x

Эв эе, гэхдээ хувьсгал шүү. Аа бас эдийн засаг юм байна аа!

Төрийн гурван тэргүүний шинэ жилийн үгэн дээр иймэрхүү хальт дүгнэлтийг хоёр сар гарны өмнө хийж байв. Цагаан сараар манай гурвын хэлсэн товч үгийг шинэ жилийн үгтэй нь харьцуулахад сонирхолтой байлаа.

Ерөнхийлөгч

Шинэ жилээр шударга ёс гэдэг үгийг онцолсон Ерөнхийлөгч энэ удаа ЭВ ЭЕ гэдэг утгыг онцолжээ. Гэхдээ дахиад л ямар ч тоо баримт, статистик мэдээлэл байсангүй, зүгээр л ерөөл маягийг үг болж хувирчээ. Эвийн хүчийн тухай бараг өгүүлбэр болгон дээр онцолсон ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацааны үйлдэл бүхэн шахуу эсрэг байсан нь хорлонтой. 

Шинэ жилийн үгэндээ Мөнх тэнгэрт залбирсан Ерөнхийлөгч энэ цагаан сараар "масштаб буурч" Бурхан халдуныг онцолсон нь Хэнтий тал руугаа хэтэрхий далийгаад байгаа мэт санагдав:)

УИХ-ын дарга

ХУВЬСГАЛ гэдэг үгийг хоёр сарын өмнө онцолсон Зандка даргын цагаан сарын үг энэ агуулгаа хадгалжээ. Хууль ёс, эдийн засаг, нийгмийн гурван тулгуурт хөгжлийн хувьсгал гэдэг үгээ тоть шиг давтаж баяжуулсан байна. Илтгэлийн гол цохилт нь нь цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр гэдэг контекст болжээ. Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх ёстой гэж шинэ жилээр онцолсон үгээ энэ удаа мөн нэлээд хатуу бас тоо баримт оруулж бичжээ. 

Өнгөрсөн шинэ жилийн үгээрээ эцэг дээдсийн ариун сүнсээ дуудаж байсан УИХ-ын дарга энэ удаа мөнх хөх тэнгэрээ сонгожээ. 

Ерөнхий сайд

Хуучин Ерөнхий сайд ард түмэн гэдэг үгийг шинэ жилээр хамгийн их хэлж байсан бол шинэ Ерөнхий сайд ЭДИЙН ЗАСАГ гэдэг үгийг онцолжээ. Гэвч харамсалтай нь ДНБ, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хоёр тооноос өөр тоо огт дурдсангүй хийсвэр талдаа үг болж уншигдаж байна. Онцолж давтаж хэлсэн эдийн засгаа сэргээх шийдэл нь эв нэгдэл гэж дурдсан байгаа нь Ерөнхийлөгчийн үгтэй шууд хоршиж байна. 

Хэнтий угшилтай Ерөнхий сайд Бурхан халдунаа дурдалгүй шууд "илгасч" Мөнх хөх тэнгэртээ залбирч Алсын хараагаа дурдан, Азийн хүлэг улс болох тухай тухайгаар үгээ дуусгасан нь сонирхолтой байлаа.  

ДҮГНЭЛТ

Шинэ жилээр хэлсэн төрийн гурван өндөрлөгийн үгс уул уурхай, байгалийн баялгийн тэгш хуваарилалт дээр илт давхцаж байсан бол энэ удаа Ерөнхийлөгч энэ тухай түй ч дурдсангүй. Энэ сэдвийн тухай хэмнэлээ УИХ-ын дарга илтгэлдээ хадгалж чадсан бол шинэ Ерөнхий сайдын үгэнд илт суларч орж ирэх шиг боллоо шүү. 

Ирэх зун хүртэл зай ч байна, бас лай ч байна даа!

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 8 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 30 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 33 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 55 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 26 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 30 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 32 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 33 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 38 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 38 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 3 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 4 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 24 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 44 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 45 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top