x

Х.Нямбаатараас "суйлж" болох цор ганц санаа

“Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг шинэ Засгийн газарт улираан томилуулмаар байна” гэсэн утгатай “хайрын захидлууд” сүүлийн үед энд, тэнд үзэгдэх болов. “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална” гэдэг зарчимтай болохоор гайхаад байх ч юм алга. Харин Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд нь танхимаа огцруулсан байхад /Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн тохиолдолд Засгийн газар танхимаараа огцордог. Үүнийг кабинетийн зарчим гэдэг/ сайд нар нь “Би үлдмээр байна” хэмээн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид рүү “хайрын захиа” бариад гүйж байна. Манайхан үүнийг юу гэдэг билээ, “ноён урваач, нохой шарваач” гэл үү?

2000-аад онд Ардчилсан хүчин эрх барьж байхад сайд нар нь “захиа” бичиж Ерөнхий сайдаа огцруулаад, өөрсдөө үлдэж байсан түүх бий. Харин өнөөдөр Ерөнхий сайд нь өөрөө тахимаа өгч, танхимаа ХЭГ-ын даргадаа өвлүүлж өгч байгаа юм даг уу. Үзэгдэх байдал нь өөрч, үнэн дүр нь нэг гэдэг билүү. Өчигдөр лав мань хүн /Х.Нямбаатар/ талбай дээр өлсгөлөн зарлаж хэвтээ “босоо” Ганбаа гүйгээд оччихсон “Манай Засгийн газар Оюутолгойн гэрээг хүчингүй болгоно” гээд ярьж явна лээ. Аль хэдийн визээ авсан гэсэн үг биз.

Гэвч энэ удаад Х.Нямбаатарын тухай бус, огт өөр зүйлийн тухай учирлах гэсэн хэрэг. Хууль зүйн сайдын саяхан УИХ-д өргөн бариад буцаагдсан Шарын шашинд нөхөн олговор олгох хуулийн төсөлд дурьдагдсан нэг санааны тухай...

УИХ-ын байнгын хороон дээр унасан уг хуулийн төсөлд “Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох”, “нөхөн олговрын хэмжээ тухайн жилийн улсын төсвийн 0,1 хувьтай тэнцүү байх”-аар тусгасан байв. Манай хууль тогтоогчид нийгмийн аль нэг салбар, үйл ажиллагаанд төсвийн тодорхой хувийг нэрлэж заасан анхны тохиолдол. Бусад улс орнууд бол боловсролын салбартаа төсвийн тэдэн хувь, батлан хамгаалахад тэд, эмнэлэг, эрүүл мэндийн салбартаа тэдэн хувийг зарцуулна гээд тодорхой заачихдаг. Манайх ч гэсэн ийм ажил хэрэг арай л өөр байх байсан болов уу.

Гэхдээ одооноос эхлэхэд оройтох юун. Жишээ нь, нийтээрээ нурж унасан иргэний нийгмийн байгууллагууд байна.

1990-ээд оноос хойш олон нийтийн эрх ашгийг төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн иргэний нийгмийн байгууллагууд бүгд гаднын төсөл хөтөлбөрөөс санжүүдэг байсан. Одоо бол Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг донорууд олдохоо больсон, бүгд хаяад явсан. Хараат бус судалгаа хийдэг нэг ч судалгааны байгууллага байхгүй. Засгийн газраас мөнгө аваад Засгийн газрын захиалсан үр дүнг гаргаж өгдөг цөөхөн хэдэн судалгааны байгууллага бий. Иргэний нийгмийн байгууллагууд нь бүгд санхүүжилтгүй зогссон.

2012-2016 оны парламентын үед иргэний нийгмийн байгууллагуудыг төсвөөс санхүүжүүлэх тухай УИХ-ын олонхиос санаачлага гарч, Хууль зүйн яаман дээр хуулийн төсөл нь хийгдээд явж байсан ч УИХ дээр орж ирэхээс өмнө Засгийн газар огцорч, Х.Тэмүүжин сайдын албаа өгсөн байдаг. Хуулийн нэр нь “Нийтэд тусдаа үйл ажиллагаа, сайн дурын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” билүү дээ. Тухайн үед төсвийн 1 хувийг иргэний нийгмийн байгууллагуудын санхүүжүүлэхэд зарцуулахаар яригдаж байсан санагдаж байна.

Мөн үе үеийн парламентын дарга нарын ярьсаар ирсэн /МАН-ын дарга У.Хүрэлсүх анх Ерөнхий сайдаар томилогдохдоо мөн л ингэж ярьж байсан/  ч эхлүүлж үзээгүй нэг зүйл бол Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төсөл санаачилсан ч мөн л УИХ-аар хэлэлцүүлж чадалгүй буусан байдаг. Үзэл баримтлал нь мөн л улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх тухай.

Ийм хууль байхгүй учраас улс төрийн намууд ямар ч зөв зүйтэй үзэл санаа тээж гарч ирсэн эцсийн бүлэгт мөнгөтэй бизнесүүд, олигархиудын халаасны нам болж хувирдаг. Төрийн эрх авсан нам нь төсвийн мөнгөөр /мэдээж хууль бусаар/ өөрийгөө санхүүжүүлж, тэр мөнгөөрөө сонгогчдын саналыг худалдан авч, "эрх мэдлийн оройд уяатай, тэнгэрээс дүүжлээстэй" болж хувирдаг. Үүнийг туйлд нь хүртэл хөгжүүлж байгаа нам нь одоогийн МАН.

Тиймээс ядаж иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууддаа төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгдөг, түүнд хяналт тавьдаг, аудит хийдэг "шилэн" болгочихвол сүм хийдийг санхүүжүүлснээс арай илүү нийгэмдээ хэрэгтэй, нийтийн эрх ашигт тустай өөрчлөлт болох юм л даа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.108.138)
    Hi bot news
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • hi (202.170.70.74)
    hi test
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 2 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 2 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 6 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 15 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 20 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 1 цаг 56 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 2 цаг 8 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 2 цаг 8 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 2 цаг 9 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 2 цаг 14 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 2 цаг 18 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 3 цаг 20 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 3 цаг 43 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 4 цаг 14 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 4 цаг 18 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 4 цаг 20 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 4 цаг 21 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 4 цаг 26 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 4 цаг 26 мин Голомт банкийг “Усны Элч” банкаар дахин өргөжиллөө 5 цаг 24 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top