x

Даатгалын нөхөр олговор Засгийн газрын өглөг биш

Эдийн засагч Н.Туяа өөрийн нүүр номоор дамжуулан хөл хорионы үед Засгийн газраас авч хэрэгжүүлж болох болон зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой зарим арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцсаныг уншигчиддаа хүргэж байна.

Даатгалын нөхөн олговор Засгийн газрын өглөг биш

Хатуу хөл хорио тогтоосноос хойш би энэ Засгийн газраас ямар ч #сайхан_сэтгэл, #баатарлаг_үйлс шошгогүйгээр хууль ёсны нэг асуудлыг шийдэж өг гэж нэхээд удаж байна. Энэ бол Засгийн газрын шийдвэрээр ажиллах боломжгүй болж цалин орлогогүй хэдэн сар болж байгаа үйл ажиллагаа нь хаасан салбарын даатгуулагчдад Ажилгүйдлийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох асуудал юм.

Даатгуулагчид ажил олгогчийн хамт сар бүр цалингийн 24 хувиар нийгмийн даатгал төлж байгаа. Үүнд ажилгүйдлийн даатгал ч мөн багтдаг. Даатгалаа төлсөн иргэд цалин, орлогогүй болсон байхад Даатгалын сангаас яагаад хууль ёсны нөхөн төлбөрийг нь өгөхгүй байна вэ? Хуулийн дагуу даатгуулагчид цалингийнхаа 45-70 хувиар 76 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговор авах эрхтэй. Жишээ нь, 800 мянган төгрөгийн цалинтай даатгуулагч даатгал төлсөн хугацаанаас хамаарч 1 сая 272 мянгаас 1 сая 979 мянган төгрөгийн нөхөн олговор авах эрхтэй. Засгийн газар энэ асуудлыг яагаад ярихгүй байна вэ?

Сануулахад, сонгуулийн өмнөх 4-6 дугаар сард ажлаа хийгээд цалингаа бүтэн авч байсан даатгуулагчдад Засгийн газар ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээнд 218 мянган хүн хамрагдаж, 43.6 тэрбум төгрөгийн тэтгэмж авсан. Энэ бол даатгуулагчийн мөнгийг улстөрчид зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашигладгийн тод жишээ. Сонгуулийн өмнө, ажилгүйдлийн даатгалын тохиолдол /хуульд заасан нөхцөл/ үүсээгүй байхад даатгуулагчдын 43.6 тэрбум төгрөгийг хуулийн үндэслэлгүй тараасан энэ үйлдлийг улс төрийн зорилгоор даатгуулагчдын хөрөнгийг ашигласан гэж үзэх үндэстэй.

Харин өнөөдөр жинхэнээсээ даатгуулагчид нь ажилгүй, орлогогүй болсон байхад даатгалаас нөхөн олговор олгох ёстой Засгийн газар, ХНХЯ, Сангийн Яам мэдсэн ч мэдээгүй царайлаад сууж байна.

Мөн Капитал банктай холбоотой 104 тэрбум төгрөгийн асуудлаа яаралтай шийдэж даатгуулагчдын хөрөнгийг зохих ёсоор нь зарцуулах ёстой. Засгийн газраас үйл ажиллагааг нь зогсоосон, одоо ч нээгдээгүй байгаа хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа зөвхөн НДШ-ийг төлөөд цалингүй суулгаж байна. Энэ хүмүүс хохироод үлдэх ёстой юу? Засгийн газар 1,9 сая төгрөгийн нөхөн олговрыг /өмнөх жишээг үзнэ үү/ нь өгөлгүй зургаан сарын цахилгааны төлбөрөөс 180 мянган төгрөг чөлөөлж байгаад баярлаад дуугүй суух ёстой юу?!

Энэ асуудлыг хөндөхдөө би “Эрдэнэт” үйлдвэрээс бүх нийтийн эрчим хүчний төлбөр төлөх болсныг огт эсэргүүцээгүйгээр барахгүй, “Үндэсний шуудан” сонин болон inews.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчит компаниуд тансаглалаа орхивол хэдэн тэрбум бүү хэл их наядын нөөц гарч ирнэ, үүнийг ашиглаж бизнесээ, эдийн засгаа дэмжмээр байна” гэдэг санаагаа хэлсэн. Төрийн өмч, байгалийн баялаг ард түмнийх юм бол түүнийг ядарсан үедээ ашиглаж боломж нь ард түмэнд байх ёстой. Гэхдээ үүнийг хийхдээ хэт хавтгайруулсан, судалгаа тооцоололгүй хийсэн, эрсдэлээ тооцоогүй асуудлууд ч гарсан.

Харин Даатгалын сангаас нөхөн төлбөр олгох асуудал бол олон мянган даатгуулагчийн эрх ашгийн өмнөөс тавьж буй хууль ёсны шаардлага юм. Үүнийг зарим нь "Цахилгаан, дулаанаа тэглүүлчихээд ямар шуналтай юм" гэх мэтээр зориудаар гуйвуулах хандлага ч байна. Ажил хийж, цалингаасаа татвар, шимтгэл, даатгал төлж үзээгүй хүмүүсийн хувьд ойлгомжгүй, зүгээр сууж байгаад хүртдэг халамж шигээ бодож байж болох ч нөхөн олгвор бол халамжаас огт өөр ойлголт.

Энгийнээр хэлбэл хүмүүс эрсдэлээ даатгаж төлбөр төлдөг, түүнийг даатгал гэдэг. Даатгуулсан тэр эрсдэл нь иргэнд үүсвэл даатгалын сангаас нөхөн олговор олгодог хуультай. Энэ бол хууль, гэрээгээр зохицуулсан иргэний эрх зүйн харилцаа. Үүнийг Засгийн газар хүссэн үедээ өөрчлөх, эсвэл саатуулах эрхгүй юм.

Эдийн засагч Н.Туяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.100)
    Hi sain durin daatgal tologchid yah ve ajilaa hij chafahgui hol horiond 2 sar bolloo
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • oyunerdene (66.181.161.18)
    11sar niigmiin daatgal tolson hvnd oldohuu
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.218.31)
    Ийм үед л нөхөн олговор өгөхгүй бол, Тэр нийгмийн даатгал гэх байгууллага байх хэрэг бна уу?!?!!!!
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.99)
    Авмаар бна шүү
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Иргэн (66.181.161.20)
    Ёстой үнэн.Зөвхөн 10-р сарын НД шимтгэл гэж 198000төгрөг суутгуулсан хүмүүс бн.Сар болгон төрд баггүй хэмжээний татвар төлдөг.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Түндэв Пүрэвсүрэн (64.119.18.145)
    Зөв
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ саяхан Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 4 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 13 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 1 цаг 54 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 2 цаг 6 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 2 цаг 7 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 2 цаг 7 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 2 цаг 12 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 2 цаг 16 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 3 цаг 19 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 3 цаг 41 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 4 цаг 12 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 4 цаг 16 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 4 цаг 18 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 4 цаг 19 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 4 цаг 24 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 4 цаг 24 мин Голомт банкийг “Усны Элч” банкаар дахин өргөжиллөө 5 цаг 22 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top