтан хэлвэл үнэн болж магадгүй” гэж бодсон тэд олны өмнө ил болсон гүтгэлгийнхээ хариуцлагыг үүрэхийн оронд Нью-Йоркийн шүүхээс хөөгдсөн нь ил болоход дахин өөр гүтгэлэг зохион Нью-Йоркийн шүүхэд ханджээ. 2011 оны Оюутолгойн гэрээтэй холбоотой гэх маргаандаа аль 2006 оны бизнесийг нь хольж хутган мэдэн будилан оруулж ирсэн байх юм. Өрсөлдөгчөө ямар ч хамаагүй хэрэгт буруутгаж, харлуулдаг Монголд танил болсон технологи л доо. Нөгөө “хаалгаар хөөгөөд гаргахаар, тооноор нь ороод ирнэ” гэдэг шиг лүнэн бодит байдал, баримт нотолгоо огт хамаагүй зүгээр л Сү-г Нью-Йоркод “асуудалтай” гэж харагдуулах л ганц зорилго байгаа нь эндээс харагдана. 

Хуулийн хэллэгээр “ex parte” буюу нөгөө тал товчхондоо Сү.Батболдод мэдэгдэлгүйгээр шийдэж өгөөч гэж 2 дугаар сарын 11-нд Нью-Йоркод үүсгэсэн маргааныг 14-нд Монголд давс хужиртайгаар орчуулан нийтэлж байгаа нь анхнаасаа зохион байгуулалттай гэдгийг нь амархан нотолчихно. Дахиад л татвар төлөгч жирийн иргэдийн мөнгө урсаж эхэллээ. Дахиад л хөлсний бичээчид, элдэв судлаач нэртэнгүүд “бичих юмтай”, “авах цалинтай” боллоо. Гэхдээ энэ удаа итгэх хүн олдох болов уу?

Дэлхийд нэртэй шүүхийн байгууллагаар тоглоод байж болно гэж бодсон тэдний ажил удаан үргэлжилж чадахгүй нь ойлгомжтой биз. Харин тэдний эхлүүлсэн энэ бохир ажиллагаа жил дамнан үргэлжилсэн цар тахлын нөхцөл байдлын улмаас хүндхэн байгаа нийгмийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж, хэдэн хүний нулимс, амиар төлөгдөж байгааг өнөөдөр хэлэх боломжгүй. Гэвч улс төрийн ашиг хонжоо олохын төлөө хийсэн хар мөр нь тийм амар арилахгүй, дагах бизээ. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэж ярьдаг байсан үе бий. Одоо бол хүмүүс мэдээллийг түргэн шуурхай олж авдаг болсон ч бас нягталдаг, шүүлтүүртэй ханддаг болсон тул худал үгийг мянга давтахаар үнэн болдог цаг өнгөрсөн. 

Д.Мөнгөндалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (111.199.56.67)
    iim yum bichij baidag ichdeggui mulguu ve, sv batbold ulsiin erh ashig notstoi muugaar nuluuluh mash olon uildel hiijee, avgai min, oi gutmaar yumaa, huuli zahialj garguulaad uls deeremddeg deeremchin bol batbold, ugaadas buu gorid, avgai min
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 9 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 30 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 33 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 55 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 26 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 30 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 32 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 33 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 38 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 38 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 3 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 4 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 24 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 44 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 45 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top