x

Энхсайханыг зоригжуулсан эрх чөлөөний дуу

Мэндсайханы Энхсайхан бол Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Тийм болоод иргэний журамт үүргээ биелүүлэх ухамсраа харуулсаар байгаад хилсдсэн. Түүний иргэний журамт үүргээ сахих ухамсраар нь АТГ, прокурорууд даапаалан тоглох нь зэвүүн байж билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнийг элчин сайдаас эгүүлэн татна гэдгээ шинэ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мэдэгдсэн. Уг нь элчин сайдыг эгүүлэн татах нь элчин сайдаа суулгасан тухайн оронтой харилцах харилцаа эвгүйтсэн үед л хэрэглэдэг дипломат арга хэрэгслийн нэг байдаг. Дотоод асуудлаас болж элчин сайдаа эгүүлэн татаж, гэмгүй нөгөө улсдаа демарш хийх нь тун балай мунхаг хэрэг. Тамгын газрын дарга төрт ёсны мэдлэг үгүй болохоо ингэж нэг харуулсан!

Тэгээд зогссонгүй. Энхсайханыг буруутгахын тулд өмнөх төрөөс уламжилж ирсэн бодлогыг, шинэ төр нь гэмт үйлдэл мэтээр дайрах болов. Тухайлбал Тавантолгойн төсөл. Энэ бол угтаа УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх чиглэл өгсөн төсөл юм. Энхсайханы хариуцсан цахилгаан станцын төсөл бол бүр боловсруулах шатандаа л явсан төдий.

Тавантолгойн төсөлд АТГ, прокурор хавтаст хэрэг нээв. Энхсайханыг гэрчээр дуудав. Нөгөөх нь Шведээс хувийн зардлаар нисэж ирээд гэрчийн мэдүүлэг өгөөд буцав. Дараа нь элчин сайдаас эгүүлэн татагдаж ирмэгц нь түүнийг АТГ сэжигтнээр татав. Энэ тухай сэтгүүлчид түүнээс шалгаан асуухад “шалгах шаардлагатай бол шалгах нь зүйн хэрэг” хэмээн тэр журамт иргэний ёсоор хариулж байлаа.

Үнэндээ мөрдөн шалгах үйл ажиллагаа эхнээсээ л хууль зөрчиж явагдсан. Шалгах ёстой байлаа ч мөрдөн шалгах ажиллагаа хуулийн үг үсэгт яв цав нийцэж явах ёстой юм.

Сүүлдээ ч бүр цадигаа алдсан. Дуртай үедээ баривчлаад л, цагдан хориод л, суллаж тавиад л, эргэж хориод л. Хуулийн үндэслэл байхгүй. Төрийн улс төрийн албан тушаалд ажиллаж байсан хүнийг шалгахдаа хууль зөрчиж байгаа л бол улс төрийн захиалгатай байдаг нь жам.

Би 30 жилийн турш; айл ухдаг хулгайч, гадаадад авлигын олон хаустай, анд нөхдөө алсан алуурчин, андынхаа эхнэртэй садарлагч, террорист үйл ажиллагаанд турхирагч, оффшорчин, мөнгө угаагч зэргээр элдвээр гүтгүүлэн шалгагдаж явахдаа үхтлээ өсөрхсөн коммунистуудын улс төрийн захиалгат мөрдөн байцаах ажиллагаа ямар байдгийг мэдэхийн цаагуур мэдэж авсан юм. Хүнд гар ч хүрээгүй байхад хүн зодсон гээд л шоронд хийчихнэ шүү дээ. Захиалгат мөрдөн байцаалтад өртөж явснаараа би ардчиллын лидерүүд дотроо толгой цохидог тул хамгийн туршлагатай нь аргагүй мөн билээ!

Тийм болохоор л би Энхсайханыг улс төрийн захиалгатай мөрдөн байцааж байгааг эхнээс нь гадарлаж байв. Харин тэр “арай ч үгүй байлгүй” хэмээн журамт иргэний ёсоор хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн гүйсээр байлаа. Тэгж явсаар ямар ч хуулийн үндэслэлгүйгээр цагдан хорьж эхлэхэд, сая нэг мань эр миний зөв байсныг ойлгож байсан.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн буюу тройкагийн гэж олонд алдарших болсон шүүх “хуулийг хүчиндэн” шоронд хорихоор яллан хилсдүүлсэн сүүлийн мөчид Энхсайхан манай Үндсэн хуулийн шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх цааснаас цааш байхгүй болсныг мөн ухаарсан байх. Тэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт цааргалалгүй оролцохдоо, ядахдаа эцсийн бүлэгт шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхээ шүүх дээр эдэлнэ гэж горьдож байсан!

Энхсайхан, харьд ерөнхий сайд нараа алдан ачуулж, цаазлуулж байсан эмгэнэлт түүхтэй Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувиар Монголын ардчилал, жинхэнэ тусгаар тогтнолыг устгах аюул ямар ойрхон ирсэнд сэтгэл ихэд зовнин, байж ядаж байгаа түүний сэтгэлийн “хуй салхи” нь хорих ангийн өргөст торны дотроос ч “салхилж” байсан. 

Мань эр “Сайн цаг ирнэ, яагаад гэвэл эрх чөлөөг хар багаасаа 30 жил амссан, түүнийгээ тийм ч амархан алдах ёсгүй шинэ үе бий болсон гэж өөртөө шивнэж байгаа” хэмээн надад хэлнэ билээ. Нарсанд байгаа тэр, наранд байгаа намайг бодвол өөдрөг хэвээрээ. Ийм л хүн. Би түүнд “тэр эрх чөлөөтэй өссөн залуусын олонх нь эрх чөлөөндөө зад агсам тавьж, популизмд хөөрөн хошуурч буй” хэмээн золтой л хариу хэлчхээгүй. Амыг нь дагуулаад л орхисон.

Энхсайхан, эрх чөлөөгөө эрхэмлэдэг залуу үеийн төлөөлөл болсон хорих ангийн ажилтан залуу бүсгүйн өөрийг нь зоригжуулж хэлсэн үгийг надад гайхуулсан нь харин сэтгэлийг минь багагүй хөдөлгөсөн. Тэр бүсгүй “Та наад дөрвөн ханаа байхгүй гэж бодоорой. Гэртээ заавал харина шүү гэж бодоод насаа 10 жилээр уртасгах хэрэгтэй!” хэмээжээ. Энэ бол Энхсайханыг зоригжуулсан “эрх чөлөөний дуу” гэлтэй. Шоронд эрх чөлөөг ингэж тунхаглахаас илүү яаж тунхаглах билээ.

Монголын залуус ийм зоригтой эрх чөлөөг эрхэмлэдэг ахул залуустаа итгэж байгаа Энхсайханы итгэл аргагүй зөв! Залуустаа итгэх итгэлээ гээгээгүй Энхсайхан андаа санан санан гэртээ буцаж ирэхдээ миний бие бас нэг дуу тэрлэсэн бөлгөө.

Эрх чөлөө ирэх өдөр

Нэг л амьдарна гэдгээ зөнгөөрөө мэднэ, би
Нэг л олдох заяаныхаа эзэн байхыг хүснэ, би
Түүнийг эрх чөлөө гэдэг юм, тэр миний сахиус
Тэр сахиусаа шүтээд зоргоороо дуулж явлаа, би

Эрх чөлөөг зүхэх мунхаг харанхуйн гайгаар
Эр бярыг олсон мунаг дарангуй эргэн иржээ
Мунаг дарангуй ирэхийн цагт зон олон айжээ
Нэг л олдох хувь заяагаа өргөл болгон өгчээ

Эрхт сүрээр айлгах дарангуйн дор сөхөрлөө, бид
Эрхэлж өссөн эрх чөлөөгөө алдлаа, хагацлаа
Эргэж түүнтэй уулзахын ерөөл энэ үедээ үгүй ч бай
Эргээд ирэхэд нь цэцэгтэй угтах үр хойчис минь бий!

Магадгүй, популизмд хөөрөх өнөөгийн залуус төөрөлдөөд дарангуй дор мунхаглан унаж мэднэ. Популизмын эцсийн зогсоол дарангуйлал байдаг учраас!

Хэдий тийм ч тэд эрх чөлөөгөө нэхэх өдөр ирэх нь дамжиггүй. Учир нь монголчууд бидний өвөг дээдсийн сүнс тэдний чихэнд “Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр” хэмээн шивнэсээр байх болно оо!

Э.Бат-Үүл /2021.02.15/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.190.112)
    Үгүй ээ Бат-үүл гоншигнох хүн биш ээ .Голыг нь үнэнийг хэлээд бна. ёр шудрага зарчим алдагдаад зарчимч хатуу зөв хүн Энхсайханыг шоронд хорьсон буруу .Уурхай үйлдвэр лизинз зарсан биш нэг машин хямдруулж авсан нь хэрэг үүсэх шалтгаан болсон .Шүүх хууль ямар гэдгийг харуулаад бна.Гараад гараа цайтал үзэх хэрэгтэй
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.23.53)
    Э.Бат-Үүл та аргагүй л Ардчилал Эрх чөлөөний манаач юмдаа.
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • Хүрлээ (192.82.73.107)
    Сайн эцгийн нэрийг баастсан лалар
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • 7 од (103.229.122.52)
    Би Энхсайханыг дэмждэг. Би Бат Үүлийг дэмждэг. Би Со-г дэмждэг. Би Элбэгийг дэмждэг. Тэд нар тухайн нийгэмд амьдарч үзээгүй байж үзсэн юм шиг дураараа өөрсдийг нь муу хэлдэг, гутаан доромжилдог, хэнээс ч айж ичилгүй дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэдэг цаг үеийг авчирсан юм. Тэд нар хүн болгон гадаадад зорчдог, газар шороогоо ухаж болдог, гаднаа машин тэрэг сойдог цаг үеийг авчиралцсанд нь би дэмждэг.
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 7 цаг 36 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 8 цаг 32 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 8 цаг 33 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 8 цаг 34 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 8 цаг 35 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 8 цаг 36 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 8 цаг 58 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 9 цаг 4 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 11 цаг 4 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 11 цаг 9 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 11 цаг 10 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 11 цаг 11 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 13 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 11 цаг 15 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 16 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 13 цаг 13 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 13 цаг 14 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 13 цаг 17 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 13 цаг 19 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 13 цаг 20 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top