x

2021 оны хөгжлийн зураглал

-прогноз-

Даян дэлхий коронад дарлуулаад жил тойрлоо. Бүх улс орон их бага хэмжээгээр хохирлоо. 2021 онд цэгцрэх, ялах нь тодорхойгүй. Коронаг ялах төгс вакцин бүтээж чадах нь бүр ч эргэлзээтэй. Ханиад томуу гэдэг шиг байнгын нэгэн “дагуул”-тай цааш оршин тогтнож таарлаа. Улс орнуудын амсан буй хохирлуудыг эрэмбэлвэл эдийн засаг–санхүү, нийгэм–сэтгэл зүй–эрүүл мэндийн хохирол давагдашгүй. 

Яг ийм дэвсгэр дээр 2021 оны Монгол орны дүр зургийг төсөөлөөд үз дээ. Корона хэрхэн тархах, тэр хэрээр хэдэн удаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг хэлж таах хүн нэгээхэн ч алга. Корона тархах хэрээр төр–засгийн хүч нөөц шавхагдаж, нэр хүнд нь доошилж байгааг хэлж анхааруулах зоригтноор харин ч хамгийн түрүүн Ерөнхий сайд эрхэм У.Хүрэлсүх тодорсон нь нэн гайхалтай агаад бахархалтай. 

Огцрох цоо шинэ жишиг соёлыг улс төрчдөд мэдрүүллээ, өөрөө эхлүүллээ! Улстөрч, Сайд, Дарга гэдэг бол диваажин биш, харин ч эрсдэлтэй, хэн ч хэзээ ч бүдрээд унаж мэдэх, бас нэр хүндгүй болчихож мэдэх албан тушаал, түүний төлөө битгий үхэлд гэдгийг хэлээд тавьчихлаа, түүхэнд анх удаа. 2021 оны хамгийн сонин содон үйл явдал, Ардчиллаас хойшхи 31 жилийн түүхнээ байгаагүй, цоо шинэ, гэнэтийн үйл явдлыг эрхэм дүү Хүрэлсүх мөнхөллөө. Баяр хүргэе!

Коронагийн өнгөн дээр эрүүл мэнд гэхээсээ илүүтэй эдийн засаг–амьжиргаа–санхүү мөнгөний хохирол манайд доозноосоо бүр хэтэрсэн. Угаасаа сүүдрийн, албан бус, “хар” эдийн засаг давамгайлж ирсэний гайгаар эдийн засаг нь маш сулхан, одоо бүр нурж унахад бэлхэн, дээр нь төр-засаг нь шувтан популизмдэж оршин тогтнодог тул иргэд нь бэлэн зэлэн юманд дуртай, нийгмийн халамж хүсэгчдээр дүүрчихсэн. Ийм учраас 2021 онд бид эдийн засаг–санхүү мөнгөний ямар нэг дэвшил, ядаж “нэмэх” гэж хэлэх ямар ч үзүүлэлтгүй 2022 оныг хүргэх болов уу хэмээн түгшиж байна. 

Үндэсний үйлдвэрлэл сэргэх, жижиг дунд үйлдвэр (яг үйлдвэр шүү!) яг номоороо хөгжих төлөв огтоос харагдахгүй байна. АНУ-ын Конгрессоор гуравдагч хөршийн худалдааны хууль батлаад оёмол сүлжмэл эдлэлээ бид АНУ руу экспортоор гаргая гэхэд сулхан эдийн засагтай, зүгээр сууж халамж хүртэх сэтгэхүйтэй монголчууд 2021 онд яралзтал хөдөлмөрлөнө гэх итгэл хаа хаанаа алга байна.

Эрчим хүчний ахуйн хэрэглээг төр даах болсны гай барцад 2021 оны хавраас ил болно. Улс хэдэн тэрбумаар хохирсноо зарлах ба эрчим хүчний алдагдал хэтэрсний хариуцлага нэхэгдэнэ. Эрчим хүчний алдагдлыг юугаар нөхөх вэ? Техник, технологи, түүхий эд талаасаа ямар тооцоо гарахыг би мэдэхгүй, гэвч санхүүгийн асар их гарлага зарлага гарахыг баримжаалж байна. Түүний хариуцлагыг хэнд тохох вэ? Бэлэн юманд (үнэгүй тог) урамшсан зоргоороо монголчууд маань эргээд тог цахилгааны мөнгөө төлөх болов уу даа, үгүй юү? Тэр төлбөрийг улс төрийн өнцгөөс хүлээн авбал яана?

Тэсэрч дэлбэрэхэд тун ойртсон нийгэм–эдийн засгийн хямрал 2021 оны турш үргэлжилбэл эрх баригчид маань түүнд бэлэн үү?

Яг ийм дэвсгэр дээр Монгол Улс 6 дахь Ерөнхийлөгчөө сонгох бүх ард түмний санал хураалтыг угтана даа. 2021 оны эхний хагас жил, тодорхой хэлбэл хоёрдугаар улирал тэр чигтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус популист кампанит шоугаар бялхах нь байна. Сонгогчдыг татан дагуулах их аяндаа парламентад суудалтай хоёр гол нам гарчихсан. Цахилгааны тэглэлт, байн байн хэрэгжүүлдэг өндөржүүлсэн бэлэн байдлын сүр дуулиан, монгол бичгийн аян, халамжийн элдэв тараалт, нөхөн олговор, саяхны огцролт гэх мэт. Шинэ Ерөнхийлөгч сонгогдтол хэрэгжүүлэх алхмуудыг би хэлж байна. Өөр популизм хийчэх юу л байна, өр тавиад ч хамаагүй хийж л таарна. Харин халамжинд умбасан ард иргэд нь тэр жилийн М.Энхболдыг мурьчихдаг шигмурьчихгүй байгаа гэдэгт улс төрчид нь эрхбиш хэрсүүжсэн байлгүй.

УИХ-д эдүгээ 4 нам суудалтай байна. МАН, АН, МАХН, ХҮН. Эхний хоёр нь сонгуулийн бүрэн эрхтэй субъект юм. Харин удаахи хоёр нь 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо бусадтай эвсээд нэг субъект болчихсон тул Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох нь маапаантай (хэрүүлтэй) болж магадгүй. МАХН-ыг дагалдаад ИЗН, МУНН (Та бидний эвсэл) гээд хоёр ч сүүл байна. ХҮН-ыг дагалдаад МСДН, ЗЁН (Зөв хүн электорат эвсэл) гээд бас хоёр сүүл байна. 

Эрх баригч МАН ба сөрөг хүчний АН дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа тэгтлээ “алалдаан” болохгүй. АН-аас одоогийн Төрийн тэргүүн,МАН-аас дөнгөж саяхан Засгийн газрын тэргүүнээсээ өөрөө сайн дураараа огцорсон нөхөр хэмээн яригдаж байгаа ч цагаа дөхөөд ирэхлээр яаж ч хувьсаж мэднэ. Ялангуяа УИХ-д үнэмлэхүй ялсан, одоо бүх хариуцлагыг үүрч яваа МАН-ын хувьд коронагийн үеийн энэ их хүндрэлүүд, байнгын хөл хорио, өвөлжилт, хаваржилт, ард иргэдийн амьжиргааны доройтол, өр шир, нүүрсний экспорт бүгд нөлөөлөх тул одоогийн хоёр дахь Засгийн газраа огцруулчихгүй, Сайд нараа нэг нэгээр нь суга татуулчихгүй, идэж уусан гэхулстөрч нөхдөө бөөнөөр нь баривчлуулчихгүй, гэнэтийн ямар нэгэн гай бүү тохиогоосой гээд залбираад явж байх нь өлзийтэй болов уу. 

Харин АН-ын хувьд намын доторхи зөрчил тэмцэл, булаалдаан (тамганы), сахилга батдаа анхаарах нь нэн чухал. АН-ын дотоодын зодоонд ард иргэд залхчихаад байхад нэмж нэрмэх хэрэгггүй. Намбатайхан нэрээ дэвшүүлээд, тэр нэр дэвшигчээ нэгэн дуугаар дэмжээд явчихад ард иргэд улс төрийг тэнцвэржүүлэх сонголт хийчих магадлал өндөр. 2020 оны намар явагдсан орон нутгийн сонгуулиас жишээлээд үзэхэд хангалттай. АН сайндаа биш, сонгогчид нь тэнцвэржүүлэхээр олон аймаг, нийслэлд АН руу хошуурсныг сайтар санаж гамнаж явбал зохилтой.

МАХН, ХҮН хоёрын тухайд 2020 онд нөгөө дагуулж явсан сүүлнүүдтэйгээ (тус бүр хоёр нам, өөр ганц нэг иргэний хөдөлгөөн) хэл амаа ололцоод дундаасаа тус бүр нэг нэр дэвшигчийг олж тогтооно гэдэг мөн ч их хөлтэй явдал болно доо. МАХН-ын тухайд 2017 онд сонгуульд өрсөлдөөд ялчих бүрэн итгэл өгсөн нэг кандидат бэлээхэн УИХ-д нь сууж байна. Түүн дээр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч гэж олон түмнээр хүрээлүүлсэн нэг нөхөр байна. Өөрөөр ард олон дараагийн гурав дөрөвдэх кандидатыг нь тэр Та бидний эвслээс олж харж зөв нэрлэх нь юу л бол? ИЗН, МУНН-аас эдүгээ орон нутагт ганц ч суудал аваагүй, МАХН-ын нэр сүр, лидерийнх нь далбаан дор явж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгууль дээр амаа үдүүлж таарах байх. Тэгсэн нь ч дээр. 

Зөв хүн электорат эвслийн нэрээр сонгуульд орсон ХҮН нөгөө хоёр намаа нэг их тоож хүндэтгэж үзэх нь бодит байдал дээр ямар байх бол? Цаад хоёр нам нь ч нам гэхэд хэцүү, хорь гучин хүнээс бүрдсэн клуб маягтай, ЗЁН, МСДН-аас эдүгээ орон нутагт ганц ч суудалгүй. УИХ дахь ХҮН-ын нэг гишүүний мандатад итгэжяваа бол Ерөнхийлөгчийн сонгууль дээр мөн л амаа үдүүлж таарах биз ээ. Тэгсэн нь ч бас дээр. 

2021 оны эхний хагас жилийн тухайд Цагаан сараас хойш л улс төрийн халуурал эхэлнэ. Ялангуяа МАН-ын 100 жилийн ой, ХХХ их хурал нь улс төрийг жинхэнээсээ хөгжөөж дэвэргэнэ. АН-ын тухайд тамганы хэрүүлээ нэг тийш нь болгоод, хууль ёсны даргатай болчихоод намба заагаад суугаад байхад улс төрийн халууралд өртөх, дотроосоо хагарах магадлал багасна. 

Харин хаврын урь ороод ирмэгц Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, популизмаар ард түмэн ховсдуулж эхэлнэ. Ховсдуулсаар эхний хагас жилийг дуусгадаг юм байж гэе. Үлдэх хагас жилд яах вэ? Хэрэв МАН-ын ХХХ их хурал ба намын хамт олноосоо дэмжигдсэн тэр нэг нөхөр (одоо нэрлэхэд арай эрт байна!) Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодлоо л бол энэ намд дотоод тэмцлийн хямрал дахин нүүрлэж, 2017-2018онд М.Энхболдынхыг юу болгож тавилаа, тэр л давтагдах болов уу. Юун эдийн засаг, өсөлт, дэвшил!!! 

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.26.133)
    Булчингаар хүн захирдаг цөвүүн цаг
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.26.133)
    Өө сэвийг тольноос хайгчид дээрэнгүй хүмүүс байдаг
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 13 цаг 9 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 14 цаг 5 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 14 цаг 6 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 14 цаг 7 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 14 цаг 8 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 14 цаг 9 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 14 цаг 31 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 14 цаг 37 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 16 цаг 36 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 16 цаг 42 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 16 цаг 43 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 16 цаг 44 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цаг 46 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 16 цаг 48 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 49 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 18 цаг 45 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 18 цаг 47 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 18 цаг 50 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 18 цаг 52 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 18 цаг 53 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top