x

2021 онд бид яагаад өөрөөр амьдрах хэрэгтэй вэ?

Хуучин он улиран өнгөрөхөд шинэ ондоо юунд зорихоо, хэн байхаа төлөвлөдөг. Миний хувьд өнгөрсөн онд олон үйл явдал өрнөсөн ба тэдгээрийг тоочиж болох ч тэр бүхнийг багцлаад харвал 2020 оныг амьдралын шинэ хэв маягт, шинэ “би”-гээ олох шаардлагатай жил боллоо гэсэн дүгнэлтэд хүрэв. Тиймээс оны эхнээс амьдралдаа зарим өөрчлөлтийг хийж, 2021 онд өөрөөр амьдрахаар шийдсэнээ хуваалцъя.

  • Одоо цагтаа амьдрах

Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болохыг өнгөрсөн нэг жилийн турш дэлхий нийтээрээ мэдэрсэн шүү дээ. Ирээдүйгээ бодон алсаа харж, том зорилго тээн түүнийхээ төлөө зүтгэх нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ зөвхөн түүнийгээ л бодоод, ирээдүйгээрээ амьдрах нь бидэнд хэр аз жаргал авчирдаг бол? Өнөөдөр жирийн л нэг өдөр. Гэхдээ яг одоо өөрийнхөө эргэн тойрныг хар даа, гэрт чинь болж байгаа, магадгүй чиний нэг их тоогоод байдаггүй энгийн мэт зүйлс ч аз жаргалтай байх шалтгаан чинь байж яагаад болохгүй гэж? Үнэндээ санаанд оромгүй маш жижигхээн зүйл, эсвэл хэн нэгний хэлсэн ганц үг ч биднийг хормын дотор аз жаргалтай болгодог шүү дээ. Гэр бүл, найз нөхөд, ажил гээд бүх л хүрээнд болж байдаг өдөр тутмын үйл явдлууд, тэр уур амьсгал, бидний сэтгэл хөдлөл өөрөө дахин давтагдашгүй. Тиймээс энгийн зүйлээс сайхныг нь мэдэрч, одоодоо амьдарч сурахыг энэ онд хэрэгжүүлэхээр шийдсэн.  

  • Дижитал хэрэглэгч байх

Өнгөрч буй нэг жилийн турш ковидын улмаас бизнесүүд оршин тогтноход бэрх болж, цөөнгүй газар ч хаалгаа барьлаа. Харин 2021 онд үүний гарц гаргалгаануудыг илүү их харж, цар тахлын үеийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих шинэ шийдлүүд гарч ирж байна. Хэрвээ анзаарч байгаа бол бидний эргэн тойрон дахь бүх л үйлчилгээнүүд онлайн руу шилжиж, албан газрууд дижиталаар ажлаа явуулж, гэрээсээ ажиллах горим руу бүхэлдээ орж байна. Дижиталд суурилсан цоо шинэ бизнесүүд үүдээ нээж, зарим онлайн үйлчилгээнүүд цар тахлын үед жирийн үеэсээ хэд дахин илүү ашигтай ажиллаж байгаа энэ үед өөрийн бизнесийг эрхлэхийг зорьдог бол энэ нөхцөл байдлыг анхааралдаа авч, хурдтай шинэчлэл хийх хэрэгтэй гэж зөвлөх байна. Тиймээс 2021 онд уламжлалт арга барилаасаа салж, дэлхийн шаардаж буй шинэ хандлага, шинэ хэлбэр рүү шилжихээс өөр гарц байхгүй.

  • Тууштай хуримтлуулах

Бас нэг сургамж. Цар тахал нь гэнэтийн эрсдэл тулгарахад бидэнд хадгаламж ямар чухлыг ойлгуулсан. Тиймээс энэ онд яадаг ч байсан хуримтлалаа тууштай хийх нь гол зорилтуудын нэг маань болсон. Туршлагаасаа хуваалцахад хамгийн эхэнд найдвартай, системийн томоохон банкнуудаас сонгох нь зөв юм шүү. Системийн гэдгийг маш энгийнээр тайлбарлахад энэ банкнаас манай улсын эдийн засаг хамаарч байдаг, чухал хувь нэмрээ оруулдаг, найдвартай, санаа зоволтгүй мөнгөө хадгалуулж болно гэсэн үг. Манайд системийн ТОП-3 банк байдаг ба тэдгээрээс хадгаламжийн хүү нь харьцангуй өндөр, уян хатан нөхцөлийг санал болгож байгаа нь таалагдсан учраас би хувьдаа Голомт банкийг сонгосон. Жишээ нь, сар бүр тогтмол цалинтай, түүнээсээ тодорхой хэсгийг тогтсон дүнгээр хуримтлуулах бол “Үндэсний хуримтлал”, харин орлого орж ирэх үед хүссэн хэмжээгээрээ хуримтлуулах бол “Энгийн хугацаатай хадгаламж” гээд олон хувилбар байдаг нь таалагдсан. Миний хувьд сар бүрийн цалингаасаа тогтсон дүнгээр хуримтлуулж, тууштай хуримтлуулж сурахыг хүсэж байгаа учраас “Үндэсний хуримтлал” хөтөлбөрийг сонгосон байгаа. Энд дараад шууд хадгаламжаа нээгээрэй.

  • Цаг үетэйгээ нийцэж, хөрвөх чадварт суралцах

Нэг талаас цар тахал гээд хөл хорио тогтоож, хүмүүсийн амьдрал зарим талаараа тодорхойгүй, зогсонги байдалд орсон юм шиг, гэхдээ нөгөө талаараа дэлхий өмнөхөөсөө ч илүү хурдтай эргэж байгаа юм шиг санагдахгүй байна уу? Их хямрал их боломжийг, өмнө байгаагүй их нээлтүүдийг, санаачилгуудыг бий болгодог гэдэг. Цар тахал дижитал хувьсал гэх зүйлийг шууд л хүчээр 5-10 жилээр нааш нь татчихсан. Үүнийг дагаад олон өөрчлөлтүүд бидний эргэн тойронд, дэлхий даяар явагдаж байна. Хувь хүмүүсийг илүү хурдтай чадвартай байхыг шаардаж, ганцхан л чадвартай, түүгээрээ үнэлэгдэж ажил хийдэг байсан цаг хоцрогдож, мульти буюу олон чадвартай байх нь өөрөө суурь шаардлага болох цаг хэдийнэ ирсэн. Тиймээс өөрийн чаддаггүй, бусдаас тусламж авдаг байсан ажлуудыг энэ онд өөрөө хийж сурах зорилго тавьсан.

  • Ажил амьдралын тэнцвэрийг хадгалах

Хүн бүр л амжилтад хүрч, илүү их орлого олж, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Гэхдээ энэ нь хэзээ ч хамаагүй цаг наргүй  буюу зохион байгуулалтгүй ажиллаж, завгүй гэх шалтгаар буруу хооллож, хувийн амьдралдаа цаг гаргахгүй байна гэсэн үг биш юм шүү. Их битгий хий, бага бүү хий, өдөр бүр хий гэж үг байдаг. Тогтсон цагийн хуваарьтаа үр бүтээлтэй үр дүнтэй ажиллаад, хувийн амьдралдаа болон чөлөөт цагтаа цаг гаргаж өөрийгөө зөв амрааж чадсанаар эргээд ажлаа хийхэд харин ч илүү их ажлыг гараасаа гаргана гэдэгт итгээрэй.

Миний санаануудаас таалагдвал амьдралдаа хэрэгжүүлээрэй. Шинэ он гараад шинэхэн хэвээрээ байгаа дээр төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлж эхлээрэй. 2021 онд нь амжилт хүсье!

Т.Маралмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 7 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 22 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 27 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 28 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 30 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 30 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 2 цаг 57 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 3 цаг 1 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 3 цаг 2 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 3 цаг 3 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 3 цаг 5 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 4 цаг 7 мин Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн алт, мөнгөний үнэ огцом хэлбэлзэж байна 4 цаг 17 мин Азийн аваргын тэмцээнд өрсөлдөх Монголын тамирчдын нэрийг зарлалаа 4 цаг 18 мин Сэлэнгэ, Дорнод, Ховд аймгуудад ой хээрийн түймэр гарчээ 4 цаг 42 мин Налайх дүүргийн багш Д.Нэргүй 60 сая төгрөгийн санхүүжилтээр байгалийн ухааны жишиг танхим байгуулжээ 4 цаг 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа 4 цаг 53 мин Дугуйчин Б.Марал-Эрдэнэ “Tour of Thailand-2026” тэмцээнд оролцож байна 4 цаг 57 мин “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа 5 цаг 0 мин Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт 6 цаг 6 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top