x

Хувийн зардлаа удирдах маш ЭНГИЙН АРГА

Эрүүл мэндээ хамгаалах гэсээр байтал, эдийн засаг чинь нурлаа шдээ!!! Ингээл болоо юмуу, ингээл үхэх юм уу? (Төөгөөгийн хоолойгоор)...

Хэсэгтээ эдийн засаг хэцүүдэх нь ээ, /ер нь нээх хэцүүгүй эдийн засагтай байсан ч юм шиг хэхэ/ 

За ямартай ч ямар ч эдийн засагтай нийгэм, хүрээлэлд амьдарч байлаа ч гэсэн гэсэн олсон орлогоо ухаантай зарах, зарсныгаа хянах, чадвал биш чадаад хадгалах хэрэгтэй “өлсгөлөн” нийгэмд амьдарч байгаагаа мэдэж байгаа биздээ?! АНДУУДАА?!

ОЛОХ - ЗАРАХ - ХЯНАХ - ХАДГАЛАХ 

За яг энэ гинжин хэлхээг аль нэгийг нь орхигдуулалгүй, санхүүгээ удирдаад сурчихвал чанга гар болох нь ээ. Мэдээж хүн бүрийн хэдийг олох, яаж олох, олсныгоо хэрхэн үрэх нь өөрийн мэдлийн хэрэг тул үүн дээр илүү үглэж зүрхлэхгүй нь. 

Харин хянах тухайд маш энгийн энийг уншиж дуусаад хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөө өгье. Ихэнх хүмүүс Excel програмыг амьдралдаа нэг удаа хэрэглээд үзчихсэн байгаа. Уг нь эксэлийг хүснэгт татах, график гаргах төдийхөнд ашиглах ёсгүй юм. Эксэл суурьтай програм нь тоо, өгөгдөлтөй холбоотой бүх зүйлээс нарийн мэдээлэл, тайлан, ахиц зэргийг үзэсгэлэнтэйгээр харах боломжтой, маш ухаалаг програм байдаг. Та компьютер утсан дээрээ хаанаас ч эксэлийн програм руу ороход хамгийн түрүүнд танд бэлэн загварууд санал болгосон байгаа. Тэндээс өөрт тохирох дурын загварыг ашиглан илүү ухаалгаар хувийн санхүүгээ хянах боломжтой байх нь ээ. 

Эндээс харж байгаачлан та өөрийн гэр бүлийн санхүү, хувийн мөнгө, янз бүрийн жагсаалт гаргаж төлөвлөх гээд олон зүйлд эксэл суурьтай програмыг ашиглах боломжтой. Юм бүхэн үүлэн системтэй холбогдсных танд Google spreadsheet бас санал болгоё. Үүнийг ашигласнаар та утас, компьютер, таблет бүх төхөөрөмжөөс нэг файл руу хандах боломжтой болдог. 

За ингээд өөрт таалагдсан дурын загвараа сонгосны дараа дараагийн шинэ хуудсанд өдөрт юу авч, юунд мөнгө зарцуулснаа нэг нэгэнгүй тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр сарын сүүлд хэдэн төгрөгөөр архи авсан, хэдэн төгрөгийг бохинд зарцуулснаа хянаж эхлэнэ гэсэн үг. Эксэл дээр хөтлөхийн хамгийн давуу тал бол таны өмнөөс хасаж, нэмээд, харьцуулалтыг нь ямар ч алдаа мадаггүй нарийн сайхан гаргахад оршиж байгаа юм. 

Энэ мэтээр илүү баяжуулж, ухаалгаар зардлаа хянаж сураарай. 

Ээжийнхээ энэнд тэдэн төгрөг, тэрнээс тэдэн төгрөг, мах будаа тэдээр авлаа гэж бичээд дугуйлсан, дарсан, балласан хар дансыг харж байсан уу? Хэрвээ тийм бол хэн ч зааварлаагүй гэхэд маш ухаантай хөтөлдөг байжээ, санхүүгээ, танай ээж. Юун төлөө цахим эринд амьдарч байгаа билээ өөрийн санхүүгээ удирдахад утаснаасаа эхэлцгээе бүгдээрээ. 

Мөн таныг ч хэн нэгэнд өөрийн санхүүгээ хөтөлдөг сайн туршлагаасаа хуваалцахыг санал болгож байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг дэлхийд таниулах боломж нээгдлээ 4 цаг 57 мин 2026 оны Олимпын багийн хувцасны загварууд 5 цаг 2 мин АНУ чухал ашигт малтмалын олон улсын эвсэл байгуулна 5 цаг 7 мин Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана 5 цаг 8 мин Нийслэлийн камержуулалт хэрэг илрүүлэлтийг 10-20 дахин хурдасгажээ 5 цаг 9 мин Тэргүүн Шадар сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 5 цаг 10 мин Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ 5 цаг 21 мин Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1600 км-ийн гүйлтээ эхлүүллээ 8 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 8 цаг 21 мин УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 8 цаг 21 мин Монголын жүдочид "Парисын их дуулга" тэмцээнийг зорилоо 8 цаг 23 мин Disney-ийн тэргүүн хоёр дахь оролдлогоороо тэтгэвэртээ сууна 8 цаг 52 мин АНУ-д ээлжит шатдаун дууслаа 8 цаг 59 мин Олон улсын олимпын хороо дүрмээ шинэчиллээ 9 цаг 35 мин 2026 оны өвлийн Олимп кёрлингийн төрлөөр эхэллээ 9 цаг 38 мин Авлига, мансууруулах бодисын гэмт хэрэг өсөж, мөнгө угаах гэмт хэрэг буурчээ 9 цаг 41 мин Улаанбаатар хотын оршуулгын салбарын 2040 он хүртэлх стратегийг хэлэлцэв 9 цаг 42 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 11 цаг 12 мин Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна 11 цаг 15 мин Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ 11 цаг 19 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ...
Top