x

Х.Баттулга У.Хүрэлсүхийн "сүүлэн дээр" гишгэсэн үү?

“Төрөөд удаагүй эхтэй зүй бус харьцсан хэргийн улмаас Монгол улсын ерөнхий сайд огцров”... Ийм гарчигтай мэдээллийг урду хэл дээр /Пакистан улсын зонхилох хэл/ гардаг Их Британийн independenturdu.com сайт баасан гаригийн орой нэвтрүүлжээ. Уг мэдээллээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баасан гаригийн өглөө Төрийн ордонд хийсэн “өөрийн хүсэлтээр огцрох” тухай мэдэгдлийг дамжуулж, мөн урьд орой нь Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалыг үзүүлсэн байна.

Мэдээллийн дор олон пакистанчууд сэтгэгдлээ үлдээсний дотор Чингис, Хүлэг зэрэг Монголын их хаадыг “Олон сая хүний амийг бүрэлгэсэн харгис байлдан дагуулагчид” хэмээн нэрлэж, “харгислалаар танигдсан үндэстэн өнөөдөр ёс суртахууны өндөр түвшинд хүрч, хүнлэг ёсны үлгэр дуурайллыг үзүүллээ” хэмээн бичжээ. Мөн өөрийн улсын ерөнхий сайдыг “Хүлэг хааны залгамжлагч болсон. Шашны экстремистүүдийн гарт 11 ажилчин алагдсан явдалд хариуцлага хүлээхээс татгалзаж, эмгэнэл ч илэрхийлээгүй байна” гэх мэтээр шүүмжилжээ.

Товчхондоо, 2009 онд Оюутолгойн гэрээг УИХ баталснаас хойш, 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “цаазын ялыг хориглох” тухай мэдэгдлээ хийснээс /Үүнээс хойш гурван жилийн дараа Эрүүгийн хуулиасаа цаазын ялыг халсан. Энэ хугацаанд нэг ч удаа цаазын ял гүйцэтгээгүй/ хойш Монголын төрийн удирдагчдаас гадаад ертөнцөд гайгүй хэлэгдсэн бараг анхны тохиолдол болов.

Аз болоход Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулган дээр хэлсэн “улс төрийн” чанартай мэдэгдлийг дамжуулсангүй. Тэрээр өөрийг нь огцруулсан чуулганы хуралдаан дээр “АН-ыг самарсан Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалыг самарч эхэллээ. Шаардлагатай бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ дээр тавина” хэмээн мэдэгдсэн билээ.

Ингээд хэдхэн цагийн өмнө хэвлэл мэдээллийнхний өмнө иргэдээсээ уучлал гуйсан Ерөнхий сайдын үг “чин сэтгэлийн” байсан эсэхэд эргэлзээ бий болов. Товчхондоо У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр Ерөнхий сайд өөрийн албан тушаалаас огцорсонд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар оролцоотой байсан нь ойлгомжгүй үлдлээ.

Харин нэг зүйл ойлгомжтой болсон нь ҮАБЗ-ийн гурван тулгуур баганын нэг нь нурж, нөгөө нь хэзээ мөдгүй нурахад бэлэн болжээ. Товчхондоо Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэгэнт “зам салсан” гэдгээ ил тодоор зарлалаа.

Сануулахад, энэ долоо хоногт хийгдэх шинэ Засгийн газрын томилгоонд Ерөнхийлөгчийн оролцоо байхгүй болсон. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлтээр Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлахад Ерөнхийлөгч саад хийх боломжгүй. Хуульд заасан хугацаа буюу ажлын тав хоногийн дотор Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх үүргийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар өгсөн. Харин шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг УИХ-д өөрөө оруулж хэлэлцүүлнэ /тав хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол УИХ-д шууд өргөн барина/. Сайд нараа томилж, чөлөөлнө.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь олонхийн дэмжлэгийг авч Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд түүний Засгийн газар хуулийн хувьд Ерөнхийлөгчөөс бүрэн хараат бусаар томилогдоно гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн хуулийн хувьд хүчинтэй.

Хуулийн энэ заалт 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн танхимыг байгуулахад ч мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Харамсалтай нь бүх зүйл хуулийн хүчин зүйлээс шалтгаалдаггүй гэдгийн нэг нотолгоо нь У.Хүрэлсүхийн танхим. Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Соёлын сайд О.Чулуун нарыг “Ерөнхийлөгчийн квотоор орж ирсэн сайд нар” гэлцдэгийн бас нэг нотолгоо нь тэдгээр сайдтай холбоотой хуулийн асуудал үүсэх тоолонд нам дарагдаад өнгөрдөг байсан явдал.

Харин У.Хүрэлсүх өөрийн томилсон хоёр сайдын асуудал үүсэх төдийд өөрөө огцрох өргөдлөө өгөх жишээтэй. Үүнийг л “кабинетийн зарчим” гээд байгаа юм. Гадна талдаа ингэж харагдаж байгаа ч, У.Хүрэлсүх өөрөө ингэж мэдэгдсэн боловч дотоод шалтгаан нь өөр байж болно. Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр У.Хүрэлсүхийн “сүүлэн дээр гишгэсэн” үү?

Магадгүй тийм шалтгаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүх Х.Баттулгыг “дуэльд дуудсан” хэрэг биз. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэг нь “Ялсан намын дарга Ерөнхий сайд байх зарчмын дагуу Л.Оюун-Эрдэнэ нь намаа авах хэрэгтэй” хэмээн жиргэсэн нь ч гэсэн санамсаргүй үг биш байх. "Эр хүний дотор эмээл хазаартай морь" гэдэгчлэн Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн өөрийн бодол байж таарна. Өмнө нь М.Энхболдыг яалаа?

Муугаар бодоход У.Хүрэлсүх ч гэсэн ялсан намын дарга байх уу, ялагдсан нэр дэвшигч /таван сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно/ болж үлдэх үү? гэдэг сонголтын өмнө ирж мэднэ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 40 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 1 цаг 0 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 3 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 7 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 14 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 3 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 4 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 6 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 4 цаг 0 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 57 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 5 цаг 2 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 7 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 24 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 32 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 34 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 40 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 45 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 47 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 11 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top