x

Путин Брежнев биш

Нийслэлийн нэгэн дүүргийн цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа нэг нөхөр маань надтай хуучилж байнаа. Цагдаагийн дарга нарын удаа дараагийн цугларалтад би уригдаж лекц уншиж байхад мань хүн бараг бүгдэд нь сууж таарсан ба тэр удаа хоёулаа уулзасных гадаад харилцаа, гадаад бодлого, дэлхий дахин гээд баахан буу халлаа. Мань хүн асуугаад л. Бас санал бодлоо хэлээд л. 2019 онд тохиосон Путины айлчлал мань хүнд дурамжхан санагдсан уу, айлчлалыг дутуудуулсан, нэг чухал юмыг орхигдуулсан, тэр нь алдаа болсон гээд л ярьж байна. Тодруулаад асуутал ингэж хэлдэг юм.

-Путиныг зүгээр айлчлуулаад буцаачихдаг тусгүй юм боллоо. Улсын Баатар цол шагначих ёстой байсан юм. Энэ дээр төр-засаг алдчихлаа. Юуг нь хайрладаг юм. Тэр Баатар, тэр одонгоо харамгүй өгөх ёстой байсан юм.

Би асуулаа:

-Путиныг Улсын Баатар болгоод тэгээд яадаг юм? Тэртэй тэргүй Путины айлчлалыг угтуулаад айлчлалтай давхцуулаад Дорнод аймгийн Халх гол суманд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт хийгээд өгчихсөн шүү дээ. 

Цагдаагийн хурандаа хэллээ:

-Үгүй ээ, энэ юу ч биш, Путиныг шагнаж байгаад бүр том бүтээн байгуулалт хийлгэх ёстой байсан юм биш үү? Тухайн үедээ Брежневийг Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Хүндэт иргэн цолоороо шагнаад оронд нь хичнээн их тусламж авав даа. Гурав, дөрөвдүгээр хороолол, Хуримын ордон, үйлдвэр заводууд... Хэрэв Путинд Баатар цолоо өгчихсөн бол өдийд ОХУ-аас тусламж цутгаад л, зам харгуйгаа босгуулаад, бараг л бензин шатахуунаа үнэгүй авах байсан ч юм бил үү?

Би учирлан хэллээ. Юуны өмнө мань хурандаагийн буруу огтоос биш ээ, эх орноо хөгжүүлье, цэцэглүүлье гэсэн нь зөв сайхан санаа. Найрамдлын үр шимийг хүртэе гэсэн нь ч буруу биш. Соц нийгмийн үед төрж өссөн, Монгол-Зөвлөлтийн найрамдлын үр шимийг амссан бидний үеийн хэн нь ч тэгж ярих байсан. Энэ найрамдлыг сэргээгээд хуучин алтан үе рүү нь орчуулчихмаарсан хэмээн мөрөөдөж явдаг түг түмэн монгол хүн байдгийн нэгэн нь л цагдаагийн мань хурандаа мөн гэж эерүүлэн зөөллөж хэллээ. Ингэж ярьж сэтгэсэн нь огтоосоо буруу биш хэмээн дахин давтан хэллээ.

Тэр үеийн СССР ба өнөөгийн ОХУ-ын хооронд зарчмын асар их ялгаа буй, Путин гэдэг чинь Брежнев биш, Путин бол тэгж одон тэмдэг, цол хэргэмд унаж үхэх удирдагч биш, гавьяа шагналаараа төр барьдаг алтан үе эргэж ирэхгүй, өнөөгийн шинэ оросуудад (“Новый русский”–оросын нийгэм дэх хувийн бизнестэй хөрөнгөжсөн нийгмийн анги давхарга, тэдний төлөөлөл нь ОХУ-д төр барьж байна) гологдоод хаягдчихгүйг л бид хичээх хэрэгтэй, өнөөгийн шинэ оросуудаас найрамдал хүсээд нэмэргүй, элэг доог болно, тэднийг “ах нар” хэмээн зөвлөлтийнхнийг нэрлэдэг шигээ нэрлэх нь ч онигоо, элэг доог болно. Шинэ оросууд биднийгээ энэ зэрэгтэй тоож байгаа нь их юм гээд би хэлээд тавьчихлаа. Манай хурандаа “Яагаад?” гэх нэг том асуултын тэмдэгтэй л хоцрох шиг боллоо.

Урлаг уран сайхны айхтар мэдрэмжтэй, жирийн иргэн нь хүртэл найргийн их хөмрөгтэй монголчуудад энэ нэг дуу хоногшин үлдээд хэдэн үеэр нь шингэчихсэн юм шиг санагддаг. 

Гэгээн Зөвлөлт орны найртай сайхан тусыг
Нэгэн хүүтэй эхийн найртай сайхан сэтгэлийг

Зовох цагт нөхөрлөсөн зоригт Монголын үнэнчийг
Ахын ганцхан дүү шиг ачлал хүргэж явсныг

Тэртээ Москвагийн цэцэрлэгээс
Оросын хус дуулна
Тэргэл сартай дорноос
Өргөн Сибирь дуулна

Чиг зүгийг заасан гэрэлт одны дороос
Чин халуун сэтгэлээр орос хүн дуулна

Ангар мөрний дөлгөөн шиг амар тайвныг хүсдэг
Сэлэнгэ мөрнөөс уусан шиг сэтгэл санаа ариусдаг

Монгол орос бид ахан дүүс
Найрамдлыг дуулнаа 
(АХАН ДҮҮСИЙН ДУУ)

Энэ дуунд гардаг шиг тийм сайхан “Гэгээн Зөвлөлт”, “Ахын ганцхан дүү”, “Москвагийн цэцэрлэгээс Оросын хус”, “Тэргэл сартай дорноос Өргөн Сибирь”, “Чин халуун сэтгэлээр орос хүн”, “Монгол орос ахан дүүс найрамдлаар бид золгоно” гэх явдал XXI зууны энэ цаг үед байхгүй, олдохгүй, эргэж ирэх ч үгүй гэдгийг дунд, хижээл, ахмад насны монголчууддаа яаж ойлгуулъя даа, байз?

Энэ хүүрнэлээ одоо тун энгийн болхи аргаар тайлбарлах гээд үзье. Монгол бол Орос ба Хятад гэх хоёрхон хөрштэй. Тэр хоёрынхоо дэргэд тун чамламаар (бүр гутармаар) эдийн засаг, хүч нөөцтэй. Ялангуяа монгол гэх бодгаль бие нь тун их сульдаж доройтсон, амь тариан дээр (зээл, тусламж, гуйлга, дээр нь нэмбэл популизм) тогтож буй, монголчуудын олонхи нь ийм сул дорой, арчаагүйгээ ойлгож мэдэрдэг, тэр хэрээрээ айдастай.Монголчуудын дийлэнхи нь биш гэлээ гэхэд тодорхой хэсэг нь энэ их хөгжсөн хятад хэзээ нэгэн цагт эзлээд авчихна гэх айдастай, тэр хэрээрээ өмнөд хөршөө хардана, хараана, үзэн ядна. 

Үзэн ядалт нь бусдаас буруу хайхын дон шүглүүлчихсэн, буруутнаараа дотоодын хэдэн улс төрчдөө нэрлэн балбаж өгнө, бас өмнөд хөршөө цаад эздээр нь тодруулчихна. Үзэн ядсан, дургүй болгоноо “хужаа”, “эрлийз”, “данжаад”, “хятадын тагнуулч”,“...-ын шээс” гэчихсэн байнгын хараалтай, эсрэг этгээдээ бүгдийг нь тэгж нэрлэж цоллодог, хөөдөг туудаг, үхээсэй гэдэг. Айдас ихийн хэрээр аврал хэн бэ гэх ганцхан асуулт тавиад ганцхан “орос” гэх хариулт бодоод олчихсон. Тэгэхлээр монголчуудын хувьд хойноо ах нартай, өмнөө атаат дайсантай. 

Наад захын жишээ. Хойд хөршид коронавирүсийн халдвар гаарч байна, тэндээс халдвар ороод ирлээ. Гэтэл монголчууд түүнд санаа зовинохгүй, бараг л “найрамдлын вирүс” гэхийн наагуур эерүүлэн эелдэгээр хүлээн авна, энэ талаар элдэв юм яривал “хужаа”, “хятадын эрлийз”-ээрээ дуудуулна. Гэтэл өмнөд хөршөөс нөгөө гайт вирүс нь орж ирдэггүй. Хэрэв Хиагтаас биш Эрээнээс энэ зэргийн халдвар орж ирээд, Замын-Үүд халдварлачихсан бол юу болж дуусах байсан бэ, ёстой “аюул болно”, тэнгэр газар нийлнэ, төсөөлшгүй. Ганцхан логик: Вирүстэй орос нь вирүсгүй хятадаас хамаагүй дээр. Иргэдийн ердийн, энгийн, ахуйн сэтгэхгүй дээр ярьж байна шүү. Улс төржсөн асуудал би хөндөөгүй. Монголын жирийний жирийн иргэнээс очоод асуугаад үзээрэй.

Нэгэнт дайсан, нөхөр хоёр нь тодорчихлоо. Хөгжилдөө жигдрэхгүй, гуйлгачин түүлэгчин явсаар нэг мэдэхнээ өмнөд хөршдөө залгиулна гэсэн үхмэл бодолтой (үзэн ядсан айдас!) болчихжээ.Одоо яах вэ? Ганц аврал Оросыг л түшье. Тэгэхлээр Путин гуайд Улсын Баатар, Чингисийн одон шагнах ч багадна. Хөгжихгүй дэвжихгүй, хөдөлмөрлөхгүй, сэтгэхгүйгээ Путиныг одон цолоор булж аваад оросуудаар нөхүүлчихнэ. Ердийний ердийн, жирийний жирийн монгол хүний цөлх ухаан ингэж л зааж байна.

Путин Брежнев биш юм бол одоо хаашаа харж үхнээ? Энэ бас нэг зовинол. Монголчуудын заримд нь байхыг үгүй гэхгүй. Брежневийн үеийн “Гэгээн Зөвлөлт орны” бэлгийн хорооллууд, байшин үйлдвэрлэх комбинатууд, зөвлөлтийн барилга трестүүд, хэдэн түмэн мэргэжилтэн, эх орных нь манаанд зогсож байсан буман зөвлөлт цэрэг байхгүй болоод 30 жил болж байна. Мөн харамсалтайя. Хамгийн гол нь тэднийг тээж явсан СССР гүрэн задран унаад 29 жилийг чилийтэл өнгөрөөчихжээ. Дахин СССР сэргэх бүү хэл, ОХУ маань энэ эрчээрээ бат цул эв нэгдэлтэй байгаад байх нь маргаантай болж байна. ОХУ нь СССР-ийг эргэж сэргээн байгуулах гэж удаа дараа оролдоод дан бүтэлгүй, харин ч эргэн тойрон баахан дайсан улс (өмнө нь холбоотон байсан шүү!) бий болгочихсон. Оросын эрх ашгийг Украинаас шахаад гаргачихсан, Өвөр Кавказаа Орос алдах дээрээ тулчихсан, Молдоваас хөөгдөх аюулын өмнө ирлээ, Белоруссыг найдвартай холбоотон гэж үзэх нь маргаантай болж ирж байна. Өнгөт хувьсгалууд Дундад Азийг нөмрөх аюулын өмнө байна. Киргиз нотлоод тавьчихлаа. Бүр холбоотонгүй болох аюулын өмнө байна. 

Путин Брежнев биш, Путин Брежнев шиг байж чадахгүй гэдгийн цаад геополитикийн учир шалтгааныг л би нэрлээд байна. Оросын дотоодод нийгэм-эдийн засаг-санхүү нь СССР-ийн үеийнх шиг бялхаж цалгиад Монгол мэтэд илүүчлээд байх хэмжээнд байна уу? Санхүүгийн гол эх сурвалж болох нефть-хийн экспорт нь даян дэлхийн геополитикийн хатуу тоглоомын байнгын золиос болно, зэвсгийн экспорт нь тогтвортой биш, одоо явж явж ковидын эсрэг вакцин л Оросын санхүүгийн орлого, санхүүжилтийн зузаатгал болж магадгүй. Өөрөөр Оросоос би юу гуйж гувших гээд амаа билүүдээд, юугаа хүлээгээд байгаа юм, тэр боломжийн нөөцийг нь (Оросоос авах, хүртэх) надад нэрлэж өгвөл сайнсан. 

Оросыг сохроор хүсэмжлэх нь явж явж юунд хүргэв? Шал дэмий хий хүлээлт горьдлого. Зовж бүтээсэн 30 жилийн гадаад бодлого нь ч бас падгүй. Орос л хэрэгтэй. Өөр хэн ч хэрэггүй. Хөгжил дэвшил падгүй, гуравдагч хөрш падгүй, гуравдагч хөрштэй худалдаа хийж, хамтран бизнес эрхлэх боломжгүй, зөвхөн хоёр хөршийнхөө нэгийг сонго, энэ хоёроос хаашаа ч зайлахгүй гэх сохор итгэл. Хэн чхаанаас ч тулгачихсан юм. 

Монголчууд ажиллаж хөдөлмөрлөхгүй, биеэ дайчлахгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй, байгалийн зөнгөөрөө жаргаж байх хүсэлтэй, тэр хүслийг нь Улсын Баатар цол шагнуулсан нэг орос дарга, орос удирдагч гүйцэлдүүлэх учиртай гэх наад үхширсэн, гэнэн, тэнэг бодлоосоо салах цаг хэдийнээ болсон баймаарсан. Орос хүнд долгиноод байвал тэр нь ажлыг нь хийж өгөөд байна гэсэн гэнэн тэнэг бодол! Алийн болгон өөртөө, өөрсөддөө итгэхгүй бусдын гар харж амьдрах ёстой юм бэ? Хэнд ч мөлжүүлэхэд бэлхэн, хэнд ч хууртагдахад бэлхэн, гэнэн цайлган, сэтгэлээр унамтгай, энэ сэтгэлээ дуу хуур урлаг уран сайхандаа шингээчихсэн цөлх монгол явж ханаагүй юү?

Монголыг, монголчуудыг монголчууд л өөрсдөө аврах, тэтгэх, босгох, хүчирхэгжүүлэх учиртай бус уу? Монголчууд минь өөртөө, хар толгойндоо л найд!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 5 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 19 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 1 цаг 55 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 2 цаг 7 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 2 цаг 7 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 2 цаг 8 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 2 цаг 13 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 2 цаг 17 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 3 цаг 19 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 3 цаг 42 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 4 цаг 13 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 4 цаг 17 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 4 цаг 19 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 4 цаг 20 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 4 цаг 25 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 4 цаг 25 мин Голомт банкийг “Усны Элч” банкаар дахин өргөжиллөө 5 цаг 23 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top