x

Концерт: Үндэсний аюулгүй байдал

Цэнгэл ихэдвэл жаргал холдоно

Янаг ихэдвэл тэнэг ихдэнэ

Огшоох учиртай оршил

Ням гаригийн үдэш Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТВ-ээр “гэнэт” гараад ирэв. Шинэхэн захирал Н.Дэмбэрэл түүнийг уриад зогсохгүй өөрөө анх удаа ярилцлага хөтөлж байгаа аж. Долоо хоногийн өмнө өөрийнх нь баталсан хөтөлбөрөөр энэ цагт “Зогсошгүй: Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Намсрайн Ялалт”-ыг зоосон байлаа. Хөтөлбөр хөдөлсөн тул маневар хийж таарчээ. Яагаад ч юм “Чойжин ламын сүм музей”-н Дамдин янсан бурхныг танилцууллаа. Дамдин янсан гэдэг нь “Морин хоолойт” гэдэг утгатай ажээ. Түүний араас 2018 оны “Эх хэл” нэвтрүүлэг залгалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд Н.Түвшинбаяр тэргүүтэй Олимпын медальт тамирчдын дүрс гарсны олонх нь жүдочид. Нэвтрүүлэг тэр чигтээ Ерөнхийлөгчийн зааж буй монгол бичгэн титртэй аж. 

Шинэ дээд амжилт

Ярилцлага захирал Н.Дэмбэрэлийн “Та сүүлийн үед зурагтаар монгол бичиг заагаад байгаа...” гэдэг өгүүлбэрээр эхлэх учиртай. Хөтөлбөр эвдсэн ярилцлагын шторк: Цаг үе үзэл бодол. Ковид. Эдийн засаг. Эрдэс баялаг ард түмний өмч. Төмөр зам. Шударга ёс. Өрх бүрд нэг сая төгрөг. Ажлын байр. Офшор. 600 студи... өнгө өнгөөр солигдсоор эцэст нь “Студи 600” гэж хүнгэнэв. Шинэ захирал шинэ контенттой болох эсэхийг цаг хугацаа харуулах биз. Ерөнхийлөгч шторкоор үзүүлсэн сэдвийн дагуу ярьж таарна. Ярилцлагын явцад Ерөнхийлөгч хэд хэдэн тоо дурдасны дотор ҮАБЗ-ийн хуралдааны тоог цаас харж огноотой хэлэв. Х.Батулгыг ерөнхийлөгч болсноос хойш ҮАБЗ 41 удаа хуралдаж 54 зөвлөмж гаргасан гэнэ. Харин 2009-2017 оны хоорондох найман жилд ҮАБЗ 25 хуралдсан аж. Түүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга нөгөө хоёртоо талархал илэрхийлэв. Эгээ л “Энэ боломжийг ашиглаад телевиз үзэн суугаа...” гэдэг шиг. “Гурван обьект” (Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нарыг “обьект” гэсэн учир энд бас ашиглалаа) богино хугацаанд олон хуралдсан өөр нэг түүх бий. 1937.10.02-нд байгуулагдсан Чойбалсан, Лувсаншарав, Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй Онцгой бүрэн эрхт комисс 1939.04.22-нд татан буугдах хүртлээ 51 удаа хуралдаж, 25785 улс төрийн хэрэг хэлэлцэн 20099 хүнд цаазын ял оноосон байдаг. 

ҮАБЗ-ийн зарим зөвлөмж

Дөчин нэгэн хуралдааны тавь давсан зөвлөмжийн зах зухаас нь бид мэднэ. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн эрхийг нэг дор түдгэлзүүлсэн. ҮАБЗ-ийн бас нэгэн дээд амжилт. ҮАБЗ зөвлөмж гарган шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх заалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 онд нэмсэн юм. Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн тамга гурван гар дамжаад байна. Энэ зуурт өмнөх ерөнхий сайд нар, кабинетийнх нь гишүүд, нийт 14 хүнийг хууль зөрчин байж хилсээр хорьсон. С.Баярыг яллахын тулд хөөрхий Петровисын Ч.Даваанямыг бас хийчихэв. Хоёр хөршөө давж харсан, тэдэнтэй зиндаархаж харьцсан монгол хүн эцэстээ яльж шалихгүй юмаар яллагдаад эхэллээ. Бүгд уул уурхай, төмөр замын хэргээр суусан. Удаах “ялтан” тодорчээ. Ерөнхий сайд асан С.Батболд. Гадаадад байшин сууцтай, оффшор бүсэд данстай гэдэг хуучин пянзаа ч тавьчихаж. Удахгүй улсаараа “ал, дүүжил, цаазла” гэж орилно. Гучаад онд Монголд нутагшуулсан большевик технологи. “Үнэн” сонины 1935 оны №127-д “Комбинатын ажилчдын шаардлага” гэгч зүйл нийтлэгджээ. Хувьсгалын эсэргүү бүлгэмийн толгойлогч Гомбожав нарын нэр бүхий этгээдүүдийг цаазлахыг шаардсан 133 хүний гарын үсэгтэй. Эцсийн шийдвэрийг ард түмэн гаргаж. Буух эзэнгүй л гэсэн үг. С.Батболдыг Оюу Толгойтой холбосон байхад бусад нь ОК. “Сайхан хүүхэн болгоныг бариад байх хэрэг үү” гэдэг шиг ОТ-той холбоотой л бол барьж, хорьж, яллах ёстой гэдэг ойлголт нэгэнт тогтчихлоо. ҮАБЗ-ийн шийдвэр нөгөө хоёр “обьект”-д ч хамаатай. Түүхийн өмнө хамт хариуцлага үүрэх улс. Энэ зуурт хөршүүдийн уул уурхайн төслүүд давшингуй цохилттой урагшилсаар. Хөршүүдээ давж л сая дэлхийтэй харьцах заяатай бидэнд зах зээл өндөр өртгөөр ч олдох үгүйдээ тулжээ. Үндэсний аюулгүй байдалд хамаагүй юм гэж үү? Х.Баттулга өөрийгөө Монгол төрийн тэргүүн биш гэх утгатай үг хэлсэн. Өөрөө тэгж боддог бололтой, тэгвэл Монголын хувьд Х.Баттулга хэн юм бэ?!? 

Хөршийн ударникууд

Айлын хүүхэд айхтар гэгчээр Монгол Улсын ҮАБЗ зөвлөмж гаргаж байх хойгуур хөрш хоёр гүйцэж түрүүлээд чавхдах нь. Хятадын молибден, вольфрамын том үйлдвэрлэгч China Molybdenum Конгогийн зэс-кобальтын Kisanfu ордын төслийн 95 хувийг 550 сая доллараар Freeport-McMoRan компаниас авчээ. Таван хувь нь Конгогийн Засгийн газрын эзэмшилд үлдэх аж. Энэ орд ойролцоогоор 6.28 сая тн зэс, 3.1 сая тн кобальтын нөөцтэй. Kisanfu-аас 33 км зайтай бас нэг зэс-кобальтын Tenke Fungurume төслийн 56 хувийг China Molybdenum 2.56 тэрбумаар 2016 онд авч байсан юм. Энэ хоёр Монголд онцын нөлөөгүй. Харин хойдууд биднийгээ бүр мөсөн хийцлэх нь. Оюу Толгойгоос таван сая тонноор илүү нөөцтэй, Байгаль нуурын ойролцоох Удоканы зэсийн ордыг эзэмшигч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Герман Миронов 2020 оны эцсээр боловсруулах үйлдвэрийн бүх байгууламжийн угсралтын ажил бүрэн дуусна гэж байлаа. Дуусгаа биз. Анхандаа уулын ажлыг нь 2021 онд эхлүүлэхээр төлөвлөсөн ч өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан. Оюу Толгойгоос олон давуу талтай, чанга өрсөлдөгч ашиглалтад орох нь өнөө маргаашийн яриа. Гэтэл монголчууд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлуулчихсан суугаа. Хятад австрали нүүрс авахгүй гэдэг “сайхан мэдээ” цацлаа. Онгойсон орон зайг нь бид нөхнө гэж Орос итгэлтэй зарлав. Чадна, уулаасаа... Якутын Элгагийн ордод Хятад, Оросын компаниуд хамтрахаар болжээ. 2023 оноос жилд 30 орчим сая тн нүүрс олборлоно. Увстай залгаа Тувагийн Элегестийн маш өндөр чанартай, багцаагаар нэг тэрбум тн коксжих нүүрсний нөөцтэй ордын төмөр зам байгалийн саад бэрхшээлд торохгүй урагшилсаар. Орос, Хятад манай хоёр талаар холбогдсон танк орж ирдэг бас танк орж ирдэггүй төмөр замаараа зэс, нүүрс зөөж гарна. Байгаль нуурыг хайрлаад Монголд УЦС бариулдаггүй оросууд эрэг дээр нь уурхай ухах нь. Гэх мэтийг ҮАБЗ-ийн “обьект”-ууд хоорондоо ярьдаг болов уу?!?

Цахилгаан тасарвал концерт дуусна

Монголчууд оффшорт байгаа мөнгийг оруулж ирээд тараах удаах үлгэрээ зүүдлэн жаргаж хонов. Банкнаас эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй мөнгө авч болно гэдэгт итгэдэг хүмүүс эртхэн дотоодын дансаа ч хаалгаарай, юмыг яаж мэдэх вэ. Тэгээд ҮАБЗ-өөс бэлтгэсэн ээлжит концертыг тайван үзэхгүй юү. Х.Баттулга ковидтой холбогдуулан нэг сая төгрөгийн ваучер тараах санаатай юм байна. Тэр мөнгийг оффшороос босгохоор тооцож. Нэг сая төгрөгийн 200 мянга нь бэлэн мөнгө; 800 мянга нь талх, мах, гурилын талон байх бололтой. Түүний хувьцааг нь эзэмшдэг компаниуд эдгээр зах зээлийн том тоглогчид. Өрсөлдөгч нарынх нь тооцоогоор махны 30 хувь, талхны 70 хувь, гурилын 10 хувийг нийлүүлдэг. Буянаараа болог цаашаа. Гарынхаа хүнээр “Хүүхдийн төлөө фонд” байгуулуулж хууль бусаар мөнгө татсан. Мэлмэрүүлсэн сайхан тоглолт. Өөр нэг “обьект” яруу алдарт 100, 100 жилийн ойн концертоо бэлтгээд завгүй. Улаан хилэн хөшиг удахгүй нээгдэнэ. Үндэсний аюулгүй байдлыг ирэх сонгуулиар төсөөлчихсөн “гурван обьект”-д үндэсний аюулгүй байдал бол концерт юм. Ц.Намсрайжавын “Баярын жавхаа” дуурсах үлэмж тансаг, нүсэр цэнгэлийнх нь кульминац дээр цахилгаан битгий тасарчихаасай билээ. 

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулагдана 35 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 45 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 48 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 40 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 36 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 37 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 38 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 40 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 41 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 3 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 8 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 8 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 13 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 15 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 16 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 18 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 19 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 21 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 21 цаг 17 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top