x

Э.Бат-Үүл: Монголчууд ориг төрөө хоёр хөршдөө алдвал юу болох вэ?

(УИХ-ын гишүүдэд зориулав)

Монголчууд жинхэнэ тусгаар тогтнолоо ойрын 4 жилд алдаж магадгүй болоод байна. Багадаа л бүрэн эрхээ алдахад хүрэхээр байна. Одоохондоо бидний өөрийн бүрэн мэдэлд байгаа “ориг” (жинхэнэ үндэсний) төрөө Бээжин, Москвад алдаж мэдэхээр байна!

Яагаад ингэж бодох болсноо сүүлд нь тайлбарлая. Эхлээд ориг төрийн эрх мэдлээ Бээжин, Москвад алдвал чухам юу болж болохыг тоочсу.

Нэг. Монголын уул уурхайн баялаг, тэр дотроо стратегийн ордуудыг хоёр хөрш шийддэг болно! Оюу толгой, Таван Толгой, Эрдэнэт гээд бүгдийг нь хэнд, хэрхэн ашиглуулах вэ, хэн хөрөнгө оруулах вэ, хааш нь борлуулах вэ, орлогыг нь хэрхэн хуваарилах вэ гэх зэргийг нарийндаа Москва, эсхүл Бээжинд, магадгүй хоёулаа нийлээд шийддэг эрхтэй болно.

Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын асуудлыг бид мэдэх тухайд ярилт ч байхгүй болно. Оюу Толгой төслийн хувь заяаг Улаанбаатарт Монголын улстөрчид попорч хэлэлцдэг явдал эцэс болж, хоёр хөршийн төр шийднэ. Москва, Бээжинд гаргасан шийдвэрийг үндэслэж хайгуулын болон ашиглалтын лиценз олгодог болно.

90 оны ардчилсан хувьсгалаас өмнө яг ийм байсан түүхтэй. Мардай, Эрдэнэт, Таван толгой ордуудаас авхуулаад бүх Монголын уул уурхайн баялгийг хэрхэхийг Москвад шийдэж байсан. Москвагаас өмнө Бээжинд шийдэж байлаа.

Хоёр. Монголын гадаад бодлого ямар байх, ямар улстай харьцах, ямар олон улсын байгууллагад элсэх, эс элсэх; мөн НҮБ болон бусад олон улсын байгууллагын индэр дээрээс ямар үг хэлэх вэ гэх зэргийг Москвад, эсхүл Бээжинд, аягүйдвэл ШХАБ дээр шийддэг болно! Манжид дагаар орсноос хойш тоолоод 90 оны ардчилсан хувьсгал хүртэлх 300 орчим жилийн турш яг ийм байсан түүхтэй.

Гурав. Монгол Улсыг чухам хэн гэдэг хүн удирдах вэ гэдгийг Москвад, эсхүл Бээжинд шийднэ! 

ХХI зуун учраас, өөрсдийн “тавиул ерөнхийлөгч, ерөнхий сайд” нарыг эрх биш аваачаад цаазлаад байхгүй байх. Гэхдээ л олон улсын байдал онцгой хурцадвал, юмыг яаж мэдэх вэ?! Яг одоо “ирээдүйн дарангуйлагчийн суудал”-ийг булаалдан өөр хоорондоо үзэлцэж байгаа манай төрийн гурван өндөрлөгийг Москвад цаазлагдсан Ерөнхий сайд А.Амар агсан тэргүүтэй ХХ зууны эх орончдын эмгэнэлт хувь заяа хүлээж ч байж мэдэх л юм! 

90 оны ардчилсан хувьсгалын ачаар л монголчууд улсаа хэнээр удирдуулах вэ гэдгийг өөрсдөө шийддэг болсон. Түүнээс өмнөх 300 орчим жилийн турш эл асуудлыг эхлээд хоёр зуун гаруй жил Бээжинд, дараагийн 70 жилд Москвад шийддэг байв.

Дөрөв. Монгол Улсыг хэн удирдах вэ гэдэг асуудлыг хоёр хөршид шийдээд зогсохгүй, Монгол Улсын иргэд ямар эрх, эрх чөлөө эдлэх вэ гэдэг асуудлыг Москвад, Бээжинд шийддэг болно! Ямар ч байсан хоёр хөршийн талаар таагүй үг хэлэхийг хориглоно, тийм шүүмжлэл хэлсэн хүнийг ажлаас нь халахаас авхуулаад бизнесийг нь хураах, эрүүгийн хариуцлагад татах гэх мэтээр дарамтална. Социализмын үед ингэдэг байсан. Зөвлөлтийн мэргэжилтнийг шүүмжилсэн хүмүүс ажилгүй болж, зөвлөлтийн колоничлох засгийг шүүмжилсэн Р.Чойном зэрэг сэхээтнүүд 4-5 жилийн чанга дэглэмтэй шоронд хоригдох ял авч байв.

Бас магадгүй; халимаг, татар, уйгар залуучуудыг тэгсэн шиг, монгол залуусыг бөөнөөр нь туун аваачиж хориод, засан хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлүүлэхийг ч үгүйсгэх аргагүй. Хүн ам цөөтэй жижиг үндэстнийг, өөрөөс нь хүн амаар хэдэн арав, зуу, мянга дахин их том үндэстнүүд хүчирхийлэхүйд хүчин мөхөстөж, маш амархан дарлуулдаг юм!

Тав. Өнөөдөр монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг интернэтийн платформ бол Facebook, Google, YouTube, Twitter гэх мэт Америкийн голдуу платформууд билээ. Хэрэв зээ, манай хэрэг явдлыг Москва, Бээжинд шийддэг болоодохвол; Яндекс, Контакт, Телеграм зэрэг Оросын; эсхүл WeChat, Weibo, Baidu зэрэг Хятадын платформуудаас өөр платформуудыг монголчууд бид хэрэглэх эрхгүй болно! 

Иргэд маань Москва, Бээжингээс зөвшөөрсөн интернэт ертөнцөд л амьдарна гэсэн үг. Нэн ноцтой нь юу гэвэл, монгол хүн бүрийг гэрт нь хүртэл цахим дурангаар хянаж, тэгээд зогсохгүй монгол хүн бүрийн биологийн үзүүлэлтээс авхуулаад сэтгэл санааны мэдээлэл нь Бээжин, Москвад агшин дутам бүртгэгдэж байх болно. “Уул усны ойр нь, ураг садны хол нь дээр” хэмээх монгол зүйр үг тун бодууштай үг шүү!

Энэ мэтээр миний тоочсоныг уншигч та бүхэн цааш нь өөрсдөө баяжуулан бодож үзээрэй. Тэгвэл, сэтгэл сэрдхийлгэм аюултай, болзошгүй олон үр дагавар тодорч харагдах болно. Үр хүүхдүүдийг тань хөдөлмөрийн колонид ачиж мэднэ гэх мэтчилэн, бусдын эрхэнд амьдрахад ирдэг эмгэнэлт хувь заяа ч хүлээж буйгухаарах болно. 

Одоо, яагаад ойрын 4 жилд монголчууд бид төр засгаа өөрсдөө мэдэх бүрэн эрхээ алдахдаа тулах вэ гэдэг тухайд бодлоо тодруулья.

Хоёр хөрш маань сүүлийн үед ардчиллыг улам бүр тэвчихээ больж байна. Ардчилал, үгүй ядахдаа нээлттэй эдийн засаг улс орных нь хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай гэдгийг уг нь Хятад, Оросын удирдагч нар мэддэг. Гэхдээ, өөрсдийнх нь эрх мэдэл, ашиг сонирхлыг хөндөөд ирэхээр “улсын хөгжил мөгжил ч ёстой яамай!” хэмээгээд ард түмнээ багалзуурдах гараа чангалж байна.

Дотооддоо ардчиллын илрэл бүрийг хүчирхийлэн дарж эхэлсэн. Харин, гадаад талдаа Мадуро, Лукашенко мэтийн эх орноо сүйрүүлж байгаа хаа газрын дарангуйлагч нарыг өөгшүүлэн дэмжиж байна. Чухам энэ гадаад бодлого нь Монголын ардчилалд аюул учруулах гол хүчин зүйл болжээ.

Сүүлийн таван жилд, хоёр хөршөөс ардчиллын эсрэг явуулж байгаа үйл хэрэг, үзэл санааг дэмжигчид манай нийгэмд цар хүрээгээ үлэмж тэлсэн. “Чанга гар” хэрэгтэй хэмээн ятган ухуулах хүмүүс хаанаас ч юм гарч ирэн нэмэгдсээр төд удалгүй хүчийг авсан. Тэдний төлөөлөл төрийн түвшинд ч олуулаа гараад ирсэн. Тэгээд “чанга гар”-т зориулан Үндсэн хуулийг ч өөрчилсөн билээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН дахин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаатай байна. Тэр нэмэлт өөрчлөлт нь “Монгол Улсын Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн зарлигаар томилно” гэсэн байх болов уу. Ингэж Монголд путинч дэглэм тогтоох санаархал хэрэгжих вий!

Монголд хэн ч дарангуйлагч боллоо гэхэд хоёр хөршийн дэмжлэггүйгээр оршин тогтнож чадахгүй. Монголчууд бид өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэхдээ гаргуун хүмүүс бөгөөд хэн нэгэнд монополь эрх мэдэл өгчхөөд удаан харж суухааргүй амбицтай. Чанга гар хэрэгтэй гэж байгаа улстөрч бүхэн цаанаа өөрийгөө л чанга гар хэмээн бодно. Чанга гар хэрэгтэй хэмээх олон түмэн ч цагаа болоход чанга гар доороо удаан сууж чадахгүй. Тийм учраас, дарангуйлагч болох “манай путин” зайлшгүй дэмжлэг хүсэн хоёр хөршийн удирдагчийн “хөнжилд орж” таарна.

Ингэснээр монголчууд бид өөрсдийн мэдэлд байх учиртай ориг төрөө хоёр хөршдөө алдана! Өөрийнх нь хөнжилд орсон дарангуйлагчаараа дамжуулан Москва, Бээжингээс Монголыг удирдах ёс эргэн ирнэ! Тэр үед үр хүүхдүүдийг маань “дахин хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони руу битгий хүчээр ачаасай” хэмээн залбирч суух эрх л монголчууд бидэнд үлдэнэ дээ!

Э.Бат-Үүл /2020.02.01/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зориг (202.55.188.101)
    Зоригийгоо алаагүй бол Монголчууд бид ийм хөгийн байдалд орохгүй л байсан байх. Улсын тусгаар тогтнол гадаадын хөрөнгө оруулалт дээр биш эх оронч сэтгэл, эв нэгдэлтэй шударга хөдлөмөр дээр тогтох биз.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочинхүү (66.181.177.89)
    Эрх чөлөөгөө эдэлж байна.зөв өө .харин луйвар хулгай авилга бол биш.Чөлөөтэй ажиллаэ хөдөлмөрлөж татвараа улсдаа хуулийн дагуу тушааж амаглан тайван амьдрах нь эрх чөлөө
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (140.78.5.112)
    3дагч хөршийн хөрөнгө оруулалтууд л манай тусгаар тогтнолын баталгаа шүү. Оркууд юугаа ч ойлгох вэ дээ
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 2 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 2 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 6 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 15 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 20 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 1 цаг 56 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 2 цаг 8 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 2 цаг 8 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 2 цаг 9 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 2 цаг 14 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 2 цаг 18 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 3 цаг 20 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 3 цаг 43 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 4 цаг 14 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 4 цаг 18 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 4 цаг 20 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 4 цаг 21 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 4 цаг 26 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 4 цаг 26 мин Голомт банкийг “Усны Элч” банкаар дахин өргөжиллөө 5 цаг 24 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top