x

Зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах шийдвэр он дуустал үргэлжилнэ

Зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байна. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дөрвөн чиглэлээр танилцуулж байна.

Бодлого, зохицуулалтын чиглэлээр

Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой  асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно.

Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно. Энэ арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ. Үүнээс гадна Монголбанкны зүгээс банкуудад олгож буй дээрх зохицуулалт, хөнгөлөлтийн арга хэмжээ нь иргэд, аж ахуйн нэгжид бүрэн шилжихэд гарч буй саад, тотгорыг бууруулах боломжийн талаарх холбогдох тооцоо, судалгаа хийгдэж байна.

Банкны төлбөр тооцоог хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр

Монголбанкны зүгээс төлбөр тооцоог бэлэн бус хэлбэрээр хийхэд ямар нэг хүндрэл үүсэхгүй. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдолд гараагүй байна.

Төлбөрийн системээр хийгдсэн гүйлгээ сүүлийн 3 өдөр буурах хандлагатай байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 10-ны өдөр 850 мянган картын гүйлгээ (22 тэрбум төгрөг) хийгдэж байсан бол 13-ны өдөр 565 мянга болж буурлаа. 11 дүгээр сарын 10-ны өдөр бага дүнтэй (3 сая төгрөг хүртэл) 244 мянган гүйлгээ хийгдэж байсан бол 13-ны өдөр 149.3 мянга болж буурлаа. Харин их дүнтэй (3 сая төгрөгөөс дээш) гүйлгээ 3.9 мянгаас 3.4 мянга болж өөрчлөгдлөө.

Банкуудаас авсан мэдээгээр АТМ-ээр хийгдсэн гүйлгээний тоо, АТМ-д цэнэглэлт хийсэн мөнгөн дүн нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс өмнөх үеийнхтэй адил, тогтвортой байна. Монголбанкнаас тухай бүр бэлэн мөнгөний зузаатгалын үйл ажиллагааг хийж байна.

Улаанбаатар хот болон зарим аймагт банкуудын салбар, нэгжүүд түр хугацаанд ажиллахгүй байгаа ч банканд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нээлттэй байна.

Гадаад төлбөр тооцоог хэвийн гүйцэтгүүлэх чиглэлээр

Арилжааны банкуудын төв оффис ажиллаж, гадаад төлбөр тооцооны хувьд гүйлгээний хэвийн явагдаж байна. Банкууд гадаад төлбөр тооцоог уян хатан байдлаар зохицуулан ажиллаж байна. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгж харилцагч банкныхаа харилцах үйлчилгээний лавлах утсаар холбогдож, нэмэлт заавар, лавлагаа авах замаар гадаад төлбөр тооцоогоо хийж байгаа болно. Жишээ нь, энэ сарын 12-ны өдөр 476 удаагийн гүйлгээгээр нийт 70.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад улсууд руу төлбөр шилжүүлсэн бол 638 удаагийн гүйлгээгээр 95.6 тэрбум төгрөгийн гадаад гүйлгээний орлого хүлээн авчээ.

Банкуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар

Банкууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудад бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийгдэхгүй.    

Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иймд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой юм. 

Нөхцөл байдал одоогийн байдлаас хүндэрч, эдийн засаг, санхүүгийн салбарт ноцтой хүндрэл бий болох дохио гарах тохиолдолд Монголбанк ээлжит шат дараатай бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх болно.

Монголбанкны зүгээс бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байх зөвлөмж гарган мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Түүнчлэн энэ чиглэлээр банкууд ч идэвхитэй хамтран ажиллаж байгаа болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа
Top