x

2021 онд санхүүгийн боловсролоо дээшлүүлэхэд туслах 6 ЭХ СУРВАЛЖ

2021 он юу юугүй гарах дөхсөн эдгээр өдрүүдэд хүн бүр ирэх оноо төлөвлөж суугаа гэдэгт итгэлтэй байна. Таны шинэ оны зорилго дунд хадгаламжаа нэмэгдүүлэх, санхүүгийн сахилга баттай болох, хөрөнгө оруулалт хийж үзэх, зарлагаа танах, орлогоо нэмэгдүүлэх гээд хувийн мөнгө, санхүүтэй холбоотой ямар ч зорилт багтсан бай шинэ он гармагц хийх хамгийн эхний алхам бол санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэх юм.

Хувийн төсөв, санхүүгээ удирдах тал дээр туршлагагүй, шинэхэн нэгэн, эсвэл одоогийн туршлагаа ахиулж санхүү, хөрөнгө оруулалтын салбарт "тоглогч" болох зорилготой хүмүүс гээд хэн бүхэнд хэрэг болох гадаад, дотоодын хэрэгцээт эх сурвалжуудыг бид хүргэж байна.

1. САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН САЙТ: Finedu.mn

Шинэ онд хувийн санхүүгээ удирдаж, мөнгөө ухаалгаар зарцуулж сурахаар шийдсэн ч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл санхүүгийн боловсролын "цагаан толгой"-г танд хамгийн энгийн, ойлгомжтой, бодит амьдралд нийцүүлэн хүргэх Монголын анхны санхүүгийн хөтөч сайт мэндэлжээ.   

Finedu бол оюутан сурагч, жирийн иргэдээс эхлээд бизнес эрхлэгч гээд хэн бүхэнд банк санхүү, эдийн засгийн анхан шатны цогц ойлголтыг өгөх зорилготой мэдлэг, мэдээллийн сан юм. Хамгийн гоё нь, мөнгө, санхүүтэй холбоотой нарийн төвөгтэй, уйтгартай, ойлгомжгүй гэсэн атлаа таны мэдэх шаардлагатай ойлголтуудыг энд тал бүрээс нь тайлбарлаж хүргэдэг.

Санхүү, эдийн засагтай холбоотой ойлголтуудыг онолын нүдээр, энгийн хүний нүдээр, бизнесийн нүдээр, санхүүгийн зөвлөгчийн нүдээр харж, тал бүрээс нь шинжлэх боломжтой гээд боддоо!

Мөн хадгаламж, зээлийн тооцоолуур, санхүүгийн толь бичгээс санхүүтэй холбоотой хүссэн нэршлээ хайж мэдэх, хямралын үеийг амжилттай давах, ашиггүй зардлаа хэрхэн бууруулах, байр авах түрээслэхийн алийг нь сонгох гэх мэт олон асуултын хариултыг эндээс авах боломжтой. Өдөр тутмын амьдралд зайлшгүй тулгардаг мэдвэл зохих чухал мэдлэгийг нийтлэл, подкаст, хичээл гэх мэт өгөөжтэй байдлаар хүргэдэг нь их таалагдсан.

Голомт банкны баг хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор энэ сайтыг бүтээжээ.

ЭНД дарж Finedu сайтаар зочлоорой.

2. ЦАХИМ ТОВХИМОЛ: Lemonpress

Өглөөний цайгаа уух зуураа тухайн өдрийнхөө чухал мэдээллүүдийг уншдаг зуршилтай хүмүүс гараа өргөнө үү?    Үгүй бол шинэ оноос энэ зуршлыг амьдралынхаа нэг хэвшил болгоорой. Учир нь хүмүүс улам завгүй болохын хэрээр бидний анхаарлыг татах, сарниулах зүйлс нэмэгдсээр байна. Цаг үеийн мэдээлэл авах, найз руугаа чат бичих гэж фэйсбүүк рүү ороод нэг л мэдэхэд маш их цагийг үрчихдэг бол ньюслеттер буюу цахим товхимол ашиглах нь хамгийн ухаалаг шийдэл юм.

Өглөөний кофегоо уунгаа технологи, бизнес, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт өрнөж буй чухал үйл явдлын мэдээллийг нэг дор уншдаг бол хэчнээн амар байх вэ? Бурхны авралаар яг ийм мэдээлэл хүргэдэг Lemonpress цахим товхимол мэндлээд удаагүй байна. Тэд 7 хоног бүрийн даваа, пүрэв гарагийн өглөөний 07:00 цагт өөрсдийн сайтар шүүж бэлдсэн товхимлоо тань руу мэйлдэх болно. Инстаграм хуудас нь бүр сонирхолтой!

ЭНД дарж Lemonpress.mn сайтаар зочлоорой.

3. ПОДКАСТ: Millennial money

Чихээрээ 'мэдээлэл авдаг' хүмүүст My millennial money подкастыг санал болгож байна. Ер нь л ажил дээр гараад удаагүй, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болж амжаагүй, санхүүгийн хувьд хараахан бие дааж амжаагүй залуучуудад хэрэг болох мөнгө, санхүүгийн холбогдолтой бүхий л мэдээллийг хуваалцдаг.

Анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүст, ганц бие ээж, аавуудын санхүүгийн амьдрал, хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь, хэрхэн зорилго тавьж түүндээ хүрэх вэ, 30 настнуудад зориулсан мөнгөний тухай зөвлөгөө гэх мэт сонирхолтой дугааруудыг нь сонсоорой. Мэдээж инстаграмыг нь дагачихвал товч, хэрэгцээт жижиг зөвлөгөөнүүдийг уншина.   

ЭНД дарж My millennial money подкастыг сонсоорой.

4. СУДАЛГААНЫ ПЛАТФОРМ: DUA

Илүү мэргэжлийн, судалгаанд суурилсан мэдээлэл хэрэгтэй байна уу? Тэгвэл санхүүгийн менежер, эдийн засагч, бизнес эрхлэгч, судлаач хэн бүхэнд зориулсан вэб суурьтай DUA судалгааны платформ таны гол эх сурвалж байх болно.

Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA платформ нь мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хамгийн орчин үеийн, боловсронгуй хэлбэр бөгөөд эндээс та дараах мэдээллийг авах боломжтой. Үүнд:

  • Макро эдийн засгийн судалгаа, тойм, цаашдын төлөв
  • Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв
  • Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр гэх мэт голлох түүхийн эдийн зах зээлийн судалгаа
  • Гибрид хадгаламж
  • Байгууллагад зориулсан санхүүгийн зөвлөгөө
  • Эдийн засгийн салбарын судалгаа
  • Макро эдийн засгийн боловсруулсан тоон өгөгдөл
  • Макро эдийн засгийн голлох үзүүлэлтийн таамаглал
  • Зах зээлийн онцлох мэдээний анализ, эдийн засгийн нийтлэл

Монголын болон дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг 360 градусаар харж, судалгаанд суурилсан оновчтой шийдвэр гаргахад тань туслах мэдээний анализ, нийтлэл, санхүүгийн зөвлөмж, подкаст зэргийг эх хэлээрээ, үнэ төлбөргүй хүлээж авна гэдэг ховор завшаан юм.

Голомт банк харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилгоор ийнхүү Finedu, DUA хэмээх хоёр ч вэб сайтыг нээгээд байна.

ЭНД дарж DUA сайтаар зочлоорой.

5. ИНСТАГРАМ ХУУДАС: The Financial Diet

Арай хөнгөн, зугаатай хэлбэрээр санхүүгийн боловсролоо дээшлүүлэхийг хүсэж байна уу? Тийм бол өгөөжтэй мэдээлэл хүргэдэг инстаграм хуудсуудыг дагаарай. Жишээ нь, The Financial Diet өдөр тутамдаа хэрэгжүүлж болох, амьдралд ойрхон зүйлсийг зөвлөдөг.

Челси Фаган хэмээх эмэгтэй 2014 онд The Financial Diet нэртэй блог бичиж эхэлсэн ба хожим номоо гаргаж, блогоо вэб сайт болгон өргөжүүлжээ. The Financial Diet одоо нийтлэл, подкаст, онлайн сургалт, ньюслеттер, эвэнт гээд төрөл бүрийн контент хүргэдэг.

ЭНД дарж The Financial Diet-ийн инстаграмыг дагаарай.

6. YOUTUBE СУВАГ: Ану Харчу

Влоггер Ану "Мөнгөө удирдъя" нэртэй цуврал контентууд хүргэдэг. Тухайлбал, хүн бүрд байх хэрэгтэй банкны таван данс, хувийн санхүүгээ удирдахад туслах апп, зардлаа танаж, хуримтлал үүсгэх уян хатан арга гэх мэт сонирхолтой зөвлөгөөнүүдийг хүргэжээ.

ЭНД дарж Анугийн "Мөнгөө удирдъя" цувралыг үзээрэй.

Б.САРУУЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа
Top