x

Зайнаас золголт хийх 5 боломж

Сар шинийн өдрүүдээр хатуу хөл хорио тогтоох шийдвэр гараад байгаа энэ жилийн хувьд та бид гэр бүлийнхэнтэйгээ биечлэн золголт хийлгүй, улс даяараа гэртээ, золголтоо зайнаас хийсэн нэгэн өвөрмөц цагаан сарыг угтах гэж байна. Тэр ч утгаараа манай улсад энэ жил “Дижиталаар золгосон Дижитал цагаан сар” тохиож буй. Дижиталаар золголт хэрхэн хийх вэ гэж үү? Танд хамгийн хялбараар хийж болох энгийн бөгөөд үр дүнтэй “Дижитал золголт”-ын аргуудыг санал болгоё.

ДИЖИТАЛ ЗОЛГОЛТ ХИЙХЭД ТОХИРОМЖТОЙ АППЛИКЭЙШНҮҮД

Технологийн хөгжлийн ачаар бид одоо дэлхийн хаанаас ч гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хүссэн үедээ дуудлага хийн дүрсээ харан ярилцах боломжтой болсон цаг үед амьдарч байна. Тиймээс энэ жилийн цагаан сараар очин золгож чадахгүй нь гэж санаа зоволгүй халаасанд багтдаг жижигхэн төхөөрөмж болох гар утсаараа золголтоо шийдэх бүрэн боломж бий. 

Фэйсбүүк мессэнжэр

Хүн бүр фэйсбүүк хаягтай болсон энэ үед видео дуудлага хийх хамгийн түгээмэл бас хялбар арга бол Фэйсбүүкийн мессэнжэр чатны аппликэйшн юм. Нэг дор 8 хүн дүрсээ харан видео дуудлага хийх боломжтой.

Инстаграм чат

Түлхүү залуусын хэрэглээ болсон Инстаграм нь мөн л нэг дор олуулаа холбогдож, аудио болон видео дуудлага хийх боломжийг олгоно. Магадгүй фэйсбүүк мессэнжэрээс дүрсний чанар болон нэмэлт функцуудээрээ илүү гэдгээр нь уг платформыг сонгож болох юм. 

Viber

Хэрэв та чатны аюулгүй байдалд, чатаар харьцаж буй мэдээлэл алдагдахаас эмээдэг бол аюулгүй байдлаараа хэрэглэгчдийн өндөр үнэлгээг авсаар ирсэн энэхүү аппликэйшнийг хэрэглэхийг санал болгоё. Мөн л олуулаа холбогдох боломжтой.

Zoom

Найз нөхдөөрөө, гэр бүл хамаатан саднуудаараа бүгд энд тэндээс холбогдон олуулаа онлайнаар бие биенийхээ амар мэндийг эрж дижиталаар золгох гэж байна уу? Тэгвэл хэрэглээгээрээ тэргүүлж буй Zoom аппликэйшнийг ашиглаарай. Нэг дор 100 хүн холбогдох боломжтой тул байгууллага, хамт олны золгоонд ч хамгийн тохиромжтой.

SocialPay

Дээрх аппликэйшнүүд шиг видео дуудлага хийх зориулалтгүй ч, мөн эдгээр аппликэйшнд байдаггүй чухал тохиргоо зөвхөн SocialPay-д байдаг нь ямар ч шимтгэлгүйгээр гэр бүлийнхэн рүүгээ Дижиталаар золголтын мөнгөн бэлэг барьж, амар мэндийг нь асуух Бэлэг үйлчилгээ юм. Олон оронтой дансны дугаарыг халж, хүлээн авах хүнийхээ утасны дугаарыг оруулаад л мөнгөн дүнгээ бичээд илгээх товчийг дарснаар хормын төдийд гүйлгээ хийгддэгээрээ хамгийн хялбар, хамгийн хурдан гэх өндөр үнэлгээг хэрэглэгчдээсээ авсан аппликэйшн. Биеэр очин золгож чадахгүй ч аав, ээж, ахмад настнаа хүндлэн золголтын мөнгө шилжүүлэхээр зэхэж байгаа бол энэхүү аппликэйнийг зөвлөж байна.

SocialPay-ээр бэлэг шилжүүлэх заавар:

ОНЛАЙНААР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙГЭЭД ГЭРТ НЬ ХҮРГҮҮЛЭН БЭЛЭГ БАРИХ

Сар шинийн баяраар бид настан буурлууддаа золгож, гэрт орж ирсэн гийчдийн гарыг дээш нь харуулж бэлэг барьдаг уламжлалтай. Хөл хорио тогтоохоор болж, гэр бүлийнхэн, садан төрөлтэйгээ биечлэн уулзаж бэлэг барих боломжгүйд хүрсэн ч онлайн үйлчилгээ хөгжсөн энэ үед зайнаас золгох бас нэгэн боломж нь хүссэн бараа бүтээгдэхүүнээ цахимаар захиалаад гэр бүлийхэндээ хүргүүлж бэлэг барих юм.

Тухайлбал, дараах 14 байгууллагын цахим хуудсаар орон бараагаа сонгоод Голомт банкны бүх төрлийн кредит картыг ашиглаад төлбөрөө хийсэн тохиолдолд эргээд худалдан авсан үнийн дүнгийн 10 хувийг буцаан авах боломжтой байна. 2021.02.01-ээс эхэлсэн уг буцаан олголттой худалдаа 2021.02.14-нийг дуустал үргэлжилж, 2021.02.28-ны дотор буцаан олголт таны картанд орох юм байна. Хөл хориотой энэ үед хамгийн тохиромжтой худалдан авалт биш гэж үү? Голомт банкны кредит картаар худалдан авалт хийгээд 10 хувийн буцаан олголт авах байгууллагуудтай танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 34 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 40 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 44 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 29 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 7 цаг 59 мин Мэдээж “Ар нь түүз!” 8 цаг 10 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 35 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 8 цаг 39 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 8 цаг 44 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 8 цаг 49 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 8 цаг 54 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 23 цаг 53 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 23 цаг 57 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top