x

Ахуйн цахилгаанаа хэмнэх энгийн АРГУУД!

Засгийн газрын зүгээс айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргасан. 

Тэгвэл шийдвэр гарсанаас хойш эрчим хүчний хэрэглээ оргилдоо хүрч 235 мегаватт болоод байна. Манай улсын хувьд ОХУ-аас эрчим хүчээ импортолдог бөгөөд дээд хязгаар нь 240 мегаватт юм. 

Иймээс иргэддээ ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахад эрчим хүчийг бага ч болов хэмнэж болох хялбар аргуудаас хүргэж байна.

Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байдаг байна.

  • Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн  цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” байдаг.

  • Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг. Ашиглаагүй тохиолдолд унтраах нь бас л нэг цахилгаан хэмнэх боломж юм.

  • Та гар утсаа цэнэглээгүй хирнээ цэнэглэгчээ розетка эсвэл олон залгуурт залгаатай орхидог уу?  Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр байдаг. Энэ үед гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байгааг бодолцоод үзээрэй.

  • Цахилгаан техникийг дамжуулагч залгуураар биш шууд өөрийн залгуураар нь үндсэн тэжээлтэй холбовол энерги зарцуулалт багасдаг.

  • Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг. Цахилгаан машинаар дутуу гэссэн мах машиндах нь илүү эрчим хүч шаардагддаг тул махаа бүрэн гэсгээх хэрэгтэй.

  • Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.

  • Нийтийн орон сууцнуудын  орцны гэрэл үдшийн цагаар хүн явсан,  яваагүй байнга асаалттай байдаг. Энэ нь эрчим хүчний оргил ачааллын цагтай давхцдаг. Ийм 60Ватт-ын гэрэл өдөрт 10 цаг асаалттай байхад сард 1825.2 төгрөг, жилд 21902.4 төгрөгийн зардал гардаг. Энэ зардлыг хөдөлгөөн мэдрэгчтэй гэрлээр сольж хэмнэх нь зүйтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 10 цаг 25 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 10 цаг 27 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 10 цаг 28 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 10 цаг 30 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 10 цаг 31 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 10 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 13 цаг 14 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 13 цаг 15 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 13 цаг 22 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 13 цаг 23 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 13 цаг 25 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 13 цаг 28 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 13 цаг 29 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 15 цаг 18 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 15 цаг 19 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 15 цаг 22 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 15 цаг 23 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 15 цаг 23 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 15 цаг 24 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 15 цаг 26 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top